Италийн Милан хотноо болж буй Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд манай гурван тамирчин буюу П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт нар шалгарч үлдээд байгаа билээ. Дөнгөж сая тэмцээний 48 кг-ын жинд өрсөлдөж буй Бээжингийн олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Сэрдамба 2008 оны Европ тивийн аварга, Армянийн боксчин Ховханнес Даньеляныг 6:4 харьцаагаар ялж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн болзол хангалаа.
Тун удахгүй Монголын цагаар шөнийн 02.30 цагт 51 болон 64 кг-ын жингийн тэмцээн эхлэх бөгөөд 51 кг-ын жинд өрсөлдөж буй манай залуу тамирчин Н.Төгсцогтын хувьд өнөөдөр Винцензо Пикардитай хүрэл медалийн төлөө тоглох юм. Н.Төгсцогтын өрсөлдөгч рингний эзэн Италийн шигшээ багийн тамирчин бөгөөд 2007 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан боксчин ажээ. Мөн өнөөдөр дэлхийн аваргын рингэнд медалийн төлөө тулалдах гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Украины тамирчин Александр Ключкотой өрсөлдөнө. Түүний өрсөлдөгч Александр Ключко энэ тэмцээнд Мароккогийн тамирчныг 18:3 харьцаатай илт давуу ялсан шилдэг тамирчин юм.
Ямартай ч Бээжингийн олимпийн наадмаас алт, мөнгөн медаль хүртэж байсан Монголын боксчид хоёр жилд нэг удаа болдог Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, одоогийн байдлаар нэг хүрэл медалийн болзол хангаад байна. Маргааш Миланы рингэнд тоглолт болохгүй, бүх тамирчид амрах бөгөөд П.Сэрдамбын хувьд мөнгөн медалийн төлөө Польшийн Лукаш Машык, Хятадын Ли Жиажао нарын хэн хожсонтой нь тоглох юм байна.
ХУВИЙН ЗОРИЛГО ӨВӨРТӨЛЖ ИРСЭН ХҮНД “ТӨРД” ОРОН ЗАЙ БАЙХГҮЙ.
-
Иргэд яагаад, яах гэж өөрсдийгөө төлөөлүүлэн хэсэг нөхдөө сонгож, төрийг
байгуулдаг вэ. Бидний өмнөөс хууль тогтоогоорой, улс орны хөгжлийн гол гол
асуудл...
8 years ago
0 comments:
Post a Comment