Wednesday, December 31, 2008

Шинэ ба хуучин он тоолол ба Ийсус Христос

"Ирээдүйн тухай роман"
Сэдэв: "Он тоолол, цаг хугацаа хэмжээ болон шашин"
Дэд сэдэв: "Христийн тоолол"
Эртээ урьдын цагт шинэ ба хуучин хоёр хүүтэй гариг дэлхий гэж байжээ. Учир нь цаг хугацаа ба гариг тоолол зөвхөн тэр дэлхий гэдэг гариг дээр байдаг юмсанжээ. Өөр бусад гариг эрхэс дээр чухам ямар он тоолол ямар учиртай мөч хоног байдаг тухай өнөөг хүртэл ямарч баттай мэдээ сэлт алга. Уг нь аль 1970-аад онд хөөргөсөн АНУ-ын "Вояж" "Пионер" зэрэг хөлгүүд харь гаригынхан хэрэв байдаг бол дэлхийн цаг тоололын тухай тэдэнд хүргэсэн л баймаар юм. Тэгээд тэд он солигдох мөчид огторгуйд сүүлт оддоор асар хэмжээтэй "Happy new year" гэж бичих байсан болов уу? За энэ шоглоом бүхнийг орхиод 2009 гэсэн он тооллыг тайлбарлах гэж оролдвол энэ нь Есүс Христийг мэндэлснээс хойш 2009 жил өнгөрчээ л гэсэн үг юм. Өөрөөр хэлвэл бид Христийн шашин шүтдэггүй мөртлөө тэдний бурханы хүүг мэндэлсний баярыг Орос ах нарыгаа дагаад тэмдэглэх болжээ. Гэхдээ түүхчид Ийсусыг эгнэхүү он тооллоос 4 жилийн өмнө төрсөн гэж үзэж маргалдах нь ч байдаг. За ямарч байсан нэг өдөр яг хэзээ хэдэн цагт онгон Мариягаас төрсөн нь тодорхой болох биз. Түрүүн орхисноо үргэлжлүүлвэл Орос ах нар Үнэн алдартан хэмээх зөвхөн славянь хэлтнүүд буюу зүүн болон зүүн өмнөд Европынхон шүтдэг урсгалтай, АНУ бол дийлэнхи нь Лютериан, Протестан гэхдээ Ерөнхийлөгчөөр нь энэ Обамаг хүртэл бараг л дан Католикууд сонгогддог байсан улс уг протестант урсгал нь эх газрын Ватикан болон Англи хоёрын эрх мэдлийн төлөөх тэмцлийн үр дүнд бараг л зохиомлоор бий шахуу урсгал, харин Лютериан нь /Харуудын эрх чөлөөний төлөө тэмцэгч Мартин Льютер Кинг биш шүү. Гэхдээ л харууд их шүтдэг нөгөө хаа хамаагүй сүм дотроо дуулдаг бүжиглэдэг гээд ойлгож болно./ АНУ Англиас тусгаарлахад чухал үүрэг гүйцэтгэсэн урсгал, гэхдээ импортлогч нь Франц /Эрх чөлөөний хөшөөг Францууд АНУ-д бэлэглэснийг дурьдвал зөв байх. Бас Англи Франц хоёр Америго Веспуччийн нээсэн тивийг булаацалдаад Англи нь ялсаныг бас үлдсэнийг нь Францаас худалдаж авсаныг дурьдвал зөв байх/ гээд л энэ олон Христийн урсгалуудыг тоолов ч барашгүй. Бүр цаашлах юм бол Эртний Христийн урсгалууд үүссэн даруйдаа Өмнөд Энэтхэгт суурьшсан нь одоо манайд бясалгалын урсгалуудаар дамжин орж ирээд буюу Бахай, Шри шри Шанкирай, Випъяшинай зэрэг болой. Эд өвөг дээдсээ танихаа больсон мунхаг үр ач нар мэт сари өмсөхөөрөө л энэтхэг болчихдог юм уу даа. ийсусын сургааль нь олон талаараа Сиддхарт Гаутам /Бурхан Будда/-ын сургаалийг санагдуулдагын адил Лалын Мухаммедийн сургааль олон талаараа Ийсусын сургаалийг санагдуулдаг. Бас Ийсус Христос зөвхөн ертөнцийн эзний хүү учраас цаазлуулаагүй, харин үймээн дэгдээгч гэж Понтий Платийд ойлгогдсон учраас тэр үеийн шийтгэлийн нэг л хэлбэр болох загалмай модонд хадуулсныг хэлвэл сүсэгтэн нар нь намайг зүхэх биз. Гэхдээ Понтий Пилат Ийсусийг Мөнхийн хаант улсын хаан гэж өөрийгөө нэрлэхээ больвол суллая гэж гуйсан нь Хуучин болон Шинэ гэрээн дээр адилхан тэмдэглэгдэн үлджээ. Бас тэр үеийн түүхийг уншвал Ром нь хэзээ ч хэнийг ч шашин шүтлэгийн талаар ялгаварлаг гадуурхдаггүй байсан бөгөөд Ромын эзэн хаан Тиберий хүртэл "Хэрэв бурхныг хэн нэг хүн доромжилвол яаж шийтгэхээ бурхан өөрөө мэдэг" гэж хэлдэг байсан нь цагаан дээр хараар үлджээ./үргэлжлэл бий/

