Wednesday, September 9, 2009

“АС Милан”-ы ахлагч Амбросини шинэ гэрээ байгуулав


Италийн Сери А лигийн шилдгүүдийн нэг “АС Милан” клубын ахлагч Массимо Амбросини клубын удирдлагатай байгуулсан гэрээгээ сунгаж, 2011 он хүртэл дахин нэг жилийн хугацаатай гэрээнд гарын үсэг зуржээ. Өдгөө 32 настай Амбросини өнгөрсөн улиралд “АС Милан” клубын 27 тоглолтод оролцож, долоон гоол оруулсан юм. Амбросини анх 1995 онд Италийн доод лигийн “Чезена” клубээс “АС Милан” клубт дэвшин орсон бөгөөд 14 жилийг Миланд үджээ. Дашрамд дурдахад, өнгөрсөн зун Паоло Малдини зодог тайлснаар “АС Милан” клубын дасгалжуулагч Леонардо Амсбросинид багийн ахлагчийн үүрэг ногдуулсан билээ.

Нөхөн сонгуульд найман нам оролцохоор саналаа илэрхийлжээ

Сонгуулийн тухай хуульд зааснаар намууд сонгуулийн санал хураалтаас 40 хоногийн өмнө сонгуульд оролцох саналаа Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр илэрхийлэх ёстой. 25 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн санал хураалт ирэх сарын 18-ны өдөр болно. Үүнээс нааш тоолох юм бол өчигдөр буюу энэ сарын 08-наар намуудын сонгуульд оролцохоор саналаа илэрхийлэх хугацаа дууссан. Энэ хугацаанд СЕХ-нд улс төрийн найман нам нөхөн сонгуульд оролцох саналаа илэрхийлжээ. Хамгийн түрүүнд саналаа өгсөн МАХН, Ардчилсан намуудаас гадна ИЗН, Монголын ардчилсан хөгжлийн нам, Уламжлалын нэгдсэн нам, Хөгжлийн хөтөлбөрийн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, ҮШН зэрэг зургаан нам сонгуульд оролцохоор шинээр саналаа илэрхийлсэн байна. Сонгуульд оролцохоор саналаа өгсөн эдгээр намуудыг бүртгэх ажлыг СЕХ энэ сарын 23-ны дотор хийх бөгөөд 23-наас 28-ны дотор намууд нэр дэвшигчдээ бүртгүүлэх юм байна.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

УИХ-ын гишүүн Н.Батбаяр, С.Бямбацогт нар өөрсдийн санаачлан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн мэдүүллээ.

Уг хуулийн төсөлд, УИХ дахь намын бүлгүүдийн санал, эдийн засгийн байнгын хорооны 2009 оны тавдугаар сарын 8-ны өдрийн санал дүгнэлтийг үндэслэн хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг оруулах хөрөнгийн хэмжээнээс нь шалтгаалан 10,15,30 жилийн хугацаагаар ялгавартай тогтоож байсныг өөрчлөн бүгдийг 15 хүртэл жилийн хугацаагаар гэж заагаад хөрөнгө оруулалтын эрч далайц, хэмжээг харгалзан тодорхой хугацаатай байгуулахаар гэрээндээ тусгах эрхийг хуульчлан баталгаажуулах шаардлага зүй ёсоор урган гарч байгааг тусгажээ.

Мөн энэ асуудлын талаар эрдэмтэн мэргэд, уул уурхайн мэргэжлийн байгууллага, холбоод, иргэний нийгмийн төлөөллүүд, олон улсын зарим байгууллага, шинжээчдийн өгсөн зөвлөмж зэргээс харахад хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг багасгах нь олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцэж байгаа талаар УИХ-ын ажлын хэсгүүдэд ирүүлсээр байгаа санал, хүсэлтэд дурдагдаж байсныг тэмдэглэсэн байна. Түүнчлэн дэлхийн уул уурхай өндөр хөгжиж, улсынхаа эдийн засаг, төсөвт жинтэй хувь нэмэр оруулж байгаа ихэнх улс орнуудад гэрээний дундаж хугацаа 15 жил байдгийг ч харгалзан үзсэн байна.

Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар учрахгүй бөгөөд харин ч Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсаны дараа төрийн болон олон нийтийн хяналт с айжирч, тэр хэмжээгээр ард түмний аж амьдралд таатай нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзэж байна.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хуулийн төслийг хүлээн авч УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаа төсөл санаачлагчдад мэдэгдлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсээс мэдээлэв.

Тэтгэлэгт хөтөлбөрүүд

Тэтгэлэгт хөтөлбөрүүд

Бид даяаршиж буй нийгэмд өрсөлдөх чадвартай манлайлагч болохыг хүсч буй оюутнуудад сургалтын төлбөрийн 50-100 хувийн тэтгэлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ. Энэхүү хөтөлбөрийн хэтийн зорилго нь эрчимтэй глобалчлагдаж байгаа өнөөгийн нийгэмд өрсөлдөх чадвартай, өөрсдийн мэргэжлээ Монгол улсын ирээдүйн хөгжил сайн сайхны төлөө зориулах чин эрмэлзлэлтэй ирээдүйн удирдагч нарыг хөгжүүлэх явдал юм. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт нь маш өрсөлдөөнтэй болдог. Англи хэл дээрх эссе, ярилцлага, сайн дурын ажлууд, илтгэх чадвар зэрэг олон чадвар, хөдөлмөрийг үнэлсэний үндсэн дээр шийдвэрээ гаргадаг. Тэтгэлэг хүртсэн оюутнууд дараагийн жилүүдэд хөтөлбөрийн шаардлагуудыг хангаж, амжилттай суралцаж чадвал тэтгэлэгийг 5 хүртэлх жилээр үргэлжлүүлэн хүртэж болдог.



“Leader” тэтгэлэгт хөтөлбөр

- АНУ-н North Dakota, Georgia, Missouri, Kentucky, Wisconsin, Florida, Arkansas, Iowa, Tennessee зэрэг 10 мужийн 17 их дээд сургууль, коллежууд

- Англи болон Европын бусад орнуудын коллеж, их дээд сургуулиуд

- Канадын Toronto, Vancouver хотуудын их сургууль, коллежууд

- Малайзын, Азийн шилдэг 10-т багтдаг их сургууль, коллежуудад хэлний бэлтгэл, бакалавр, магистрын зэргээр 60 хүртэлх хувийн тэтгэлэг авч сурах боломжийг олгодог.

Энэхүү тэтгэлэгүүд нь Глобал Удирдагч Сангийн хамтран ажилладаг сургуулиудад хамаарна.



“Challenge” тэтгэлэгт хөтөлбөр

Оюутнуудынхаа сонголтыг нэмэгдүүлэх үүднээс АНУ-ын I.D.E.A. боловсролын байгууллагатай хамтран энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ нь:

- АНУ-ын 100 орчим их дээд сургууль, коллежуудын шалгуурт тэнцэж байгаа тохиолдолд өөрийн хүссэн мэргэжлээр 50-100%-н тэтгэлэгтэйгээр суралцах боломжтой. Тус хөтөлбөр нь сургалтын болон спортын гэсэн хоёр төрөлтэй.

- Спортын тэтгэлэгт хөтөлбөр /хэлний бэлтгэл, бакалаврын түвшинд хамаарна/: Спортын гарамгай авьяастай, тодорхой хэмжээний амжилт олсон оюутнуудад зориулагдсан.

- Сургалтын тэтгэлэгт хөтөлбөр /Бакалавр, Магистрын түвшинд хамаарна/

Ч.Ганзориг: Зэс хайлуулах үйлдвэрийн асуудлыг “Совет”-ийн хурлаар шийдвэрлэнэ

-Хэрвээ Оросын тал оролцохгүй гэвэл манайх дангаараа төслөө аваад явчих бололцоотой-

