Thursday, November 27, 2008

Хичээлийн нэр: Нийтийн захиргаа - Судлах зүйл Бэлтгэсэн: А. Арман

Хичээлийн нэр: Нийтийн захиргаа - Судлах зүйлБэлтгэсэн: А. АрманОросын хөгжлийн стратегийн өөрчлөлт шинэчлэлтийн төлөвлөгөөний тухайСаяхан болж өнгөрсөн “Единая Россия” буюу манай хойд хөршийн засгийн эрхийг баригч хамгийн хүчтэй нөлөө бүхий улс төрийн хүчний Их хурал дээр Орос улс өөрийн стратегийн төлөвлөгөөг өөрчлөх бодолтой байгаагаа зарлалаа. Тэдний хувьд улс орныхоо хөгжлийн урт удаан хугацааны турш баримтлах чиг баримжаа болон эн тэргүүнд шийдвэрлэх ёстой асуудлуудаа тодорхойлов. Энэ нь юун түрүүнд уг улс төрийн хүчний байр сууриа бэхжүүлсэнтэй холбоотой юм. Өөрөөр хэлвэл сүүлийн жилүүдэд болсон хэд хэдэн улс орны хэмжээний сонгуулиудаар ялалт байгуулж, Холбооны улсууд болон томоохон аж үйлдвэрийн нөөц ихтэй бүс нутаг, мужуудыг энэ улс төрийн хүчин хянаж чаджээ. Үүнийгээ төрийн залгамж...

А. Арман “Төрийн захиргаа юу, Нийтийн захиргаа юу?”

А. Арман “Төрийн захиргаа юу, Нийтийн захиргаа юу?”...Хэн нэгний хувьд үнэт зүйл нь бусад хүний үйл ажиллагааг хязгаарласан албадлага дээр тулгуурлаж байдаг... /John Stuart Mill, On Liberty, 130-р хуудас/Төрийн захиргаа болон нийтийн захиргаа гэсэн 2 ойлголтын талаар ярихаасаа өмнө төрийн тухай, хүмүүс яагаад “төрийн эрхэм дээд хаанчлах эрхийг дуртай дургүй хүлээн зөвшөөрч” байдаг тухай ганц хоёр үг дурьдсуу. Эртнээс нааш хүн төрөлхтөн нийгэмших үйл явцдаа чухам 20-р зууны дунд хагас хүртэл гагцхүү эзэн боол, хаан албат, удирдагч удирдуулагч, төр иргэн /хэдийгээр тэр төрөө үзэмжийн төдий сонгодог байсан ч/ гэсэн дээрээс доош чиглэсэн босоо удирдлагатай явж иржээ. Энд тэгш эрхийн тухай, хувь хүний эрх, эрх чөлөө төрөөс...

англи хэлний хичээл public administration-1

Нийтийн захиргаа – 1ЗГ – н үндсэн үйл ажиллагаа бол НЗ юм. Энэ нь ихэвчлэн өргөн цар хүрээтэй байнгын асуудалтай байдаг. Өндөр хөгжилтэй улс орнуудад энэ нь үнэн хэрэгтээ бол амьдралын бүх талуудад нөлөөлдөг. Гэхдээ НЗ гэж юу вэ? Гэдэг асуудлаар Двайт Валдо судлаж, үүнд нэг ч тохирсон алга гэж тодорхойлсон. Тэрээр бүхий л нэг өгүүлбэрийн, нэг параграфын тодорхойлолтыг няцаан үүниийг оюуны гажилтанд л үр дүнтэй гэж үзсэн. Үүнийг хамтад нь авч үзвэл энэ бүлгийн энэ хэсэг нь олон асуудлууд, түүний хариуг гаргаж ирсэн. Энэ нь орчин цагын НЗ-н мөн чанар юм. Тэд өнөөдөр энэхүү салбарт уншигчыг бүрэн дүүрэн мэдлэгтэй болгох, оюун санааны үндсэн үйл явцтай болгохоор оролдож байна. Сүүлийн хагас зуун жилийн турш Валдо НЗ-ны эрдэмтэдийн дунд гол хүн нь байсаар ирсэн. Хүмүүсийн хамтын ажиллагааны...

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More