Өнөөдөр дэлхий дээр 930 сая хүн интернэтийг өдөртутмынхаа амьдралд хэрэглэж даджээ. Ердөө нэг жилийн дараа гэхэд энэ тоо 1.35 тэрбумд хүрнэ гэж эрдэмтэд үзэж байгаа нь хэрэглэгчид хоногоор бус цаг хором бүрт өсөн нэмэгдэж, хүн төрөлхтнийг бүхэлд нь хэрсэн аварга тор эх дэлхийг бүрхэх гэж буйг илтгэж байна. Ийм сүлжээгээр сайн, муу зүйлийн аль нь ч бүтэж болох хэдий ч бидний амьдрал нэгэнт энэ сүлжээгүйгээр төсөөлөгдөхийн аргагүй болсон тул ач тус, аюул хорынх нь талаар уншигч Та мэдэхэд илүүдэхгүй биз ээ. Өнөөдөр интернэт зөвхөн мэдээлэл хайх хэрэгсэл болоод зогсохгүй, хүний харилцааны чухал хэрэгсэл болчихоод байна. Дэлхийн хоёр бөөрөнд байгаа хүмүүс бие биенээ харж, өөрт байгаа мэдээллээ бусдад өгч, санал бодлоо хуваалцан, өдрийг хамтдаа өнгөрүүлж, тоглож, үерхэж, бие биендээ дасан хайр...