Sunday, December 14, 2008

Чаг чаг

ХIХ хорооныхон найман жил цахилгаангүй байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн ХIХ хорооны оршин суугчид 2001 оноос эхлэн цахилгаангүй амьдарч байгаа аж. Тус дүүрэгт нэр дэвшсэн УИХ-ын гишүүд болоод, орон нутгийн сонгуульд өрсөлдөгчид "Намайг дэмжвэл энэ зундаа, намартаа багтаан цахилгаантай болгочихно" гэсэн сайхан мэдээ дуулгасаар ийнхүү олон өвлийг элээжээ. Уг нь оршин суугчдад нийслэлийн Газрын албаныхан 2000 оноос газрын зөвшөөрөл олгож эхэлсэн. Тэр үеэс иргэд гэрэлтэй болох арга хайн холбогдох бүхий л газраар явсан ч үр дүнд хүрээгүй гэнэ.

Одоо тус газарт ажилгүй, сургуульгүй иргэд, хүүхдүүд л амьдардаг болсон. Мөн гэрэл цахилгаангүй учраас тус хороонд дээрмийн хэрэг ч өсчээ. Тиймээс холбогдох газрууд яаралтай арга хэмжээ авч, ХIХ хороонд амьдарч байгаа өрхүүдэд цахилгаан тавихыг иргэд нь хүсч байна. 

0 comments:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More