Thursday, November 27, 2008

Хичээлийн нэр: Нийтийн захиргаа - Судлах зүйл Бэлтгэсэн: А. Арман

Хичээлийн нэр: Нийтийн захиргаа - Судлах зүйл
Бэлтгэсэн: А. Арман
Оросын хөгжлийн стратегийн өөрчлөлт шинэчлэлтийн төлөвлөгөөний тухай
Саяхан болж өнгөрсөн “Единая Россия” буюу манай хойд хөршийн засгийн эрхийг баригч хамгийн хүчтэй нөлөө бүхий улс төрийн хүчний Их хурал дээр Орос улс өөрийн стратегийн төлөвлөгөөг өөрчлөх бодолтой байгаагаа зарлалаа. Тэдний хувьд улс орныхоо хөгжлийн урт удаан хугацааны турш баримтлах чиг баримжаа болон эн тэргүүнд шийдвэрлэх ёстой асуудлуудаа тодорхойлов. Энэ нь юун түрүүнд уг улс төрийн хүчний байр сууриа бэхжүүлсэнтэй холбоотой юм. Өөрөөр хэлвэл сүүлийн жилүүдэд болсон хэд хэдэн улс орны хэмжээний сонгуулиудаар ялалт байгуулж, Холбооны улсууд болон томоохон аж үйлдвэрийн нөөц ихтэй бүс нутаг, мужуудыг энэ улс төрийн хүчин хянаж чаджээ. Үүнийгээ төрийн залгамж чанарт сайнаар нөлөөлнө гэж дүгнэв. Тэд иргэдийнхээ санал буюу дэмжлэгийг өөрсдийн бодит хийсэн ажлын үр дүн, улс орныхоо амьдралыг нүдэнд харагдахуйцаар өөрчилж чадсан явдал мөн түүнчлэн “өдрийн дэглэмийг ягштал баримтлах” буюу амласан мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж буйтай холбон тайлбарлаж байна.
Үүнийг нь тодотговол Орос улс дэлхийн томоохон эдийн засгийн гүрэн болохын хувьд шинэчлэгдэн хөгжихийн тулд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг тогтвортой барих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийнх нь суурь болсон салбарууд болох машин үйлдвэрлэл, цахилгаан түлш эрчим хүч, тээвэр, банк, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар чадавхийг үлэмж дээшлүүлэх, үүний тулд гол нөхцөл бололцоо болох боловсон хүчний мэргэшил чадавхийг төгөлдөржүүлэх болон нийгмийн бүхий л салбаруудыг хамарсан өөрчлөлт шилжилтийг дэс дараатай хийх явдал юм.
Үүний тулд хөдөлмөрийн бүтээмжийг доод тал нь 3-4 дахин өсгөх ёстой. Ингэж чадвал бүтээгдэхүүн үйлдвэрлэл одоо байгаа 6 хувиас 25 хувь хүртэл нэмэгдэх юм байна. Чадвал 30 хувь болгох зорилт тавьжээ. Харин эдийн засгийн үргүй зардлыг 40 хувь хүртэл бууруулах нь зайлшгүй чухал болоод байна. Бодит хүчин чадалтай эдийн засгийн бааз суурьтай байж, ард иргэдийнхээ орлого, амьдралын түвшинг дээшлүүлж, төрийн гол зорилго болох хэнээс ч хараат бус, дундаж амьдралтай орос иргэн, орос айл гэсэн зорилт хэрэгжих суурь нь тавигдах юм. Цаашлаад Оросын иргэдийн дундаж наслалтыг 72-75-д хүргэж чадвал хүн амын тооны тэнцвэр хадгалагдана. Үүний тулд чанартай эрүүл мэндийн үйлчилгээ болон боловсролыг эн тэргүүнд тавьж, амьдралд хүрэлцэхүйц тэтгэвэр тэтгэмжийг олгох явдал гэж үзэж байна. Энэ бүхэн цаашлаад дийлэнх гэр бүл өөрийн гэсэн амьдрах орон байрны асуудлаа бие даан шийдэх боломжийг олгоно.
Энэ бүх зорилтууд Орос улсыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрт тусгалаа олжээ. Энэ хөтөлбөр нь манай үндэсний хөтөлбөртэй адил ард иргэд, эрдэмтэн мэргэд, нам улс төр, олон нийтийн хүч дэмжлэгтэйгээр боловсруулагдсан юм байна.