Saturday, December 27, 2008

Бидний ажилд тустай

Мэдэхэд илүүдэхгүй
Эссэ бичих долоон санамж
1.Таны эссэг Олимпийн шүүгчид дүгнэхгүй
Эссэ бол гараагаа арван оноотой эхлээд, алдаа гаргах бүрт оноогоо хасуулдаг Олимпийн усан сэлэлт, эсвэл уран гимнастикийн үзүүлбэр биш.
Эссэг гартаа улаан үзэг барьсан харгис шүүгч бус, сэтгэл догдлуулсан мэдээллийг хүлээж буй багш профессор уншина. Энэ хүн эссэний тань сэдэвт бус, харин таны тухай сэтгэгдэлээ тархиндаа бичиж, дүгнэлт хийх бөгөөд бүр ихдээ “энэ залуу надад үнэхээр таалагдаж байна” хэмээн уулга алдана.
2.Танд нэг гоц санаа байх ёстой
Энэ нь эхний зөвлөгөөнөөс урган гарна. Эссэг уншигч хүн асуултын дагуу гол санааг хэр гаргасан эсэхийг мэдэхийн тулд маш хурдан уншдаг. Иймт та мянга түмэнтээ таарах /бөх барилдах нь намайг анхаарлаа төвлөрүүлэхэд сургасан, эмээгийн үхлээс болж сарнай үнэртдэг болсон, би бусдад тус хүргэхийг хүсдэг учраас эхлээд өөртөө туслана/ санааг давтсан л бол хэдий сайн цэгцтэй бичигдсэн ч олигтой үнэлгээ авахгүй л болов уу.
Үнэндээ, дэвшүүлсэн санаагаа хэт чамирхаж илэрхийлвэл тэр нь их нуршсан болдог.
3.Гол санаа тань өөриймсөг бөгөөд нүсэр биш байх ёстой
“Том сэдэв”-ээс аль болох зайлсхий. Ойрхи Дорнод дахь энх тайван, экологи, иргэний эрх ба хүний ерөнхий зан төрх гэх мэт илэрхий нүсэр гарчигаас гадна “ёс суртахуун”-аар жонхуудсан том санааны олон зуун жижиг хувилбаруудаас болгоомжлох хэрэгтэй. Өөрийн гэсэн, агуулга төгөлдөр, анхны санаагаа хадгалсан байвал санаа тань тод томруун болно. Ёс суртахууны асуудал хөндөн ярих гэж байгаа бол санаанд оромгүй, өвөрмөц бөгөөд өөртөө тохируулсан байдлаар бичих хэрэгтэй.
Амжилтгүй санаа: Намайг зусланд байхад нагац ах Харри маань үгүй болсныг эцэг, эх маань дуулгахад би тэрээр хичнээн энэрэнгүй, өгөөмөр хүн байсныг дурсан санасан.
Арай илүү хувилбар: Нагац ах Харриг нас барах үед эцэг, эх маань надад анх нас бие гүйцсэн хүн шиг хандсан юм. Тэгэхэд би зусланд амарч байсан ба тэд намайг оршуулганд явуулахаас амрах нь дээр биз гээд хоер долоо хоногийн дараа л сая тэрхүү гунигт мэдээг дуулгасан юм.
Сануулга: Зөв хувилбар бол, яриа нагац ах Харригийн тухай бус /тэр эссэний гол агуулга биш шүү дээ/, таны тухай өрнөх ёстой. Иймд та аль болох тодорхой хүрээнд өөрийн тухай өгүүлэн бичвэл зохино. Ийнхүү бичихдээ багшид чухам хэн болох, бие даасан болон өсөн дэвших тэмүүлэлтэй эсэхээ илэрхийлнэ. “Жинхэнэ” өгүүлэгдэхүүн нь нагац Харри ч биш, эцэг, эхтэйгээ маргасан тухайд ч биш, харин таны өсөн хөгжих хүсэл тэмүүлэл, чадвар дэвшлийн тухай юм.
4.Үлгэр-1: Сул чөлөөтэй бай, бүү тэвд
Багш профессорууд танд олонтаа зөвлөх боловч та ямарч дасгал, сургуулалтгүй бол ханын зураг зурах зураач эсвэл кинонд тоглох жүжигчин адил балмагдана. Ер нь зурах, жүжиглэх нь хүн бүр хийж чадах зүйл мэт боловч бэлтгэл, сургуулилтгүйгээр барахгүй ажил. Бичих ч бас үүнтэй мөн адил. Та өөртөө итгэлтэй болсон нөхцөлд л тайвширч чадах тул хэд хэдэн ноорог бичиж, мэдлэгтэй хүнээс зөвлөгөө авсаны дараа л сая сэтгэл өег болно гэсэн үг.
5.Үлгэр-2: Сул чөлөөтэй бай, бүү тэвд
Та өөрөө чухам хэн бэ? Бид өөрсдөө бие хүний хувьд олон төлөөлөл, хэсэг болдог. Тухайлбал, гэр бүлийн хувьд нэг, найз нөхдийн хувьд нэг, албан ёсны үйл явдалд нэг, мөн ганцаардсан үедээ бас нэг өөр бие хүн болдог. Найзуудтайгаа тэнэглэн тоглож байхад тань Polaroid-аар авхуулсан болон ахынхаа хурим дээр хамгийн аятайхан гарсан хоёр зургийн алийг нь багш илүүд үзэх бол. Та стратегийн шийдвэр гаргах хэрэгтэй. Та эдгээрийн аль нэг дүрийг сонгож, сайтар боловсруулан танилцуулах ёстой. Энэ бол амжилтад хүрэхэд хамгийн дөхөмтэй- Таныг хийж буй ажилдаа махаруу, онцгой хүн гэдгийг харуулах дүрийг сонгоно гэсэн үг юм.
6.Хайр дурлал бол хамгийн чухал нь биш ч, нэгэнт танд байгаа бол түүнийгээ гээж болохгүй
Ямар ч сэдвээр эвтэйхэн бичиж болох боловч, хамгийн их сэтгэгдэл төрүүлэхүйц сэдвийг сонго. Эргэлзээ бус хүсэл эрмэлзлэлийнхээ тухай бич. өсвөр насныхны зовинол, ичгүүргүй явдлууд багш хүнд тун залхмаар байдаг тул үүнээс зайлсхийх хэрэгтэй.
Та ямар нэг зүйлд сэтгэл татагддаг бол тэрхүү сэтгэл, итгэл үнэмшлээ тодорхой илэрхийлэн бич. Бага дүүдээ тэгтлээ хайртай биш бол яагаад гэдгээ мөн л хошигнол, сонирхолтой яриа, түүх, болсон явдал зэргээр тайлбарлан эссэн дээр өөрийн тухай аливаа чухал мэдээллийг хүргэж чадвал багшид үнэлэгдэх боломж тань төдийчинээ нэмэгдэнэ.
7.Эссэ бичигчдийн ховор хэрэглэх хоёр үр нөлөөтэй хийгээд чамирхуу хэрэгсэл
Харилцан яриа, ишлэл
Тааруухан хувилбар: Миний төгөлдөр хуурын багш, хатагтай Фон Крабб зөвхөн төгөлдөр хуур тоглохыг заагаад зогсохгүй амьдралд хэрэгтэй олон зөвлөгөөг хичээлээрээ өгсөн юм. Түүний англи хэл нэг их сайнгүй бөгөөд байгаа байдал нь хуучинсаг боловч би түүнийг үргэлж санах болно.
Илүү хувилбар: “Алекс, чамайг төгөлдөр хуурынхаа ард суун одоо л эхэлж байна гэж бодож байхад чинь бусад хүмүүсийн хувьд концерт аль эрт эхэлчихсэн байдаг. Тиймээс зөв сууж сур” гэж Фон Крабб хэлдэг. Тэр бүр анхныхаа өдөр л түүний араас өөр хоорондоо шивнэн “Хатагтай Фон Крабб бөмбөг” гэж дуудахгүй байхыг сануулж билээ. Гэвч бид яаж тэсэх вэ дээ. Бид шоолон ярилцдаг ч түүнийг хүндэтгэж бас эмээдэг байсан.
Сануулга: Эссэний бичилтэд хадагтай Фон Крабб гайхалтай байсан гэдгийг дагнан өгүүлбэл утга төгс болж үл чадна. Хоёр дахь бичилт түүний дутагдал биш, иш татсан зүйлээр илүү байгаа тул зохиогч буюу Алексын тухай ойлголт өгч, түүний талаар аятайхан сэтгэгдэл төрүүлж байна.
Уншигчийн сонирхолыг татна гэдэг бол эссэ бичигчийн бараг хамгийн гол зорилго, нууц түлхүүр нь юм. Танд илүү хувилбар хэмээх гарын авлагын адил бичих нь амаргүй. Үүнийг их сургуулийн профессорууд ч тэр бүр чаддаггүй. Гагцхүү ингэж бичихийг хичээж, эссэндээ гол дүрийн үгийг олж иш татвал өөрт тань тустай.
Жишээ: Эдгээр өгүүлбэрийн аль нь илүү вэ?
А. Би тэн хагаст нь дархан цаазтай, нөгөө хэсэгт нь томоохон эдлэн газар бүхий байшингуудтай том хотын захын нэгэн дүүрэгт суудаг.
Б. Би Бостноос 15 бээрийн зайтай орших Массачусетс муж улсын байгалийн үзэсгэлэнт дархан цаазат, хагас хэсэг нь хувийн эзэмшилд хамаарах эдэлбэр газар бүхий Линколны эдлэнд амьдардаг.
Сануулга: Хоёр өгүүлбэрийн Б нь арай илүү байна. Учир нь уншигчид хотын нэрийг сонирхох нь гарцаагүй. Америкийн агуу туужийн муу хувилбарт гардагийн адил “Миний аав том хотын том пүүст ажилдаг” гэж бүү бич. Үүнийхээ оронд Миний аав Вашингтон дахь “Арнолд ба Портер” хэмээх хуулийн том фирмд ажилладаг гэх нь дээр.
Мэдээж аливааг хэт дэлгэрүүлэн бичихэд аюул бий. “Хуулийн том фирм” гэдгийг “340 гишүүнтэй, 12 хотод салбартай /та хотуудыг нь нэрлэж болно/ хуулийн фирм” гэж болно л доо. Гэхдээ ийм хэт дэлгэрэнгүй мэдээллийг эссэнд оруулах нь тун ховор юм.
Кембрижийн Их Сургуулийн эссэн үйлчилгээний албаны заавраас/
Эссенээс юу олж мэдэхийг хүсдэг вэ
Эссенээс таныг хувь хүний чинь хувьд олж харахыг хичээдэг. Мэдээж хичээл сурлагын байдал, ажлын туршлага, олсон амжилт чинь чухал. Гэхдээ эдгээрийг CV, Application Letter болон дүнгийн чинь хуулбараас харчихна. Харин эссенээс та хэн бэ, та юунд зорьдог, тэмүүлдэг, ямар үзэл бодолтой вэ гэх зэргийг олж харах гэдэг. Иймээс та өөрийгөө ямар өнцгөөс нь харуулах вэ гэдгээ маш сайн бодож, төлөвлөх хэрэгтэй. Эссег тань уншаад таны бусад материалыг харах сонирхол төрөх ёстой. Тэд таны эссег уншаад энэ сургуульд суралцахад тохиромжтой оюутан мөн үү гэдгийг тогтоохыг оролдоно.
Хэрэв эссенд өөрийнхөө давуу талыг бичээрэй гэсэн байвал өөрийгөө хариуцлагатай, ажилсаг, хөдөлмөрч, ухаантай зэргээр бичээд огт хэрэггүй. Мэдээж өөрийгөө хариуцлагагүй, залхуу, юм ойлгодоггүй гэж бичих хүн байхгүй. Харин үүний оронд та чөлөөт цагаараа асрамжийн газрын хүүхдүүдэд англи хэлний хичээл заадаг гэж бичсэн нь дээр. Мөн шалгаруулалтын комиссынхонд зүгээр л онц сурлагатан хэрэггүй, харин төрөл бүрийн салбарыг сонирхдог, нийгмийн идэвхтэй хүн чухал байдаг. Иймд та зуны улиралд одон орон судлалын нийгэмлэгт ажилладаг гэх мэтээр бичвэл уншиж байгаа хүндээ илүү сонирхолтой байж чадна.
Хэмжээ
Хамгийн гол анхаарах зүйл бол хэмжээ. Та заасан үгийн тооноос хэтрүүлж огт болохгүй. Энэ нь таныг аливааг задлан шинжлээд эргүүлэн дүгнэж, санаагаа товч тодорхой илэрхийлж чадаж байна уу гэдгийг чинь шалгаж байгаа хэрэг.
Эссе бол таны сургуульд илгээж байгаа материалууд дотроос хянаж, хүссэнээрээ хийж болох цорын ганц зүйл гэдгийг ойлгоорой.
Шалгаруулалт
Олон мянган захиаг шалгалтын комиссынхон хэрхэн, ямар үзүүлэлтээр шалгаруулдаг вэ. Энэ талаар шилдэг сургуулиудын шалгалтын комисст багтдаг туршлагатай хүмүүсээс авсан судалгааг товчлон танилцуулья.
Тэд эссенээс юуг олж мэдэхийг хүсдэг вэ?
Сурах чадвар: хөдөлмөрч чанар, сэтгэн бодох, задлан шинжлэх, дүгнэлт хийх чадвар
Хувийн чанар: өөртөө итгэлтэй, үнэнч, зорилготой, манлайлагч байх, бусдыг араасаа дагуулах, өөрөө өөрийгөө хурцлах чадвар
Мэргэжлийн ур чадвар: өөрийн сонгосон салбартаа амжилт гаргахад нөлөөлөх туршлагуудыг хуримтлуулсан уу, бусадтай харилцах, бусдыг удирдах чадваруудад суралцсан уу зэргийг таны эссенээс олж мэдэхийг хичээдэг. Мөн дараах 3 асуултанд хариулт олохын тулд тэд таны эссег уншдаг.
Та энэ сургуульд элсвэл амжилттай суралцаж чадах эсэх
Та анги, хамт олондоо шинэлэг байдлыг бий болгож чадах эсэх
Та бусад өргөдөл өгөгчдөөс хэр зэрэг давуу талтай, онцлогтой байна.
Ингээд таны эссэг уншиж дуусахад Та бол энэ сургуульд сурахаар заяагдсан, үнэхээр тохирсон хүн яах аргагүй мөн гэдгээ нотолж чадсан байх ёстой юм.
Эссег хэн уншдаг вэ?
Шалгаруулалтын комисс гэж байх бөгөөд тэдгээр хүмүүс жил бүрийн шалгаруулалтыг хийдэг, маш туршлагатай хүмүүс байдаг. Тэд ямар хүмүүсийг сургуульдаа оруулах дуртай байдгийн талаар баримжаа мэдээлэлтэй болохын тулд та сургуулийн веб хаягаар ороод FAQ буюу хамгийн түгээмэл тавигддаг асуулт болон түүнд өгсөн хариултуудыг уншсан байхад зүгээр.

