Sunday, April 12, 2009

Цэцээ гүн - 2009.04.12

Өнөөдөр сансрын нисэгчдийн өдөр. 1961 оны 4 сарын 12-ны өдөр Ю.Гагарин Восток3KA-2 (Восток-1 гэж алдаршсан) хөлгөөр хүн төрөлхтний дундаас анх удаа сансарт ниссэн билээ. Тус нислэгийн үеэр хэрэглэгдсэн код нь "хуш" хэмээх үг (оросоор :Кедр) байв. Восток хөлөг дэлхийн татах хүчнээс гарч, сансарт 1 цаг 50 минут орчим байсан бөгөөд дэлхийг нэг тойрсон.
Нислэгийн үеэр Гагарин ТАСС агентлаг түүнийг ахмадаас хошууч болж цол ахисан тухай нэвтрүүлж буйг сонссон гэдэг. Энэ нь түүнийг амьд эргэж ирэхгүй байх хэмээн засгийн газрын холбогдох албан тушаалтнууд таамаглаж байснаас үүдэлтэй аж. Учир нь Восток хөлөг нь агаар мандалд буцаж ороод, 7000 метрийн өндрөөс нисэгчээ суудалтай нь гарган, шүхрээр буулгах гэсэн аюултай зарчимтай байлаа.
Тэр өдрийг монголчууд ёслол төгөлдөр тэмдэглэдэг байсан бол энэ жил харьцангуй нам жим өнгөрөх бололтой. Их дээд сургууль болон эрдэм шинжилгээний газрын оюутан багш сурагчид, эша-нууд амьдарч байгаа газрынхаа хамгийн өндөр газарт очиж тэмдэглэдэг байлаа. Магадгүй зарим хүмүүс өнөөдөр сансрын нисэгчдийн өдөр гэдгийг ч мартсан ч байж магадгүй юм. Гэхдээ өнөөдөр Лийбэрти Дээд Сургуулийн хэсэг магисрантууд багш нартайгаа хамтран энэ өдрийг Улаанбаатарын ноён оргил Цэцээ гүний овоонд гарч тэмдэглэлээ. Анхны бороо шаагин орсон энэ өдрийн хуртай өглөөнөөс Манзүширын хийдээс Цэцээ гүний орой уруу хүмүүсийн цуваа тасартгүй үргэлжилж байв.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More