ОпенОфис.орг 3.0 хувилбар монгол хэлээр гарлаа! УРА!Монгол хэлээр ярьдаг бичдэг бүх хүмүүст зориулан ОпенОфисын хамгийн сүүлийн хувилбар 3.0-г монгол хэл дээрээ гаргалаа. Виндовс үйлдлийн системийн хувьд INTEL DUO CORE 3.0 GHz тооцоолуур дээр тасралтгүй 44 цагийн турш хөрвүүлж (5,6 удаа тасарсан асуудлуудыг засаж) дуусгалаа. Энэхүү хувилбарыг би хуучин ашиглаж байсан XP болон VisualStudio 2003 мөн Windows SDK 2 хувилбарыг хэрэглэн бэлтгэсэн тул Vista хувилбартайхүмүүст XP загвараар харагдана.Тэгж байгаад зав гарвал Vista хувилбарыг тусад нь гаргах бодол бий.Харин линүкс болон юникс үйлдлийн системүүдийн хувьд deb болон rpmпакетыг INTEL DUO CORE 2.4 GHz тооцоолуур дээр ердөө 8 цагийн туршхөрвүүлэн бэлтгэв. MAC тооцоолуур байхгүй тул энэ хувилбарыг...