Яаж шалгаруулдаг вэ?
Ер нь бүхий л сургуулийн сонгон шалгаруулалтын үе шат нь адил гэхэд болно. Эхний ээлжинд 1-2 мэргэжилтэн бүх материалыг уншина. Ямар ч байсан таны материал хугацаандаа очсон л бол уншигдалгүйгээр хогийн саванд орно гэж байхгүй. Мөн TOEFL, GRE, GMAT зэрэг шалгалтанд минимум оноог нь авсан байвал шүү дээ. Тэд нэг эссег уншихад 10-40 минут зарцуулдаг. Комисс өдөрт дунджаар 100 орчим эссе уншдаг гэсэн тооцоо бий. Тиймээс тэд эссений эхний хэдхэн мөрөөс л тухайн эссег сонирхолгүй, сонирхолтой зэргээр тархиндаа ялгачихдаг. Ингээд таны материал авах, татгалзах, тодорхойгүй гэсэн гурван хайрцагны нэгэнд орно. Хэрэв таны материал тодорхойгүй гэсэн ангилалд орвол дараагийн хүн уншина. Хэрэв тэр дахиад л тодорхойгүй гэвэл сургуульд элсэх таны магадлал буураад л байх болно. Хэрэв элсүүлэхээр бол таны материалыг деканд өгөх бөгөөд декан зөвшөөрвөл та тус сургуулийн оюутан боллоо гэсэн үг. Тэгэхээр та энэхүү тодорхойгүй гэсэн ангилалд орохгүйн тулд аль болох гайхалтай сайн, ер бусын онцлог, бусдаас эрс ялгарахуйц эссе бичихээс өөр аргагүй юм.