Энэхүү 2020 он хүртэлх хэтийн зорилт /стратеги/ - ын эхний үе шатыг хэрэгжүүлэхийн тулд эхний алхам болгож, урьдчилсан төлөвлөгөө /план/ гаргасан бөгөөд энэ нь 2012 он хүртэлх Оросын Холбооны Улсын Засгийн Газрын баримтлах үндсэн үйл ажиллагааны хөтөлбөр юм байна. Энэхүү хөтөлбөрт ОХУ-ын Ерөнхийлөгчийн тодорхой саналуудыг /улстөрийн системийг улам боловсронгуй болгох, авилгалтай тэмцэх, боловсон хүчний нөөцийг бий болгох, нийгмийн хамгааллын салбарын өөрчлөлт шинэчлэлийг түргэтгэх/ тусган амьдралд хэрэгжүүлэх зорилт тавиад байна. Гэхдээ Оросыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө тийм ч амар хэрэгжих боломжгүй байна. “Хямдхан үнэтэй тэжээн тэтгэх систем” /нийгмийн хамгаалал/, хаа хамаагүй цацаж байдаг хямдхан мөнгө” /дайн/ болон АНУ-д үүсээд буй ипотек /урт удаан хугацааны зээл/-ийн хямрал нь салах аргагүй дөнгө тушаа болж байна. Дэлхийн эдийн засгийн систем өөрөө ганхаж, зах зээлийн гэгдэх энэ харилцаанд хэн ч итгэхээ больж. Санхүүгийн гэгдэж байсан хямрал аажмаар эдийн засгийн хямрал болсон гэж дүгнэж байна. Энэ хямрал ямарч шалтаг шалтгаантай байсан Орос төдийгүй дэлхийн бүх улс орнуудыг өөрсдийн ард иргэдийн амьжиргаа эд хөрөнгө, эдийн засаг, үндэсний валют зэргийг уналтаас хамгаалах хүч чадлыг шалгаж байна. Өнөөгийн дэлхийн эдийн засгийн системийн хямралыг байгалийн гамшигтай адилтгаж, түүнийг урьдчилан таах урьдчилан сэргийлэх боломжгүй гэж дүгнэжээ. Оросын Засгийн газрын авсан болон авах ёстой бүх л арга хэмжээг дэлхийн бусад улс орны засгийн газрууд ч авсаныг энд дурьджээ. Энэ нь юун түрүүнд өрнөж буй хямралыг нухацтай ажиглаж, энэхүү хямралыг чадвал ямар нэгэн уршиг хоргүй, эс чадвал багахан хохирол амсаж давах арга замыг тодорхойлох явдал гэв. Оросын Засгийн газар ийм ч учраас гар хумхин суугаагүй гэдгээ тодотгов. Тайлбар нь Оросын эдийн засгийн хүчин чадал 2 дахин нэмэгджээ. Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд бараг тогтворжиж байна. Үүнийгээ тэд Орос бусад улс орон шиг их хэмжээний зээл, өр ширийн дарамт бага учир эрсдэл бага байсан гэж дурьджээ. Түүнчлэн Оросын санхүүгийн нөөц хөрөнгө хангалттай байгаа учир энэ нь хөрөнгө санхүүжилтийн чөлөөтэй арга хэрэгслүүдийг ашиглах, макроэкономикийн тогтвортой байдлыг хангах болон хамгийн гол нь рублийн ханш уналтаас сэргийлэх, түүнийг байнга хэлбэлзэх аюулаас аварсан гэж хэлж болохоор байна. Одоо ч үүний тулд бүх арга хэмжээг авч байгаа юм байна. Холбооны хуримтлагдсан нөөц нь ирэх жилүүдэд оросын төсвийн системийн үр дүн хүчин чадлыг дээшлүүлэхэд чиглэгдэх юм байна. Бүр тодотговол энэ нь төсвийн үр дүн болон хүчин чадлыг дэлхийн нефтийн болон бусад экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнээс огт хамааралгүй нэмэгдүүлнэ гэж байна. Төсвийн байгууллагын зардал, түүний ажилтнуудын цалин хангамж, тэтгэврийг тусад нь байлгах юм байна. Ингэснээр нийгмийн хамгааллын систем тогтвортой байдлаа хангана. Өөрөөр хэлвэл иргэдийн хадгаламж, төлж буй татвараар үүссэн хүндрэлийг давдаг болхи аргаас татгалзах юм байна. Эдийн засгийн болон улс төрийн боломжоо бэхжүүлэн ашигласнаар одоо дэлхийд нүүрлээд буй тогтвортой бус хямралаас Орос орон улам хүчтэй, улам чадварлаг болон гарна гэж зорилт тавьжээ. Өөрөөр хэлвэл энэхүү хямралыг өөрийнхөө хүч чадлыг дээшлүүлэх эм тариа болон хэрэглэнэ гэсэн үг. Гэхдээ Оросын үндэсний эдийн засгийн хөрвөх чадвар сул, маш алгуур нэрийн төдий өрнөж байгаа санхүүгийн зах зээлийн шинэчлэлт нь өөрөө хүссэн хүсээгүй дэлхийн эдийн засагтай ямар нэг байдлаар уяатай байлгаж байна. Дээрх саад бэрхшээлийг тоолгүйгээр Орос улс өөрийн стратегийн төлөвлөгөөг тодорхойлон хэрэгжүүлэх ёстой гэжээ. Тийм ч учир энэхүү дэлхийн эдийн засгийн хямралыг өөрсдийн стратегийн зорилгод ашигтайгаар даван туулах талаар бодлого боловсруулж байгаа юм байна.