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг өнгөрсөн баасан гаригт төв, орон нутгийн хэвлэлийхнийг урьж, тус үйлдвэр хямралыг хэрхэн даван туулсан талаар мэдээлэл хийлээ. “Эрдэнэт” үйлдвэрийн төв оффис дээр болсон хэвлэлийн бага хуралд ерөнхий захирлаас гадна Үйлдвэр эрхэлсэн орлогч З.Ганбаатар, Худалдаа эрхэлсэн орлогч Х.Оюунцэцэг, Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч Ё.Баярсайхан нар оролцсон. Тус үйлдвэр дэлхийн эдийн засгийн хямрал эхэлсэн үеэс “Хямралын эсрэг төлөвлөгөө” гарган ажилласан бөгөөд өнөөдөр хямралын үеэ бүрэн даван туулсан гэдгээ зарлав. Ингэхдээ Чех, Перу зэрэг улсад ажиллаж байгаа ижил төрлийн үйлдвэрүүдтэй адил үйлдвэрлэлээ бууруулах болон орон тооны цомхотгол зэрэг сөрөг арга хэмжээнүүд аваагүй аж.

Гэвч уул геологийн нөхцөл хүндэрч, гүний хэмжээ нэмэгдсэнээс тээврийн зардал, баяжмалын өртөг нэмэгдэж, баяжмал дахь зэсийн агууламж буурч байгаа гэнэ. Тиймээс үйлдвэрлэлд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага байгаа тухай Ч.Ганзориг захирал ярилаа.

“Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж ирсэн орчныг үндсэнд нь 2003 оноос өмнөх болон хойшхи гэж хоёр хувааж болох юм. 2003 оноос өмнө тус үйлдвэр үндсэндээ зах зээлийн эдийн засгийн харилцаанаас гадуур, татварын бүх төрлийн хөнгөлөлт чөлөөлөлтийг эдэлдэг байсан бол 2003 оны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дараа Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгжийн нэг адил татвар хураамж төлдөг болсноор төсвийн орлогын 40 хувийг бүрдүүлэх болжээ. Тус үйлдвэр байгуулагдсан цагаасаа хойш 1990 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулсан бөгөөд үүний 1322 тэрбумыг нь сүүлийн зургаан жилд оруулсан байна. Дэлхийн зах зээл дээр арилжаалагдаж байгаа зэсийн 40 хувийг 10 том компани гаргадаг. Үүнээс “Эрдэнэт” үйлдвэр хүчин чадлаараа наймдугаарт ордог, зэсийн агууламжаараа зургадугаарт, нөөцөөрөө тавдугаарт, өөрийн өртгөөрөө хоёр, металл авалтаараа тавдугаарт жагсдаг. Харин дэлхийн зах зээл дээр хэрэглэгдэж байгаа нийт зэсийн 3 хувийг гаргадаг байна.

“Эрдэнэт” үйлдвэр Засгийн газар хоорондын шинэ хэлэлцээрийн дараа татварын шинэ орчинд ажиллаж эхэлсэн 2003 оноос хойш зэсийн үнэ дөрөв дахин өсчээ. 2003 онд ашгийнхаа 13 хувийг татвар хураамжид өгдөг байсан уг үйлдвэр 2005 онд 28 хувь, өнөөдөр 70 хувийг нь төсөвт өгдөг болсон байна. Харин үлдсэн 30 хувийн ашгаараа үйлдвэрээ “тэжээдэг”. Гэвч Төсвийн орлогын тал шахам хувийг дангаараа бүрдүүлдэг тус үйлдвэрээс татварынх нь 95 хувийг урьдчилгаа маягаар татаад авчихдаг учраас хоёр сарын дараа бодит орлого гарахад төсөвт төлсөн орлогыг буцаан авах боломжгүй болдог байна. Иймэрхүү маягаар 130 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт илүү төлөөд байгаа аж. Гэвч хямралын үеэр тус үйлдвэр ашигтай ажиллахын тулд үйлдвэрийн удирдлагууд зарим нэг зардлаа бууруулсаар ирсэн тухайгаа сэтгүүлчдэд мэдээллээ. Тухайлбал, бараа материалын худалдан авалтыг 200 тэрбумаас 130 тэрбум төгрөг болгож бууруулсан, одоогийн байдлаар 90 тэрбум нь зарцуулагдаад байгаа гэнэ. Мөн үйл ажиллагааны зардлаас 15 тэрбум төгрөг, ганбөмбөлгөөс 10 сая гаруй ам.доллар хэмнэж, шатахуун, гар утас, хөнгөн тэрэгний зардлыг таван хувиар бууруулжээ. Оны эхний найман сарын байдлаар хүдэр олборлолт, металл авалт гээд төлөвлөгөөт даалгавраа бүх үзүүлэлтээр биелүүлсэн, хямралын үеэр ашигтай ажилласан ганц үйлдвэр гэнэ.