Анхаарах зүйлс
Та чухам юу илэрхийлэх гээд байгаагаа тодорхой бичих ёстой. Та бол энэ сургуульд заавал сурах ёстой хүмүүсийн нэг гэдгээ та 2-3 үндэслэлээр нотлох хэрэгтэй.
Санаагаа ойлгомжтой илэрхийл. Таны эссе тодорхой, логиктой, сонирхолтой байх ёстой. Түүнээс биш энэ бол эрдмийн ажлын судалгаа, өөрийгөө магтсан зохион бичлэг биш. Хөгжилтэй, сонирхолтой. Оновчтой хошигнож чадсан хүмүүс бусдад дандаа таалагддаг.
Сайн эссе бичихийн тулд:
1. Ямар хэсгүүд дээр төвлөрөхөө тодорхойл
2. Дарааллаа гарга
3. Амьдралд тохиолдсон болсон явдлуудаасаа дурьдаж болно
4. Танд энэ чиглэлээр сурахын юу нь сонирхолтой байгаа, юу сурахыг хүсч байгаа гэдгээ илэрхийл
5. Эссены эхлэл ердийн “саарал” биш, харин богино түүх, ишлэл үг, асуулт, дүрслэлээс эхэлж болно
6.Эссены төгсгөл нь гол хэсгүүдээ тодотгосон байх ёстой
7. Бичиж дууссан эссэгээ хамгийн багадаа гурван удаа унших хэрэгтэй
8. Өөр хэн нэг хүнд өгч уншуулаад санал, анх буусан сэтгэгдлийг нь сонсох
9. Өөрөө өөртөө чангаар унших хэрэгтэй
Муу эссе бичихийн тулд:
- Би 19** онд төрсөн, Намайг тэр гэдэг… гэх мэтээр эхлэ
- Эссены оронд товч намтраа бич
- Сонирхолтой, хөгжилтэй биш харин инээдэмтэй юм бич
- Уран яруу, уянгын халилтай үгээр бөмбөгд
- Компьютерийн зөв бичгийн дүрэм шалгагчид 100% найд
- Нийтлэг, ерөнхий, мэдээжийн зүйл бич
- Яагаад дунд сурсан, ажлаа олон дахин сольсон зэрэг дутагдлуудаа хаацайлан, тайлбар бич
- Худал зүйл санаанаасаа зохион, өөрийгөө илт дөвийлгөн бич.

Мэдээж энэ төгсгөлийн хэсэг бяцхан хошигнол байлаа. Та бүхэнд амжилт хүсье.

Wednesday, December 24, 2008















Tuesday, December 23, 2008

Microsoft Excel Бүлгүүд

Бүлэг I. Microsoft Excel программын үндсэн ухагдахуун ба цонхны бүтэц.
  • Хичээл №1. Үндсэн тодорхойлолтууд ба программыг ачаалах ба гарах.
  • Хичээл №2. Программын цонхны бүтэц.
  • Хичээл №3. Томъёоны мөр, ажлын талбар, төлөвийн мөрийн бүтэц.
Бүлэг II. Баримттай ажиллах.
  • Хичээл №4. Баримт, баримтын загвар үүсгэх, шинэ баримтыг хадгалах.
  • Хичээл №5. Баримтыг хадгалах ба хаах.
  • Хичээл №6. Баримтыг нээх ба хайх, хуулах, зөөх, устгах, сэргээх.
Бүлэг III. Ажлын талбарын өгөгдөлтэй ажиллах.
  • Хичээл №7. Ажлын талбарын муж тэмдэглэх ба нүдэнд өгөгдөл оруулах.
  • Хичээл №8. Нүдний өгөгдлийг өөрчлөх, зөөх ба хуулах, хайлт хийх, тэмдэгтийг солих.
  • Хичээл №9. Нүднүүдийг устгах ба оруулах.
Бүлэг IҮ. Ажлын талбар ба хуудсыг форматлах, хэвлэх.
  • Хичээл №10. Нүдний хэмжээг өөрчлөх, хүрээ шугам татах.
  • Хичээл №11. Тэмдэгтийн формат ба өгөгдлийн байрлал.
  • Хичээл №12. Хуудас форматлах, хэвлэх, томъёог ашиглах тухай.
Бүлэг Ү. Дүрс зурах
  • Хичээл №13. Дүрс зурах
  • Хичээл №14. Дүрсийг форматлах
  • Хичээл №15. Дүрсэн дотор текст бичих, үгийг хэлбэржүүлэх, баримтанд зураг оруулах
Бүлэг ҮI. Хүснэгттэй ажиллах
  • Хичээл №16. Өгөгдлийн сантай ажиллах
  • Хичээл №17. Хүснэгтэн мэдээллийг боловсруулах
  • Хичээл №18. Хүснэгтэн мэдээллээс оновчтой утгыг байгуулах
Бүлэг ҮII. Графиктай ажиллах
  • Хичээл №19. График байгуулах
  • Хичээл №20. Координатын муж ба графикийг форматлах


Monday, December 22, 2008

МИАТ компани 30 хувийн хямдрал зарлалаа

МИАТ компани нь олон улсын нислэгийн тийзний үнээ 30 хувь хямдруулжээ. Шинэ жилийг угтсан дээрх хямдрал энэ сарын 26-наас ирэх сарын 5-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Тухайлбал, Улаанбаатараас-Бээжин хүртэл аялахад 175 ам.доллар орчим бол Улаанбаатараас-Сөүл хүртэлх тийзний үнэ 270 орчим ам.доллар болж буурч буй гэнэ. Харин Улаанбаатараас-Берлин хүртэл МИАТ компанийн онгоцоор зорчиход 405 ам.доллар орчим бол Улаанбаатараас-Москва хүртэл 350 орчим ам.доллар төлөх юм байна. Ойрын өдрүүдэд долларын ханш хэлбэлзэлтэй байгаа тул орчим гэж бичсэн болно.

Saturday, December 20, 2008

Шинэ жилийн мэнд дэвшүүлье!