Үүний тулд хамгийн гол хийх ажил бол ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх явдал гэж үзжээ. Хүний хөгжлийг хамгаалах дэмжих арга хэрэгслийг ойрын хугацаанд улам боловсронгуй болгох, өнөөдөр боловсрол, эрүүлийг хамгаалах, нийгмийн хамгааллын салбарт оруулж буй хөрөнгө оруулалт нь ирээдүйн асар их мөнгөөр хэмжишгүй хөрөнгө оруулалт гэж тодорхойлжээ. Хямралын дараахь дэлхий ертөнцөд хүний үүрэг роль өсөн нэмэгдэх бөгөөд тэр үед орос иргэд өөрийн байр суурийг тэнд баттай эзэлсэн байх ёстой гэжээ. Тийм ч учир Оросын Засгийн Газар “Эрүүл мэнд” болон “Боловсрол” гэсэн хоёр том үндэсний хөтөлбөрөө цаашид ч үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон байна. 2008 оны 12 сарын 1 нээс холбооны эрүүлийг хамгаалах болон боловсролын байгууллагууд, холбооны төсвөөс санхүүждэг бусад байгууллагуудтай адилхан /жишээ нь урлагийн салбар/ хөдөлмөрийн хөлсний шинэ системд шилжинэ. Энэ нь ажил үйлчилгээний чанараар үнэлэх, чадварлаг шилдэг эмч багш нарыг урамшуулах систем юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд холбооны төсвийн зардалд эзлэх цалин хөлсний фонд 30 хувиар өсөх юм байна. Ирэх оноос нийгэмд эрүүл амьдралын үнэ цэнийг сурталчилсан олон олон арга хэмжээ зохион байгуулагдах юм байна. Эрүүл мэндийн даатгалын болон үнэ төлбөргүй үзлэг эмчилгээний зардлыг улсаас хариуцах системийг өөрчлөн сайжруулах арга хэмжээ үргэлжилнэ. Тэр дундаа зүрх судасны өвчнийг үзэж оношлох эмчлэх зардлыг нэмэгдүүлэх юм байна.
Боловсролын салбарт үндэсний их дээд сургуулиудын эрдэм шинжилгээний сүлжээ бий болгох, судалгаа шинжилгээнд шаардлагатай санхүүжилтийг бүх түвшинд шийдвэрлэнэ. Түүнчлэн холбооны боловсролын стандартыг цаг үетэй уялдуулан шинэчлэх, боловсролын үйлчилгээний чанар болон бие даасан үнэлгээний системийг өөрчлөх юм байна. Сургуулийн өмнөх боловсролын одоогийн байгаа түвшинг хэвээр хадгална. Түүнчлэн Ерөнхийлөгчийн “Бидний шинэ сургууль” гэсэн хөтөлбөрт сургуулийн багш нарын цол зэрэг урамшуулал, хангамжийг дээшлүүлэх арга хэмжээ төлөвлөгдсөн юм байна.
Тэтгэвэр тэтгэмжийн шинэ системд шилжих гэж байгаа юм байна. 2009 оны сүүл гэхэд нийгмийн халамжийн тэтгэмжийн дундаж, өндөр настны тэтгэвэртэй тэнцүү олгогдох зорилт тавьжээ. Харин 2010 он гэхэд өндөр настны тэтгэврийн дундаж 2008 онтой харьцуулахад 1,5 дахин нэмэгдэх юм байна. Мөн тэтгэврийн хуулинд өөрчлөлт оруулж социализмын үед ажил хөдөлмөр эрхэлж өөрсдийнхөө тэтгэврийг хуримтлуулчихсан өндөр настнуудын тэтгэврийг илүү шударгаар нэмэгдүүлэх зорилт тавьжээ. 2010 оноос хойш тэтгэврийн данс нээлгэх 30 настай иргэдийн хувьд татвар төлсний дараахь орлогоос нь 40 хувиас доошгүй тэтгэврийг олгох боломж нээгдэх юм байна. Энэ нь олон улсын стандартад дөхөж очно гэсэн үг. Мөн ирэх онд ажил олгогчийн ажилтнуудынхаа эрүүл мэндийн болон боловсролоо дээшлүүлэхэд зориулсан зардлын дийлэнх хувийг татвараас чөлөөлөх юм байна. Гэхдээ тэр мөнгийг тэтгэврийн баазыг нэмэгдүүлэх болон орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд нь зориулах нөхцөлтэйгээр чөлөөлнө. Энэ бүхэн яван явсаар урт удаан хугацаанд тогтвортой ажиллаж амьдрах “хүнд оруулж буй хөрөнгө оруулалт” болох юм байна. Мэдээж хэрэг нийгмийн халамж хамгаалал нь өөрөө маш их үрэлгэн зардал шаарддаг. Гэхдээ Орос орон төлөвлөсөн зорилтдоо хүрэхийн тулд энэ ачааг үүрч чадна гэж үзэж байна. Бас одоо дэлхийн бусад улс орнуудад үүсээд буй хямрал ирээдүйд орост энэ их ачаанаас болж нүүрлэвэл яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Төсвийн балансаа тэнцвэржүүлж яг төлөвлөснийхөө дагуу шаргуу ажиллах юм бол Орос улс энэ бүхнийг ажрахгүй давна, эдийн засгаа ч бэхжүүлнэ гэж үзэж байна. Тэр төлөвлөгөөний дагуу зайлшгүй чухал зарим арга хэмжээг авах шаардлагатай байна гэнэ. Эхлээд санхүү зээлийн салбараас эхлэх юм байна. Сүүлийн жилүүдэд оросын ихэнхи аж ахуйн нэгжүүд гадаадын банкнуудаас зээл авч байсан. Уг нь энэ нь хэвийн үзэгдэл ч барууны банкууд өөрсдөө хямралд өртөөд