Дараа нь үйлдвэрийн захирал Ч.Ганзориг сэтгүүлчдийн асуултад хариулсан. Оюутолгойн орд ашиглалтад орвол “Эрдэнэт” үйлдвэрийн борлуулалт, гадаад зах зээлд нөлөөлөх үү? “Эрдэнэт”-ийн баяжуулах үйлдвэрийг түшиглэн зэс хайлуулах үйлдвэр барих уу? гэсэн асуултад Ч.Ганзориг захирал,

-Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар бид олон жил ярьж байгаа. Техникийн шийдэл болон хөрөнгө мөнгөний асуудлаас болж зогсоод байгаа. Жилдээ 60-70 мянган тонн зэс хайлуулах хүчин чадалтай хоёр үйлдвэрийн төсөл бэлэн болоод байгаа. Хоёр улсын хамтарсан үйлдвэр учраас ирэх 10 дугаар сард болох советийн хурлаар энэ асуудал шийдэгдэнэ. Оросын тал хамтрахгүй гэвэл манайх дангаараа төслөө аваад явчих боломжтой. Эрдэнэт үйлдвэр сардаа Монгол Улсыг хөгжүүлэх санд 40 сая ам.доллар өгдөг. Хэрвээ энэ байгаагүй бол бид зургаан сарынхаа орлогоор үйлдвэр барьчих байсан. Гэхдээ Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар тэглэгдсэний дараа төр энэ хөрөнгийг зөв зарцуулах байлгүй.

“Эрдэнэт” үйлдвэрийн гадаад зах зээлийн тухайд манай гол хэрэглэгч бол Хятад улс. Дэлхийн зэсийн 20 хувийг үйлдвэрлэдэг мөртлөө 32 хувийг хэрэглэдэг. Манайх одоо дэлхийн зах зээлийн хэргцээний 3 хувийг гаргаж байгаа. Оюутолгой нэмэгдлээ гэхэд 7 хувь л болно. Дээр нь урд хөршийн хэрэглээ тогтмол өсч байгаа. Хайлуулах үйлдвэрүүдээ хойд хилээ дагуулан байршуулсан учраас манайхаас авах нь тээврийн зардлын хувьд ч хямд тусдаг. Тийм учраас Оюутолгойн ордоос баяжмал экспортолж эхэлсэн ч гэсэн “Эрдэнэт” үйлдвэрийн борлуулалтад нөлөөлөхгүй гэсэн хариултыг өглөө.

Сонгуулийн тухай хуульд зааснаар намууд сонгуулийн санал хураалтаас 40 хоногийн өмнө сонгуульд оролцох саналаа Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр илэрхийлэх ёстой. 25 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн санал хураалт ирэх сарын 18-ны өдөр болно. Үүнээс нааш тоолох юм бол өчигдөр буюу энэ сарын 08-наар намуудын сонгуульд оролцохоор саналаа илэрхийлэх хугацаа дууссан. Энэ хугацаанд СЕХ-нд улс төрийн найман нам нөхөн сонгуульд оролцох саналаа илэрхийлжээ. Хамгийн түрүүнд саналаа өгсөн МАХН, Ардчилсан намуудаас гадна ИЗН, Монголын ардчилсан хөгжлийн нам, Уламжлалын нэгдсэн нам, Хөгжлийн хөтөлбөрийн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, ҮШН зэрэг зургаан нам сонгуульд оролцохоор шинээр саналаа илэрхийлсэн байна. Сонгуульд оролцохоор саналаа өгсөн эдгээр намуудыг бүртгэх ажлыг СЕХ энэ сарын 23-ны дотор хийх бөгөөд 23-наас 28-ны дотор намууд нэр дэвшигчдээ бүртгүүлэх юм байна.