Friday, December 19, 2008

Чаг чаг

Ирэх оныг Үйлдвэржүүлэлтийг дэмжих жил болгон зарлалаа

Засгийн газар өнөөдөр өргөтгөсөн нээлттэй хуралдаан зарлан хуралдууллаа. Түүгээр 2009 оныг Үйлдвэржүүлэлтийг дэмжих жил болгон зарласан юм. Өргөтгөсөн хуралдаанд нийслэл, 21 аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар оролцов. Хуралдааныг Засгийн газрын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг даргалан хуралдууллаа.

Үйлдвэржүүлэлт, чөлөөт бүсийн асуудал Тэргүүн шадар сайдын хариуцах ажлын хүрээнд багтдаг тул тэрбээр уг сэдвээр товч илтгэл тавьсан юм. Монгол Улс импортлогчоос экспортлогчийн шатанд дэвшихэд үйлдвэржүүлэлтийн жил онцгой үүрэг гүйцэтгэх аж. Уг асуудлаар аймгуудын Засаг дарга нар хэлэлцүүлэг явууллаа.

Tuesday, December 16, 2008

Чаг чаг

Хуурамч 20000-тын дэвсгэрт хийжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн, программист хоёр залуу хуурамч 20000-тын дэвсгэрт хийснээ хүлээсэн байна. Тэд банкинд мөнгөө солиулах гэж байгаад баригдсан бололтой. Тэд 14 хоногт нэлээд хэдэн хуурамч дэвсгэрт үйлдвэрлэсэн бөгөөд үүнийгээ туршилт хийж байсан юм хэмээн мэдүүлсэн байна. Тиймээс цагдаагийнхан сэжигтэй байж болох 20000-тын дэвсгэрт байвал холбогдох газарт хандахыг анхааруулж байна.

what is fring?


Take all your buddies mobile with fring™, call and chat with them for free and see who’s online before dialling!

fring™ is a mobile internet service & community that enables you to access & interact with your social networks on-the-go, make free calls and live chat with all your fring, Skype®, MSN® Messenger, Google Talk™, ICQ, SIP, Twitter, Yahoo!™ and AIM®* friends using your handset’s internet connection.

Monday, December 15, 2008

Shoe thrown at President Bush

President George W. Bush ducks a pair of shoes thrown by an angry Iraqi man during a press conference in Baghdad.

Sunday, December 14, 2008

Чаг чаг

Сонгуулиас ч хэцүү сонголтын дүн хэрхэх вэ?

“Нам дагаж байж дээшээ дэвшинэ” гэдэг хэт хялбар төсөөлөл хэдэн арваны өмнөөс монголчуудын тархинд гүн бат шингэжээ. Цагаан морин жилийн хувьсгал энэ үзэл баримтлалыг онолын хувьд үгүйсгэж чадсан ч үндсийг суга татаж чадсангүй.

Монголын хvн ам хоёр сая 562.4 мянга гэсэн статистик бий. Эдгээрийн хэд маань өөрийн цайзаа босгож чадсан бол. Хариулт олохын тулд бидний тал хувь нь ядуу гэсэн бас нэг тоог баримтаар түшье. Энгийнээр хэлэхэд үүнийг бичигч би хийгээд уншигч та бид хоёрын аль нэг нь ядуу болж таарч байна. Гэхдээ логикоор нь бодвол та эргэлзэх нь гарцаагүй. Тиймээс л энэ тоо статистикчдад бодит болохоос амьдралд холуур тоо гэдгийг эхэнд сануулахад илүүдэхгүй биз. Үүнийг зээл тусламжийн бараа хийгээд нийгмийн халамжийн үйлчилгээг өөрийн дэмжигчид буюу намын гишүүдэд хүргэх гэсэн тоо гэвэл үнэндээ бодитой. Ардчилсан хүчнийг дэмждэг болоод ядуу бол үүнийг та сайн мэдэх биз. Танд өгөөгүй хэрнээ хөрш айлын чинь баян Дулмаа, Дондог, өөр хэн ч билээ, түүнд будаа, гурил өгөөд байгаа биз. Та өөрийг нь дэмжихгүй болохоор тэдний тэмдэглэлд та цэнхрээр бичигдсэн. Харин Дондог, Дулмаа нар ах намын дэмжигч, гишүүн учраас улаанаар бичигдсэн болохоор тэр. МАХН орон нутагт хөл сайтайдаа ч биш. Зээл тусламжийг иймэрхүү байдлаар тараадаг болохоороо орон нутагт хүчирхэг байдаг.

Нөгөөтэйгүүр 128 мянга гэсэн төрийн албан хаагчийн тоо бий. Ноёнтой сөргөлдвөл хормойгүй хойно хүсэвч, эс хүсэвч ажилтай үлдэхийн тулд тэр үзэл бодол, энэ тэрээ хойш тавиад нэг л намыг дугуйлдаг. Хүнийг хэлэлтгүй би ч тэгэх байсан байх л даа. Өнөөдрийн нөхцөл байдал төрийг хэн барихаас илүү төрийн албан хаагч байх нь чухал. Тиймийн тулд үзэл бодлыг хаалттай ертөнцөд байх зайлшгүй шаардлагатай. Ингэж гэмээнэ дээшээ дэвшинэ.

Уг нь бол төрийн бүх шатны албан хаагч өөр өөрийн гэсэн ёс зүйн дүрэмтэй байж, төрийн албанд шударгаар ажиллахаа илэрхийлж тангараг өргөдөг билээ. Харамсалтай мөнөөх дарангуйлагч, аминч үзлийн дэргэд энэ бол ёс төдий зүйл. Тиймээс ч төрийн албан хаагчид хувийн хэвшлийнхнээс илүү намжсан нь гайхаад байхаар зүйл биш.

Эрхэм төрийн түшээд, өндөрлөгүүд сайн засаглал, хариуцлагатай төр, төрийн сайн албан хаагчдын тухай гээд олон юм бурдаг ч ёс зүйн талаар тавих шаардлагыг орхигдуулдаг. Санамсаргүй гэхээсээ илүүтэй санаатайгаар ийн аяглахыг тайлбарлах хэрэггүй. Хэрэв түүнийг батлачихаад зайлшгүй мөрдүүлэх ёстой гэж зүтгэвэл өөрсдөө хэнийг үзэл, бодлоор нь боомилох юм бэ. Тэгээд яаж сонгогдох вэ гэж. Хэнийг ашиглах бол оо. Хариулт нь тодорхой шүү дээ, хэнийг ч биш.

Үүнийг батлах хууль ердөө 18 хоногийн дараа хэрэгжих гэж байна. Төрийн албаны тухай хууль. Хуульд, төрийн албан хаагч намын гишүүнчлэлээс татгалзаж, албан үүргээ гүйцэтгэхээс бусад тохиолдолд улс төрийн нам, хөдөлгөөний ажиллагаанд оролцох эрхгүй байхаар тусгачихсан. Тиймээс мөнөөх 128 мянган төрийн албан хаагчаас 125 мянга нь намаасаа эсвэл ажлаа татгалзах зайлшгүй шаардлага гарна. Азаар улс төрийн албан тушаалтай гурван мянга орчим нь энэ сонголтыг хийхгүй. Юу сайхан дур сайхан болохоор өөрийн сонголт мэднэ. Ажилгүй, эсвэл намгүй.  