эхэллээ. Тийм учир тэд өөрсдийнхөө санхүүгийн боломж бололцоог ашиглан өөрийн үндэсний компаниудад хэрэгцээтэй зээлийг олгох юм байна. Нөөц хөрөнгө байна. Орлогын эх үүсвэр цар хүрээ хангалттай байна. Гэхдээ эдгээрийг хөгжил цэцэглэлтийн хөрөнгө оруулалт болгон хувиргаж сурах хэрэгтэй байна гэнэ. Санхүү зээлийн баталгаатай байдал болон хүчин чадлыг дээшлүүлэх хэрэгтэй учир 5 их наяд рублийг банк санхүүгийн зах зээлийг тогтворжуулахын тулд гаргасан байна. Гэхдээ энэ гаргаж буй хөрөнгө яг хөрс сууринд очиж үр өгөөжөө өгч буй эсэхийг хянах шаардлагатай. Эсбөгөөс хөрөнгө санхүүгийн нэг удаагийн амь тариа болоод алга болчихгүй гэх баталгаа байхгүй гэж үзжээ. Тийм ч учраас 700,000 рубль хүртэлх иргэдийн хадгалмжинд төрөөс баталгаа гаргаж өгснөөр нийт хадгаламж эзэмшигчдийн 98,5 хувь нь айх аюулгүй болжээ. Мөн татварын баазыг 2009 оны 1/1 нээс 4 пунктээр буулгах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Мөн холбооны улсуудын болон бүс нутгууд өөрсдийнхөө нутаг дэвсгэрт мөн татварын баазыг 4 пунктээр бууруулах эрхтэй болж байгаа юм байна. Жижиг бизнес эрхлэгчдийн 15 хувийн татварын баазыг бүс нутгуудад 10-5 хувь хүртэл бууруулах эрх олгох гэж байгаа юм байна. Дээрх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Татварын багц хуулинд өөрчлөлт яаралтай оруулах хэрэгтэй байгаа юм байна. Мөн хямралд өртөөд буй бусад улс орнуудад туслахын тулд ОУВС-нд 1 тэрбум долларыг шилжүүлсэн байна. Цаашлаад Хятад болон Энэтхэгийн Оросоос худалдан авч буй бараа бүтээгдэхүүнд зээллэг олгох арга хэмжээг авч байгаа юм байна. Мөн Белорусст 2 тэрбум доллар зээллэгээр олгожээ. Орон сууцны урт удаан хугацааны зээллэгийн агентлагийн /АИЖК/ зээллэгийн багцанд 60 тэрбумыг төсөвлөснөөр банкууд иргэдэд зээл олгохоо зогсоогоогүй байна. Мөн бэлэн буюу баригдаж дуусаж буй 40000 орон сууцыг худалдан авахад зориулж 83 тэрбум рубль төсөвлөсөн нь зөвхөн барилгын компаниудыг дэмжиж байгаа хэлбэр биш гэнэ. Эдгээр орон сууцыг цэргийн албан хаагч болон нурах дөхсөн байшинд амьдарч буй иргэдэд олгох юм байна. Энэхүү барилгуудыг худалдан авснаар суурь нь тавигдсан шинэ шинэ барилгууд босно гэсэн үг. Энэ нь хүмүүс тэр байшинг худалдан авна гэсэн үг гэжээ. Түүнчлэн иргэдийнхээ байшин барих, орон сууц худалдан авахад зориулж үзүүлдэг татварын хөнгөлөлтийг 2 сая хүртэлх рубльд хүргэх саналыг 2008 оны 1/1 нээс байшин барьсан, худалдан авсан иргэдэд үзүүлэхээр санал оруулсан нь дэмжигджээ. Урьд нь 1 сая рублиэс 130000 рублийн татвар төлдөггүй байсан бол одоо 2 дахин нэмэгдэж, 260000 рубль хэмнэх боломжтой болжээ. Татвараа төлчихсөн иргэдэд улсын төсвөөс зөрүүг буцаан олгох юм байна. Төгсгөлд нь Төрийн Думын депутатын бүрэн эрхийн хугацааг 5 жил хүртэл харин Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дараачийн сонгуулиас 6 жил байхаар санал оруулаад байна. Төр тогтвортой байх ёстой гэсэн В. Путины зарчим Медведьевийн үед ч үйлчилж байна.
Ашигласан материал:
1. В. Путин “Единая Россия” намын 10-р Их хуралд тавьсан “Россия не откажется от планов стратегического развития” илтгэл
2. Владислав Сурков
/Первый заместитель Руководителя Администрации Президента РФ/
“Динамичное развитие России невозможно без новых эффективных людей” илтгэл

А. Арман “Төрийн захиргаа юу, Нийтийн захиргаа юу?”

А. Арман “Төрийн захиргаа юу, Нийтийн захиргаа юу?”
...Хэн нэгний хувьд үнэт зүйл нь бусад хүний үйл ажиллагааг хязгаарласан албадлага дээр тулгуурлаж байдаг...
/John Stuart Mill, On Liberty, 130-р хуудас/
Төрийн захиргаа болон нийтийн захиргаа гэсэн 2 ойлголтын талаар ярихаасаа өмнө төрийн тухай, хүмүүс яагаад “төрийн эрхэм дээд хаанчлах эрхийг дуртай дургүй хүлээн зөвшөөрч” байдаг тухай ганц хоёр үг дурьдсуу. Эртнээс нааш хүн төрөлхтөн нийгэмших үйл явцдаа чухам 20-р зууны дунд хагас хүртэл гагцхүү эзэн боол, хаан албат, удирдагч удирдуулагч, төр иргэн /хэдийгээр тэр төрөө үзэмжийн төдий сонгодог байсан ч/ гэсэн дээрээс доош чиглэсэн босоо удирдлагатай явж иржээ.