Италийн Милан хотноо болж буй Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд манай гурван тамирчин буюу П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт нар шалгарч үлдээд байгаа билээ. Дөнгөж сая тэмцээний 48 кг-ын жинд өрсөлдөж буй Бээжингийн олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Сэрдамба 2008 оны Европ тивийн аварга, Армянийн боксчин Ховханнес Даньеляныг 6:4 харьцаагаар ялж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн болзол хангалаа.

Тун удахгүй Монголын цагаар шөнийн 02.30 цагт 51 болон 64 кг-ын жингийн тэмцээн эхлэх бөгөөд 51 кг-ын жинд өрсөлдөж буй манай залуу тамирчин Н.Төгсцогтын хувьд өнөөдөр Винцензо Пикардитай хүрэл медалийн төлөө тоглох юм. Н.Төгсцогтын өрсөлдөгч рингний эзэн Италийн шигшээ багийн тамирчин бөгөөд 2007 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан боксчин ажээ. Мөн өнөөдөр дэлхийн аваргын рингэнд медалийн төлөө тулалдах гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Украины тамирчин Александр Ключкотой өрсөлдөнө. Түүний өрсөлдөгч Александр Ключко энэ тэмцээнд Мароккогийн тамирчныг 18:3 харьцаатай илт давуу ялсан шилдэг тамирчин юм.

Ямартай ч Бээжингийн олимпийн наадмаас алт, мөнгөн медаль хүртэж байсан Монголын боксчид хоёр жилд нэг удаа болдог Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, одоогийн байдлаар нэг хүрэл медалийн болзол хангаад байна. Маргааш Миланы рингэнд тоглолт болохгүй, бүх тамирчид амрах бөгөөд П.Сэрдамбын хувьд мөнгөн медалийн төлөө Польшийн Лукаш Машык, Хятадын Ли Жиажао нарын хэн хожсонтой нь тоглох юм байна.


1992/93 – Франк Саузи (Oлимпик Марсель) 5 гоол
1993/94 – Христо Стойчков (Барселона) 5 гоол
1994/95 – Жор Веа (ПСЖ) 7 гоол
1995/96 – Яри Литманен (Аякс) 9 гоол
1996/97 – Милинко Пантич (Атлетик Мадрид) 5 гоол
1997/98 – Алессандро Дель Пьеро (Ювентус) 10гоол
1998/99 – Андрей Шевченко (Динамо Киев), Дуайт Йорк (Манчестер Юнайтед) 8 гоол
1999/00 – Марио Жардел (Порту), Ривалдо (Барселона), Раул (Реал Мадрид) 10 гоол
2000/01 – Раул (Реал Мадрид) 7 гоол
2001/02 – Рууд ван Нистелрой (Манчестер Юнайтед) 10 гоол
2002/03 – Рууд ван Нистелрой (Манчестер Юнайтед) 12 гоол
2003/04 – Фернандо Морьентес (Монако) 9 гоол
2004/05 – Рууд ван Нистелрой (Манчестер Юнайтед) 8 гоол
2005/06 – Андрей Шевченко (Mилan) 9 гоол
2006/07 – Какa (Милан) 10 гоол
2007/08 – Криштиану Роналду (Манчестер Юнайтед) 8 гоол
2008/2009 – Лионель Месси (Барселона) 9 гоол


Олон улсын жудо бөхийн дэлхийн чансаа 9 сарын 7-нд шинэчлэгдсэн байна. Мэдээж саяхан Голландын Роттердам хотод болсон ДАШТ -ий дүнг багтаажээ.

Үүгээр Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат тамирчин, Афины олимпийн хүрэл медальт, Роттердам-2009 ДАШТ -ий алтан медальт, 2008 онд Москвад болсон Супер цомын тэмцээний алтан медаль, 2006 онд Дохад болсон Азийн наадмын тоглолтоос алтан медаль авсан Хашбаатарын Цагаанбаатар 66 кг-ийн жингийн тамирчдаа манлайлж дэлхийн чансааг тэргүүлжээ.

Ингээд жин тус бүрийн чансааг тэргүүлэгчид болон Монголын бусад тамирчид маань хэр чансаатай байгааг хамтдаа сонирхоцгооё.