Төрийн албан хаагчид энэ хоёр хувилбарын эхнийхийг ихэнхдээ сонгочихож. Үүнийг өнгөрсөн орон нутгийн сонгууль харуулна. Нийслэлийн МАХН-ын лидерүүдийн олонх нь энэ шалтгаанаас болоод албан тушаалтайгаа үлдэхийн тулд орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээс татгалзсан. Харин албан тушаалаасаа татгалзаж намаа сонгосон НИТХ-д сонгогдсон Төрийн өмчийн хорооны дарга М.Ганбаатар ажлаа өгсөн. Дээр нь нийслэлийн Засаг даргын сангийн хэлтсийн дарга Д.Ганболд ажлаа өгөөд байгаа. Харин УБТЗ-ын дарга В.Отгондэмбэрэлийн хувьд компанийн статустай учраас албан тушаалаа өгөх шаардлагагүй. Мөн нийслэлийн Захирагчийн ажлын албаны хот тохижилтын газрын дарга Ц.Болд, НИТХ-ын МАХН-ын бүлгийн дарга Б.Пүрэвжав, Авто замын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нарын байгууллага улсын үйлдвэрийн статустай учраас албан тушаалаасаа түдгэлзэх шаардлагагүй аж. Харин нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Татварын газрын дарга, Өмчийн харилцааны газрын даргууд зөөлөн суудлаасаа ховхорохгүйн тулд намаас татгазахаар шийдсэн гэнэ.

Намын албан тушаал, ажлын байр тоотой болохоор бага, дунд албан тушаалтнууд ч энэ л хувилбарыг сонгожээ. УИХ-ын сонгуулийн өмнөхөн намын батлах авч байсан төрийн албан хаагчид ч зургаахан сар намын гишүүн байсны эцэст харамсалтайгаар баяртай гэж намдаа хэлэхээр шийдэж ирэх оныг хүлээж буй сурагтай. Олзуурхан хүлээж өргөдлөө хэзээний биччихсэн хүмүүс ч цөөнгүй буй аж. Тэднээс гадна намаасаа салвал ажлаас халах болов уу, нам дагахгүй карьер минь дуусах болов уу  гэсэн айдаст автсан цөөнх бас бий аж. Тэд алинд нь саналаа өгөхөө ч мэдэхгүй бэрхээс бэрхэд унажээ. Сонгуулиас ялгаатай нь тэдний сонголт илээр явагдана.

Эндээс төрийн албан хаагчид дурандаа улс төрждөггүй, дарамтаас залхсандаа, ажлын байртай байх гэсэндээ “намнистуудын” гар хөл болж байж гэсэн ганц дүгнэлтийг хийж болно. Он гарснаар эхний долоо хоногт тэд намдаа түдгэлзэх өргөдлөө өгнө. Эсвэл ажлаасаа халагдана. Алийг нь я сонгосон ч бай сонгууль болохоор цалингүй сурталчилгаанд нойр, хоолгүй зүтгэх төрийн албан хаагчдын зовлон хөнгөрөх нь.

МАХН-ынхан хамран доороосоо алдаад баталчихсан энэ хууль эргээд өөрсдийг нь ийм байдалд хүргэнэ гэж төсөөлөөгүй байсан тухайгаа өдгөө халаглаж буй ч оройтож дээ, хөөрхий. Тэдний зарим нь намаа юу ажлаа юу гэсэн салаа замын эхэнд тулж, сонгуульд санал өгөхөөс ч хэцүүхэн байдалд оржээ. Эргэлзэж тээнэгэлзсэний эцэст тэд сонголтоо хийх нь тодорхой. Урьдчилсан байдлаар нийслэлийн МАХН нэлээд хэдэн тэргүүлэгчдээ алдах нь дамжиггүй боллоо.     

Үзэл бодлыг нь үгүй хийж чадахгүй ч төрийн алба идээ бээрээсээ алсуур ч гэлээ, бага ч атугай цэвэршихнэ. Мөнөөх ядуусын хувьд амьдралын төлөө зүтгэдэггүй, арчаагүй залхуу ч гэлээ тусламжийн будааг баян Дондогийнд бус танайд өгөх эхний алхам үүгээр тавигдах нь гэж найдъя.

Сонгуулиас ч хэцүү сонголтын дүн хэрхэх бол?

Чаг чаг

”Анод” банкны захирлуудаас гурван удаа мэдүүлэг авлаа

Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал манай улсыг дайрахгүй нь гэсэн мэдээлэл тараасаар байгаа ч энэ нь худал бололтой .Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн "Анод" банкны үйл ажиллагаатай хэргийг шалгаж, тус банкны ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал Д.Энхтөр, Н.Даваа нарыг энэ сарын 11-нд Ганцхудагт саатуулаад байгаа. Эрүүгийн хэрэг үүсгэх хангалттай нотлох баримтыг Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн цуглуулан хэргийг Мөрдөн байцаах газрынхан үргэлжлүүлэн шалгаж байна. Тэднийг буруутгаж байгаа гол үндэслэл нь банкийг төлбөрийн чадваргүй болоход нь гол үүрэг гүйцэтгэн Банкны тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөнийг эдийн засгийн гэмт хэргийг мөрддөг төлөөлөгч нар олж илрүүлсэн гэнэ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйл "Банкны тухай хууль тогтоомж зөрчих" хэсгийн гуравт зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм. Энэ зүйл ангид энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалттай аж. "Анод" банкийг удирдаж байсан захирал нар энэ хэрэгт татагдахаасаа өмнө албан ажлаасаа чөлөөлөгдсөн гэх авч тус банкны хэвийн үйл ажиллагаа алдагдахад ихээхэн үүрэгтэй аж. Одоогийн байдлаар тэднээс гурав дахь удаагаа байцаалт аваад байгаа гэнэ. Албаны эх сурвалж , байцаагч нар энэ хэргийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүсэхгүй байна. Учир нь гэм буруутай эсэх нь тодорхой бус, мөрдөн байцаалтын үйл ажиллагаа дөнгөж эхэлж байгаа хэмээн хэлж байлаа.

Чаг чаг

АНУ дахь “Оюутолгой” орон нутгийн төсвийн гурван хувийг бүрдүүлдэг

 

Сая гаруй хүн амтай Солт Лейк хот хүн амын тоогоор ч, газар зүйн байршлаар ч Улаанбаатартай төстэй юм. Вассаж, Окр хэмээх сүрлэг уулсын дунд орших Солт Лейк хотод өвөлдөө агаар доош сууж, алсаас манантай харагдах аж. Салхигүй өдөр дөрвөн уулын дундах Улаанбаатарын утаа униар ийн үзэгддэгийг санагдуулна.