Энд тэгш эрхийн тухай, хувь хүний эрх, эрх чөлөө төрөөс дээгүүр болох тухай сургадаг нийгмийн гэрээний онол болон, утопи социалистууд, либерал болон анархи онолыг үндэслэгчид болон цааш нь хөгжүүлсэн философичдийн хичээл зүтгэлийг дурьдалгүй өнгөрөх нь зүйд үл нийцнэ. Гэвч тэд “хэрэв тэдэнд идэх талхных нь төлөө ажиллах боол, тэднийг нь харгалзах манай цэргүүд байгаагүй бол тэд хэрхэн хэдий завандаа ертөнцийн аливаа юмс үзэгдлийн тухай бодож маргалдах нь битгий хэл, төр /сенат болон консул/ эзэн хаан гурвын хэн нь илүү эрхтэй байх талаар мэтгэлдэн чалчих зав олдох билээ”1 хэмээн Ромын Анхдугаар эзэн хаан Гай Юлий Цезарь Октавиан Август /бүтэн алдар нь Их эзэн хаан, Тэнгэрлэг Цезарийн хүү, Август, Агуу Понтифик, 13 удаагийн Консул, 21 удаа Их Эзэн хаан, 37 удаа Ардын Хурлаас Эрх авагч, Эзэнт Гүрний Эцэг/ шоолсончлон тэд өөрсдөө төрийн хамгаалалтан дор эрх чөлөөтэй байх ёстой хүмүүсийг боолчлох юм уу зарцалж, тэр завшаанаар хүн төрөлхтөний эрх, эрх чөлөөний тухай сургаалиудаа бий болгожээ.
Сая Октавиан Цезарийн бүтэн алдрыг нь зориудаар тэмдэглэв. Учир нь жирийн хүн Болдбаатарын Амарзаяа гэж дуудагдах бол, тайж язгууртан юм уу нийгмийн дээд хэсгийн хүн бол Түшээт хан аймгийн засаг ноён, чин бишрэлт ван Чахундорж гэх юм уу, одоо цагт “Эрэл”-ийн Эрдэнэбат, “Фортуна” Батбаяр хэмээн цол гуншин нь их л уртсаж ирдэг бөгөөд үүгээрээ өөрийн зэрэг дэв, хөрөнгө чинээгээ бусдыг захирах нэгэн сурталчилгааны хэрэгсэл болгодог байна. Манай сүүлийн 8-р Богд хаан бас л гиннесийн номонд орохоор урт /зөвхөн нэр нь л Агваанлувсанчойжнямбалсамбуу гэдэг байж. За тэгээд түмэн наст нарангэрэлт төрийг бадруулагч гэхчилэн үргэлжилнэ/2 цол гуншинтай байсан. 1991 оноос өмнө БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга, МАХН-ын Улс төрийн товчооны гишүүн, Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг байв. Ингэж урт “шошго”-оороо өөрсдийгөө зэвсэглэсэн төрийн эрх баригчид юуны өмнө төрийг дээдлэх, төрийг ёсчлон дагах ёс суртахууны үүргийг ард олонд тулгаж иржээ. Түүнчлэн “Төрийг хамгаалагчид түүнийг ёс суртахууны утгаараа зөв гэдгийг үзүүлэхийн тулд өөр илүү эерэг үндэслэл олно гэдэгт итгэлтэй байдаг. Энэ нь төрийг даган дээдэлж байх ёс суртахууны үүрэгтэй гэдгийг үзүүлэх явдал юм. Төр хүчин чадлаа алдах юм бол хуучин социалист орнууд задрахад тохиолдсон шиг явдал тохиолдож болно гэдгийг бид ёс суртахууны үүргээ ухамсарласан үндсэн дээр ойлгох болно.”3 Гэтэл “бидний өмнө үзсэнчлэн, хүн байгалиасаа чөлөөтэй, тэгш, бие даасан байдалтай төрдөг учраас угаасаа л хэн нэгний эрхшээлд байдаггүй гэсэн үг. Тэгэхээр төр засаг гэдэг маань зарим утгаараа хиймэл, хүний зохион бүтээсэн зүйл юм. Жон Локкийнхоор нөгөө хүн нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л хүний эрх мэдэл боломжтой. Ер нь эрх мэдлийг хүлээн зөвшөөрнө гэдэг бол өөр хүнийг эрх мэдэлтэй байхыг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Гэхдээ та тухайн нөхцөл байдлыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л нөгөө хүн таниас илүү их байгаа эрхээ эдлэх болно.”4 Тэгэхээр Локкийнхоор хувь хүн төрийг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л төр оршин байх, засаглах эрхтэй юм байна.Гэвч энэ бол зөвхөн сайхан онол юм. Яагаад гэвэл бидэнд та бидний өөрсдийн бодит жишээ буюу манай улсын нөхцөл байдал дээр дурьдсан бүхэн зөвхөн цаасан дээрх бичиг болох нь харагдаж байна.
Жишээ нь: МУ-ын Үндсэн хууль 2-р бүлэг. 14-р зүйлийн 1-д
- Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна.
Мөн бүлгийн 9-р зүйл
- Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох сонгогдох эрхтэй.