60 кг

Нэр – Улс – Оноо

1. Георги Зантараяа – Украйн – 720

2. Хираоки Хираока – Япон – 620

3. Людвик Пайщер – Австри – 576

17. Ганбатын Болдбаатар – Монгол – 184

66. Чимэд-Юндэнгийн Болдбаатар – Монгол – 36

66 кг

1. Хашбаатарын Цагаанбаатар – Монгол – 1012

2. Сугой Уриарте – Испани – 728

3. Миклос Унгвари – Унгар – 700

27. Бүүвэйбаатарын Хишигбаяр – Монгол – 120

48.Санжаасүрэнгийн Мияарагчаа – Монгол – 72

73 кг

1. Ван Ки-Чунь – БНСУ – 1120

2. Дирк Ван Тишель – Бельги – 840

3. Мансур Исаев – ОХУ – 700

30. Сайнжаргалын Ням-Очир - Монгол – 112

86. Одсүрэнгийн Болд-Эрдэнэ – Монгол – 24

86. Пүрэвдоржийн Ганболд – Монгол – 24

81 кг

1. Иван Нифонтьов – ОХУ – 1180

2. Сиерхей Сундзикау – Болгар – 700

3. Жае Бум Ким – БНСУ – 560

47. Дамдинсүрэнгийн Нямхүү – Монгол – 60

66. Р.Анхбаатар – Монгол – 36

69. Гантөмөрийн Дашдаваа – Монгол – 36

90 кг

1. Кирилл Денисов – ОХУ – 760

2. Андре Казусионак – Болгар – 580

3. Куй Вон Ли – БНСУ – 576

91. Батбаярын Ариун-Эрдэнэ – 4

100 кг

1. Такамаси Анай – Япон – 736

2. Максим Раков – Казакстан – 680

3. Рамадан Дарвиш – Егепт – 620

18. Баттулгын Тэмүүлэн – Монгол – 152

-100 кг

1. Тедди Ринер – Франц – 800

2. Абдулло Тангириев – Узбекстан – 580

3. Александр Михайлин – ОХУ – 556

29. Доржпаламын Ганхуяг – Монгол – 80

53. Хадбаатарын Мөнхбаатар – Монгол – 36

Эмэгтэй

48 кг

1. Томоко Фукуми – Япон – 1120

2. Фредерик Жоссине – Франц – 940

3. Жун Ён Чун – БНСУ – 632

19. Мөнхбатын Уранцэцэг – Монгол – 132

52 кг

1. Мисаото Накамура – Япон – 1120

2. Наталья Кузютина – ОХУ – 800

3. Роми Тарангул – Герман – 520

16. Мөнхбаатарын Бундмаа – Монгол – 208

57 кг

1. Телма Монтьеро – Португал – 1100

2. Моргане Рибу – Франц – 812

3. Каори Мацумото – Япон – 700

22. Түмэн-Одын Баттөгс - Монгол – 132

63 кг

1. Ёшие Уэно – Япон – 1180

2. Елизабет Уэйллебүүрдзе – Голланд – 640

3. Урска Золнер – Словак – 580

20. Батбаярын Сайнжаргал – Монгол – 120

34. Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа – Монгол – 76

70 кг

1. Лусе Декоссе – Франц – 840

2. Юри Алвеар – Колумб – 620

3. Керстин Тиеле – Герман – 588

31. Пүрэвжаргалын Лхамдэгд – 96

78 кг

1. Селане Лэбран – Франц – 936

2. Мархинде Веркерк – Голланд – 720

3. Марина Прушчепа – Украйн – 708

22. Дулмаагын Ядмаа - Монгол – 112

+78

1. Вен Тон – Хятад – 900

2. Елена Ивашченко – ОХУ- 540

3. Маки Цукада – Япон – 500

Энэхүү оноонд гол нөлөөтөй тэмцээн бол олимп, ДАШТ, Дэлхийн цом, Европын аварга нар юм.

Мөн тун удахгүй 9 сарын19-20 ны хооронд Английн Бирмингем хотод Дэлхийн цомын тэмцээн болох юм байна.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More