 

Гэхдээ Улаанбаатарынхаас үлэмж ялгаатай нь гэвэл Солт Лейкэд агаар нь бохирдолгүй гэхэд хилсдэхгүй. “Хүүхэд өсгөхөд үнэхээр сайхан газар шүү” гэж дөрвөн хүүхдийн эх монгол бүсгүй Жагаа бидэнд ярьсан юм. Түүний нөхөр Брэд Бартон “Кенекот Юта Коппер” компанийн мэдээллийн технологи хариуцсан захирлын ажилтай. Монгол бүсгүйн амьдрал ийн холбогдсон “Кенекот Юта Коппер” компани Солт Лейкийн оршин суугч 680 мянга орчим хүний ширээн дээр талхыг нь тавьдаг. Дэлхийд тэргүүлэгч уул уурхайн компани “Рио Тинто” 1989 оноос эзэмших болсон “Бингкэм Канион”-ы зэсийн уурхайг “Кенекот Юта Коппер” ажиллуулдаг аж. Өөрөөр хэлбэл “Кенекот Юта Коппер”-ын толгой компани нь Рио Тинто.

Бингхэм Канионы зэсийн уурхайг хүмүүс ашиглаж эхлээд зуу гаруй жил болжээ. Өнгөрсөн хугацаанд 17 сая тонн зэс олборлосон гэх тус уурхай Окр уулын Бингхэм хэмээх хөндийд ил уурхайн аргаар олборлолт явуулдаг. Уул уурхайн түүхэнд бичигдэх бас нэг онцлог нь гэвэл хүний гараар бүтсэн хамгийн гүн ил уурхай. Нэг үгээр хэлбэл 1200 метр гүн ухаад буй нь ил уурхайн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт.   

Дэлхийн хүн ам жилд 14 сая тонн зэс хэрэглэдэг гэсэн статистик бий. Тэгвэл зуу гаруй жилийн хугацаанд 17 сая тонн зэс олборлоно гэдэг шалихгүй тоо мэт боловч Бингхэм Канионы уурхай олборлосон зэсийнхээ хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна. Тогтоогдоод буй нөөцөөр бол 2030 он хүртэл олборлолт явуулах боломжтой. Юта мужийн төв болох Солт Лейкийн хүн амын дийлэнхийнх нь амьдралд нөлөөтэй, жилд 700 сая ам.долларыг ажилчдын цалин хөлс, татвараар дамжуулан эдийн засгийн эргэлтэд оруулдаг Бингхэм Канионы уурхай тэр цагт хаагдвал юу болохыг төсөөлж үзэв.

Уул уурхайн салбарыг хөгжлийнхөө ирээдүй хэмээн найдвар тавьж буй монголчуудын төсөөлөл Солт Лейкийнхнээс огт өөр болохыг хатагтай Алексис Кайрогийн хэлсэн баримт надад ойлгуулав. Тус уурхай орон нутгийн төсвийн ердөө гурав хүрэхтэй үгүйтэй хувийг бүрдүүлдэг хэмээн “Кеннекот Юта Коппер” компанийн Гадаад харилцаа, олон нийтийн харилцаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч Алексис Кайро хэлсэн юм.

Өнгөрсөн оны байдлаар Монголын Дотоодын нийт бүтээгдэхүүний 30 гаруй, төсвийн орлогын 42, татварын орлогын 52 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байгаатай харьцуулж үзэв. Солт Лейк хотынхны өмнө өнгөрсөн зууны 50-60-аад оны үед яг Монголынх шиг нөхцөл байдал тулгарч байжээ. Өөрөөр хэлбэл уул уурхай эдийн засгийнх нь 70 хувийг бүрдүүлж, иргэдийн амьдрал түүнээс хэт хамааралтай болж иржээ. Яг энэ үед хотын удирдлагууд асуудал дэвшүүлэн хэлэлцэж, эдийн засгийн бусад салбаруудаа хөгжүүлэх арга зам боловсруулсан гэж Солт Лейкийн унаган оршин суугчдын нэг Гари Куртис гуай ярилаа. Харин 1990 он гэхэд эдийн засгийн тав орчим хувийг уул уурхай бүрдүүлж байжээ. Өнөөдөр Юта мужийн хувьд уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, боловсролын салбар эдийн засгийнх нь нэгэн үндэс болдог аж.

 

Орон нутгийнхан ба орлогоор тэргүүлсэн уурхай

Солт Лейк хотыг анх мормончууд үүсгэн байгуулсан хэдий ч нутгийн уугуул оршин суугчид нь улаан арьст индианчууд аж. Өдгөөгөөс 30 жилийн өмнө Бингхэм Канионы уурхай мужийн 7000 хүнийг ажлын байраар хангадаг байсан бол өнөөдөр 1800 хүнийг тогтмол ажлын байраар хангаж, үүнээс хэд дахин цөөн ажлын байрыг гэрээт ажилчдад санал болгодог. Техник, технологийн дэвшил уурхайд ажиллах нутгийн иргэдийн тоог цөөлж, орон нутгийн төсвийн ердөө гурав орчим хувийг бүрдүүлэх болсон ч нутгийн оршин суугчид Рио Тинтогийн эзэмшлийн уурхайн үйл ажиллагаанд тун хүндэтгэлтэй ханддагийн учир шалтгаан маш ойлгомжтой аж. Хүндэтгээд зогсохгүй үйл ажиллагааг нь ил тодоор хянадаг гэнэ.

Энэ онд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ тэнгэрт тултал өссөн нь “Кеннекот Юта Коппер” компани “Рио Тинто”-гийн хэмжээнд хамгийн үр ашигтай ажилласан компаниар шалгарахад шууд нөлөөлж, нөгөө талаас мужийнхны хувьд хэдийнэ хүлээлт үүсгэжээ. Энэ нь нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх байх гэсэн хүлээлт юм. Уурхайн үйл ажиллагаа бизнес учир үр ашгийг чухалчилж, харин энэхүү үр ашгаа компани болон орон нутаг харилцан ашигтай хуваах ёстой гэсэн зарчим тэнд хэдийнэ хэвшсэн мөрдлөг ажээ. Түүхий эдийн үнэ ханшаас шалтгаалаад уурхай зарим жилд алдагдалтай, зарим онд ашигтай ажилладаг ч орон нутгийн хөгжилд зориулах хөрөнгө оруулалтаа тогтвортой хэмжээнд хадгалдаг байна. Энэ оны хувьд орон нутгийн хөгжилд чиглэсэн хөтөлбөрт 1.2 сая ам.долларыг зарцуулаад байгаа ажээ.

Бингхэм Канионы уурхайг Рио Тинто эзэмших болсноос хойш байгаль орчны нөхөн сэргээлт, үйлдвэрийн хур хог хаягдлыг зайлуулах, ус цэвэршүүлэх зэрэг ажилд нийт 400 сая ам.долларыг зарцуулаад байгааг компанийн Олон нийт, хэвлэл мэдээллийн харилцааны ахлах зөвлөх Жана Кеттеринг бидэнд танилцуулсан юм. Уурхайн хөрс хуулах явцад гарсан шороогоор далан босгож, түүнийг хөрсжүүлэн тарималжуулснаа болон үйлдвэрлэлээс гарсан усаар байгуулсан хиймэл цөөрмийг бидэнд мөн танилцуулсан. Уурхайн олборлолтоос эцсийн бүтээгдэхүүн гаргах хүртэлх бүх баяжуулах, хайлуулах гээд шат шатны үйлдвэрлэл энд бий. Эдгээр үйлдвэрлэлийн явцад ашигласан усыг өдгөө цэвэршүүлж, 60 хувийг нь ахуйн хэрэгцээнд дахин ашиглах болжээ.