Мөн бүлгийн 12-р зүйл
- Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй.
гэж тус тус заажээ. Та бүхэн анзаарсан бол бүгд тэгш эрхтэй гэж заасан мөртлөө төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй, сонгогдох эрхтэй гэсэн мөртлөө өргөдөл гомдлоо шийдвэрлүүлэх болоход төрийн байгууллага, албан тушаалтан шийдвэрлэх нь /өөрийнхөө үзэмжээр гэж хэлэхэд буруудахгүй байх/. Өөрөөр хэлвэл бид эрхийг нь сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нөгөө төрийн байгууллага, албан тушаалтан бидний өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх юм байна. Зүй нь энэхүү заалт нь “Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг тэдэнтэй зөвлөлдөж, шуурхай шийдвэрлэх үүрэгтэй” гэсэн бол төрийн захиргаадалтаас, нийтийн захиргаа руу шилжих том алхам болох байсан болов уу?
Гэвч энд бас нэгэн алдаатай асуудал бий. Юу гэвэл иргэдийн улс төрийн амьдралыг сонирхох идэвхи юм. Оросын улс төр судлаач К. Б. Холдовский улс төрийн амьдралыг сонирхох сонирхолд нөлөөлдөг 3 бүлэг хүчин зүйлүүдийг үндэс болгон хүмүүсийг нийгэм улс төрийн амьдралыг сонирхож буй байдлаар нь:
1. Идэвхтэй сонирхогчид
2. Идэвхгүй сонирхогчид
3. Ерөөс огт сонирхдоггүй хүмүүс гэж ангилжээ. Ийм ангилал шалгуурыг Польшийн эрдэмтэн Ежи Вятр судалгаандаа ашиглажээ.5
Манайд сүүлийн үед энэ 3 дахь бүлгийн хэв шинж нийт ард иргэдийн дунд зонхилох болсон нь, саяхан болж өнгөрсөн, ирэх ням гаригт дахин явагдах /2008 он 11 сарын 30 нд/ орон нутгийн ИТХ-ын сонгуулиас илт харагдаж байна.
Тэгэхээр эндээс иргэд өөрсдөө төрийн эрх барилцах үүргээсээ татгалзаж байгаа юм бол яагаад төрийг өөрсдөдөө үйлчлэх ёстой гэж шахаж шаардах ёстой юм бэ? Гэсэн асуулт гарч ирнэ. Энэ нь зайлшгүй бөгөөд тэдний үндсэн хэрэгцээ учир тэдэнд төрийг эс хүндэтгэх эсвэл санал өгөх эсэх нь огт хамаагүй гагцхүү тэд өөрсдөд нь ус агаар мэт хэрэгтэй төрийн үйлчилгээг нэхэж суух нь чухал байгаа юм. Өөрөөр хэлвэл өнөөдрийн та бидний төрийн захиргаа юу, нийтийн захиргаа юу гэсэн сэдэв маань манай нийт ард иргэдийн ердийн олонхийн ухамсарт ердөө л нийгмийн халамж үйлчилгээ, цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгө, гэрлэлтийн мөнгө, өвөл даарахад автобус, сургуульд сурахад төлбөрийн зээл гэсэн байнгын халамжийн улс гэж л бууж байгаа юм. Уг нь Вестминстрийн буюу Шинэ Зеландын төрийн /нийтийн/ захиргааны шинэтгэлийг олон сайхан нэртэй төслүүдээр Монголд хэрэгжүүлэхдээ хэлбэрийн төдий бус, хэрхэн яаж өөрсдөө төрийн өндөрлөгт үлдэхийн тулд бус, үнэхээр шинэчлэе, бас өөрчлөн байгуулъя гэж зорьсон бол өдийд ийм өрөвдөм дүр зураг буухгүй байсан юм. Зөвхөн гадны томоохон донорын шахалтаар, зөвхөн хуулиуд баталснаар /засаж өөрчилснөөр/, зөвхөн цахим хэлбэрт шилжсэнээр, зөвхөн төр иргэддээ үйлчлэх тухай лоозогносноор төрийн захиргаа нийтийн захиргаа руу шилжихгүй юм. Энэ нь нийгмийн эд эс болсон иргэдийнх нь тархинд нийгмийн халамж авах хүсэл /бэлэнчлэх/ мөрөөдлийнх нь оронд нь гүн бат шингэсэн цагт л сая манай улс нийтийн захиргаатай болно. Бас төрийн бус байгууллагууд буюу иргэний нийгмийн гэх тодотголтой сайн дурынхны идэвхи санаачлагаар л нийтийн захиргаа хөгжин цэцэглэнэ гэвэл учир дутагдалтай. Ард иргэдийн өмнөөс хэдхэн хүн бичиг цаас чулуудаж, жагсаж цуглахдаа бус ард иргэд өөрсдөө өөрийнхөө өмнөөс явж хөөцөлддөг болсон тэр цагт төрийн захиргаанаас нийтийн захиргаа луу шилжинэ. Мөн түүнчлэн сонгуулиас сонгуулийн хооронд сонгогчидоо хэрхэн “тархийг нь угаах тухай” бодож явдаг улс төрчид, нам эвсэл, засгийн газрын зарласан “нүд хуурах төдий хэмнэлт, нүүр хуурах төдий инээмсэглэх” мөрийн хөтөлбөр, амлалтаар төрийн захиргаа нийтийн захиргаа болчихгүй юм. Гагцхүү шинэтгэлийг хийх итгэл үнэмшил, урам зориг, эрч хүч, ухаан мэргэн, ноён нуруутай лидерүүд, улстөрийн хүчнүүд байсан цагт л энэ бүхэн бололцоотой юм. Төгсгөлд нь бид санаа авууштай хоёр суутны үгийг иш татсуу.
