Monday, May 31, 2010

Шинэ сонгогч

Saturday, October 17, 2009

Боловсролын үнэлгээний төв 2008-2009 оны ЭЕШ-аас нэг тэрбум 500 сая төгрөг олжээ

Боловсролын үнэлгээний төв жилд 44 мянган хүүхдээс элсэлтийн ерөнхий шалгалтын хураамж авдаг. 2009 оны хувьд ЭЕШ-ын хураамж 4500 төгрөг, батламж хуудас 700 төгрөг болон нэмэгдсэн. 2008, 2009 онд Боловсролын үнэлгээний төв элсэлтийн ерөнхий шалгалтын хураамжнаас нийт нэг тэрбум 501.9 сая төгрөг олжээ. Чухам энэ мөнгөө юунд зарцуулдаг талаар тус төвийн захирал Ц.Оюунсайхан тэгтлээ ам ангайх дургүй нэгэн. Багш нарын цалин, хэвлэлтийн зардал, түрээс,бусад зардалд зарцуулдаг гэж тойм төдий хэлдэг. Улсын мэргэжлийн хяналтын газраас БСШУЯ-ны харъяа Боловсролын үнэлгээний төвд есдүгээр сарын 20-наас эхлэн хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад дараах зөрчлүүд илэрчээ. -2007 онд УМХГ-аас Боловсролын үнэлгээний төвд хийсэн шалгалтаар 53 сая 124.5 мянган төгрөгийн актын төлбөрийн бүрэн барагдуулаагүй байна. Үүнээс улсын төсөвт 18 сая 972 мянган төгрөг төлөөгүй өдий хүрчээ. -2008 оны жилийн эцсийн санхүүгийн тайландаа аудит хийлгээгүй. БСШУЯ-ны сайдын Үндэсний аудитын газраас хийсэн аудитын хүрээнд хамрагдсан боловч холбогдох дүгнэлтийг аваагүй. -Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль хэрэгжүүлж ажиллаагүй. Өөрөөр хэлбэл ямар ч тендергүйгээр өөрсдийн дураар компаниа сонгожээ. Тухайлбал. "Эм эс" ХХК-аас 24.4 сая төгрөгөөр компьютер, техник хэрэгсэл, хэвлэлийн материал, "Итгэлт энэрэл" ХХК-аас 22.8 сая төгрөгийн, "Үндэсний үнэт цаас" ХХК-аас 19.7 саяын маягт, шошго, хэвлэлтийн зардал, "Миско" ХХК-д сервер байрлуулсны 14.4 сая төгрөг, "Майтеч" ХХК-наас засалтын программ худалдан авахад 35.6 сая төгрөг зарцуулжээ.

Боловсролын үнэлгээний төв 2008-2009 оны ЭЕШ-аас нэг тэрбум 500 сая төгрөг олжээ

Friday, October 16, 2009

Боодог ...

Friday, October 9, 2009

БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН МЕНЕЖМЕНТ

1. ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫГ ӨӨРЧЛӨН ХӨГЖҮҮЛЖ, БИЗНЕСИЙН ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ

1.1. Төсвийн байгууллагын өөрчлөлт, шинэтгэлийг гүнзгийрүүлэх

1.2. Төсвийн байгууллагын өөрчлөлт, хөгжлийн талаар мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах

1.3. Төсвийн байгууллагын хүний нөөцийн төлөвлөлтийн талаар мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн албанд анх орох иргэний нөөцийн сан бүрдүүлэх, уг сангийн мэдээллээр сонирхогч байгуулагад үйлчилгээ үзүүлэх

1.4. Төрийн албан хаагчийн цалин хөлс, хангамж, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах

1.5. Төрийн албаны оновчтой хэмжээ (төсөв, санхүү), цалин хөлс, урамшуулал, бусад хангамж (нөхөх төлбөр, тусламж)-ийн талаар судалгаа хийж, санал боловсруулах, үүнтэй холбогдсон мэдээллээр хангах

1.6. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд мэргэшил, арга зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх

Wednesday, September 9, 2009

“АС Милан”-ы ахлагч Амбросини шинэ гэрээ байгуулав


Италийн Сери А лигийн шилдгүүдийн нэг “АС Милан” клубын ахлагч Массимо Амбросини клубын удирдлагатай байгуулсан гэрээгээ сунгаж, 2011 он хүртэл дахин нэг жилийн хугацаатай гэрээнд гарын үсэг зуржээ. Өдгөө 32 настай Амбросини өнгөрсөн улиралд “АС Милан” клубын 27 тоглолтод оролцож, долоон гоол оруулсан юм. Амбросини анх 1995 онд Италийн доод лигийн “Чезена” клубээс “АС Милан” клубт дэвшин орсон бөгөөд 14 жилийг Миланд үджээ. Дашрамд дурдахад, өнгөрсөн зун Паоло Малдини зодог тайлснаар “АС Милан” клубын дасгалжуулагч Леонардо Амсбросинид багийн ахлагчийн үүрэг ногдуулсан билээ.

Нөхөн сонгуульд найман нам оролцохоор саналаа илэрхийлжээ

Сонгуулийн тухай хуульд зааснаар намууд сонгуулийн санал хураалтаас 40 хоногийн өмнө сонгуульд оролцох саналаа Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр илэрхийлэх ёстой. 25 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн санал хураалт ирэх сарын 18-ны өдөр болно. Үүнээс нааш тоолох юм бол өчигдөр буюу энэ сарын 08-наар намуудын сонгуульд оролцохоор саналаа илэрхийлэх хугацаа дууссан. Энэ хугацаанд СЕХ-нд улс төрийн найман нам нөхөн сонгуульд оролцох саналаа илэрхийлжээ. Хамгийн түрүүнд саналаа өгсөн МАХН, Ардчилсан намуудаас гадна ИЗН, Монголын ардчилсан хөгжлийн нам, Уламжлалын нэгдсэн нам, Хөгжлийн хөтөлбөрийн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, ҮШН зэрэг зургаан нам сонгуульд оролцохоор шинээр саналаа илэрхийлсэн байна. Сонгуульд оролцохоор саналаа өгсөн эдгээр намуудыг бүртгэх ажлыг СЕХ энэ сарын 23-ны дотор хийх бөгөөд 23-наас 28-ны дотор намууд нэр дэвшигчдээ бүртгүүлэх юм байна.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More