“Кеннекот Юта Коппер” компанийн Бингхэм Канионы уурхайгаас олборлон боловсруулж, зах зээлд гаргаж буй эцсийн бүтээгдэхүүн нь Америкийн зэсийн хэрэглээний 10 хувийг хангадаг аж.

Солт Лейк хотын олон гэр бүл Гари Куртисийнхны нэгэн адил үе дамжсан уурхайчид бололтой. Хотын иргэдийн хурлын төлөөлөгч Гари Куртисын өвөө нь, аав нь, өөрөө ч уурхайчин байжээ. Бингхэм Канионы уурхайн олборлолт явуулж буй хөндийд өмнө нь 20 мянган оршин суугчтай бяцхан суурин 1970-аад оныг хүртэл байжээ. Гари ч тэнд төрж өссөн. Хожим сууринг нүүлгэж, олборлолт явуулах шаардлагатай болох үед уулын суурингийн иргэд “сайн дураараа” нүүж байсан түүхийг тэрбээр ярьж байна. Юутай ч манайхан шиг газраа чөлөөлсний нөхөн төлбөр хүсээгүй гэнэ. Нэг талаас суурингийн хүн ам нэмэгдэхийн хэрээр байр байшин барьж тэлэх газар ч байгаагүй гэнэ. Нөгөө талаас уурхайн эзэд хотод хямд байшин санал болгож байсан нь дээрх байдалд нөлөөлжээ. Тэр үед сая ам.долларын үнэд хүрдэг байшин ч гэж байгаагүй ажээ. Үүний адилаар огт байгаагүй нэг зүйл бол байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлт гэдэг ойлголт гэнэ. Уул уурхайн салбарт нэлээд хожуу үүссэн байгаль орчныг хамгаалах асуудлаар “Кеннекот Юта Коппер” компани иргэдийн дуу хоолойг сонсдог, үйл ажиллагаа нь нээлттэй ил тод байж чаддагт Солт Лейкийн оршин суугчид баярладаг хэмээн тэрбээр ярив. Мөн тэрбээр “байгалийн баялгаа ашиглаж биш хэрэглэж хөгжих ёстой” хэмээн өгүүлсэн. Дэлхийд хоёрдугаарт бичигдэж буй зэсийн алдарт уурхай Бингхэм Канионы талаар түүнтэй хормой залган орших амар тайван хот Солт Лейкийнхны бодол санаа энэ аж.

Уурхай гэхээр ухаж, сэндийлсэн хөрс, ургамал, ан амьтангүй эгээ л сарны гадаргуу мэт газар шороо хэмээн бидний төсөөлдөг айдас бодит байдлаас зөрүүтэй юм. Зуу шахам жилийн өмнө америкчуудын амссан уул уурхайгаас хамааралтай эмзэг эдийн засаг, байгаль хамгааллын асуудал өнөөдөр монголчуудад тулж ирээд байна. Гэхдээ энэ бүхэн гарцгүй асуудал биш гэдгийг Бингхэм Канионы уурхай болон Юта муж, Солт Лейкийнхны туршлага бидэнд харуулах аж.

Чаг чаг

ХIХ хорооныхон найман жил цахилгаангүй байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн ХIХ хорооны оршин суугчид 2001 оноос эхлэн цахилгаангүй амьдарч байгаа аж. Тус дүүрэгт нэр дэвшсэн УИХ-ын гишүүд болоод, орон нутгийн сонгуульд өрсөлдөгчид "Намайг дэмжвэл энэ зундаа, намартаа багтаан цахилгаантай болгочихно" гэсэн сайхан мэдээ дуулгасаар ийнхүү олон өвлийг элээжээ. Уг нь оршин суугчдад нийслэлийн Газрын албаныхан 2000 оноос газрын зөвшөөрөл олгож эхэлсэн. Тэр үеэс иргэд гэрэлтэй болох арга хайн холбогдох бүхий л газраар явсан ч үр дүнд хүрээгүй гэнэ.

Одоо тус газарт ажилгүй, сургуульгүй иргэд, хүүхдүүд л амьдардаг болсон. Мөн гэрэл цахилгаангүй учраас тус хороонд дээрмийн хэрэг ч өсчээ. Тиймээс холбогдох газрууд яаралтай арга хэмжээ авч, ХIХ хороонд амьдарч байгаа өрхүүдэд цахилгаан тавихыг иргэд нь хүсч байна. 

Thursday, December 11, 2008

Geniune Windows ийг хэрхэн дэлгэцнээсээ арилгах вэ?

Компьютерийг хэрхэн хулхидах вэ?
Монголын ихэнхи сүлжээнд холбогдсон компьютерийн дэлгэцэн дээр geniune гэсэн бичиг гарч ирээд арилдаггүй. Энэ нь биднийг хулхи программтай байгаа учир жинхэнэ ориг эхийг худалдаж ав гэсэн шаардлага юм. Аажмаар компьютерийг гацааж эхэлдэг. Заримдаа файлуудыг устгах нь байдаг.Тийм учир нэгэнт халаас нимгэн бид их мөнгө төлж барахгүй учир бас дахиад л хулхи арга сурахаас өөр арга алга.Амжилт хүсье. Миний бие нэг багшийнхаа зөвлөснөөр элдэв хайкеруудын сайтуудаар орж байгаад энэ аргыг сурч өөрийнхөө дэлгэцийг цэвэрлэсэн болно.

1. компьютераа унтраагаад safe mode-р оруулна. (асах vед нь F8-аа дараад байвал safe mode рvv оруулдаг дэлгэц гарч ирдэг)
2. ассаных нь дараа доорх файлуудыг устгана:
WINDOWSsystem32WgaLogon.dll
WINDOWSsystem32WgaTray.exe
c:windowssystem32dllcacheWgaTray.exe
хэрвээ харагдахгvй байвал tools > folder options гэж ороод View tab-наас "show hidden files and folders" гэдгийг сонгоод, харин "hide protected operating system files" гэдгийг арилгаарай. Устгаж болохгvй байвал ctrl+alt+del дараад Wgatray гэдэг instance-г хаагаарай.

3. Start>Run гэж ороод дээр нь regedit гэж бич. тэгээд
HKEY_LOCAL_MACHINESOFTWAREMicrosoft Windows NTCurrentVersionWinlogonNotify гэсэн замаар ороод WGALOGON гэдэг фолдерийг тэр чигээр нь устгана.

тэгээд унтраагаад асаахад зvгээр болсон байх ёстой доо.

Wednesday, December 10, 2008

төсөл


ширээ будах төсөл

судалгаа

судалгаа

судалгаа

Tuesday, December 9, 2008

Thursday, December 4, 2008

Иргэншил

Wednesday, December 3, 2008

Төгсөгчид дипломоо гардан авлаа



Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More