“Ганц ажил олгогч нь төр байдаг улс оронд сөрөг хүчин байна гэдэг бол алгуурхан өлбөрч үхнэ гэсэн үг юм. Ажил хийдэггүй хүний ам хөдлөхгүй гэсэн хуучин зарчмыг, дуулгаваргүй хүн хоол идэхгүй гэсэн шинэ зарчмаар сольж байна” Оросын алдарт меньшевик Лев Тройцкий6
“Улсаа диваажин болгох ажлыг төрөөр хийлгүүлэх гэх нь төрийг улсын там болгох ажил юм” Ф. Гельдерлин



Ном зүй:
1. “Ром” Ром хотын веб сайт /Дашрамд дурьдахад мань эр 11 сартай байсан он тооллыг 12 сартай болгож, өөрийнхөө Август нэрээр 8-р сарыг нэрлэснийг дуулгавал сонин байх болов уу?/
2. “Миний нэр” Г. Энхтуяа, Б. Өнөрсайхан 2007 он. УБ. 25-р хуудас.
3. “Улс төрийн философийн удиртгал” Жонатан вольф 2002 он. УБ. Орчуулагч Б. Батчулуун 53-р хуудас.
4. Мөн ном. 54-р хуудас
5. “Социология политических отношений” Москва. 1979 г. 278-283-р хуудас Ежи Вятр.
6. “Сонирхолтой улс төр” Р. Ууганбаатар 2006 он. УБ. 72-р хуудас

англи хэлний хичээл public administration-1

Нийтийн захиргаа – 1
ЗГ – н үндсэн үйл ажиллагаа бол НЗ юм. Энэ нь ихэвчлэн өргөн цар хүрээтэй байнгын асуудалтай байдаг. Өндөр хөгжилтэй улс орнуудад энэ нь үнэн хэрэгтээ бол амьдралын бүх талуудад нөлөөлдөг. Гэхдээ НЗ гэж юу вэ? Гэдэг асуудлаар Двайт Валдо судлаж, үүнд нэг ч тохирсон алга гэж тодорхойлсон. Тэрээр бүхий л нэг өгүүлбэрийн, нэг параграфын тодорхойлолтыг няцаан үүниийг оюуны гажилтанд л үр дүнтэй гэж үзсэн. Үүнийг хамтад нь авч үзвэл энэ бүлгийн энэ хэсэг нь олон асуудлууд, түүний хариуг гаргаж ирсэн. Энэ нь орчин цагын НЗ-н мөн чанар юм. Тэд өнөөдөр энэхүү салбарт уншигчыг бүрэн дүүрэн мэдлэгтэй болгох, оюун санааны үндсэн үйл явцтай болгохоор оролдож байна. Сүүлийн хагас зуун жилийн турш Валдо НЗ-ны эрдэмтэдийн дунд гол хүн нь байсаар ирсэн. Хүмүүсийн хамтын ажиллагааны зорилгод НЗ-г хүмүүсийн хамтын ажиллагааны технологийн хувьд авч үзвэл зохион байгуулалт ба удирдлага, зүй зохистой байдлыг онцолж байв. НЗ-ны аливаа тодорхойлолт болон зөвлөгөөнд бюракратыг заавал байх ёстой гэж үзсэн. НЗ-нд зохион байгуулалтын энэ хэлбэрийн сонгодог дүгнэлт нь олон удаа батлагдсан бөгөөд үүнийг нь Макс Вебер хөгжүүлсэн. Вебер үзэхдээ үүний чхал талууд нь бюракратизмын дээд хэлбэрийг нээн илрүүлэх гэж үзсэн. Ийм учир ЗГ-н бүтэц, эрх зүйн тогтолцоо, соёлын хүрээ, нөөц, технологийн өөрчлөлтүүдтэй уялдан бюракрат нь өөрөөр үүэг гүйцэтгэж болзошгүйг нарийн анхаарал хандууулах хэрэгтэй гэж үзсэн. Бюракрат бол эхний болон үндсэн засаглалын загварчлалыг хэрэгжүүлэхэд зохион байгуулалтын хэлбэр, тухайлбал оновчтой эрх зүйн засаглал гэж үзсэн. Вебер бюракратыг нийгэмд тогтвортойгоор бодит байдлын хэм хэмжээнд тархахыг шаардаж байсан. Валдо Вебер хоёр НЗ-г үзэхдээ байнгын бюракрат зохион байгуулалт гэж үзсэн өөрөөр хэлбэл эрх мэдлийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааг дэмжих юм.


Чадах ядахаараа орчууллаа. Засах юм байвал засаарай. Доор үгийг нь орууллаа.



1. public administration- нийтийн захиргаа
2. central activity of government- ЗГ-н үндсэн үйл ажиллагаа
3. large in scale-өргөн цар хүрээтэй
4. almost, always-бараг дандаа
5. to be complicated-хүндрэлтэй байх
6. in highly developed nations-өндөр хөгжилтэй улс орнуудад
7. to touch upon-нөлөөлөх
8. virtually-унэн хэрэгтээ
9. all aspects of life—амьдалын бүх талууд
10. there is no good definition of it-үүнд сайн тодорхойлолт алга
11. to observe-судлах ажиглах
12. to dismiss-няцаах халах
13. one sentence definition-нэг өгүүлбэрийн тодорхойлолт
14. one paragraph definition-нэг параграфын тодорхойлолт
15. productive-үр дүнтэй
16. “mental paralysis”-оюуны гажилт
17. to take together-хамтад нь авч үзэх
18. the selection in this section-энэ бүлгийн энэ хэсэг
19. to raise many questions-олон асуулт үүсгэх
20. the nature of contemporary PA-орчин цагийн НЗ-ны мөн чанар
21. to make the reader fully conversant-уншигчийг бүрэн дүүрэн мэдлэгтэй болгох
22. the major intellectual currents-оюун санааны үндсэн үйл явц
23. in the field-энэ салбарт
24. most important American PA-or thinker Dwight Waldo-Америкийн НЗ-н нэрт судлаач Двайт Валдо
25. during the past half century-сүүлчийн хагас зуун жилийн турш
26. to view public administration as a technology for human cooperation-НЗ-г хүмүүсийн хамтийн ажиллагааны технологийнх нь хувьд авч үзэх
27. to emphasize-онцлох
28. rationality-оновчтой зүй зохистой байдал
29. organization and management-зохион байгуулалт ба удирдлага
30. in the pursuit of cooperation-хамтын ажиллагааны зорилгод
31. any definition of PA-НЗ-ны аливаа тодорхойлолт
32. to be certain-тодорхой байх
33. to involve bureaucracy-бюракратизмыг багтаах
34. the classic analysis of this form of organization-зохион байгуулалтын энэ хэлбэрийн сонгодог дүгнэлт
35. to be frequently relied-олон удаа баталсан байх
36. to develop/ to be developed-хөгжих хөгжүүлэх
37. mentally-оюун ухаандаа
38. to construct an “ ideal type” of bureaucracy-бюракразмын дээд хэлбэрийг бий болгох
39. a way of uncovering-нээх илрүүлэх арга зам
40. it’s essential, core aspects-үүний чухал гол талууд
41. consequently-ийм учир
42. the analysis-энэхүү анализ
43. to pay scant attention-нарийн анхаарал хандуулах
44. to function/ might function-үүрэг гүйцэтгэх, болзошгүй
45. in accordance with changes-өөрчлөлтүүдтэй уялдан
46. changes in resources-, technologies-нөөц технологи дахь өөрчлөлтүүд
47. governmental structure-ЗГ-н бүтэц
48. legal systems-эрх зүйн тогтолцоо
49. cultural settings-соёлын хүрээ
50. a form of organization for exercising a type of authority-засаглалйн загварчлалыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын хэлбэр
51. /namely/ “rational legal authority-/тухайлбал/ оновчтой эрх зүйн засаглал
52. to claim-шардах заргалдах
53. to pervade-түгэх тархах
54. a society-нийгэм
55. norms of personality-бодит байдлын хэм хэмжээ
56. to become stronger-тогтвортой шийдвэртэй болох
57. it’s frequently bureaucratic organization-үүний байнгын бюракрат зохион байгуулалт
58. to promote organization-зохин байгуулалтыг дэмжих
59. to exercise authority-эрх мэдлийг хэрэгжүүлэх

Sunday, November 23, 2008

/үргэлжлэл, түрүүч нь ангийн блог дээр/

Номын бүлэг: “Та биднийг юу хүлээж байгаа вэ?”
Дэд сэдэв: “Гэр бүл, гэрлэлт”

Та анзаарсан бол дэлхийн аль ч улс орнууд гэр бүлийг дэмжих жил, залуу гэр бүлийн амьжиргааг дээшлүүлэх гэх мэт зорилт тавьдаг, ямар ч чиг баримжаатай нам эвсэл сонгуулийн мөрийн хөтөлбөртөө энэ талаар олон амлалт оруулдаг. Эсбөгөөс /саяхан оросын нтв телевизээр цацаж байсан даа/ гэр бүлтэй хүн, ганц бие хүнээс 7 жилээр урт насалдаг гэх мэтийн аймаар реклам цацаж, гэр бүлгүй /уг нь хувь хүний эрхийн асуудал баймаар/ хүн бол хүн биш гэсэн нийгмийн нэгэн итгэл үнэмшилийг бий болгодог. Хамгийн инээдэмтэй нь энэ итгэл үнэмшил нь өөрөө явсаар байгаад ижил хүйстэн буюу аль ч шашин, ямар ч бурханы номлолд хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй ёс бус донтонгууд хүртэл албан ёсоор /АНУ-ын Калифорни муж, Голланд улс гэх мэт/ гэрлэж хуримаа хийдэг өрөвдөм хэв маягыг та биднээр хүртэл хүлээн зөвшөөрүүлэх нь. Уг нь цахилгаан соронзон долгион хүртэл (+) ба (-) цэнэгтэй, наад захын ялаа хүртэл эр эм байх юм даа гэж бодохоор. Гэвч жалга довны итгэл үнэмшилд баригдалгүй, их л уужим сэтгэх гэж хичээвэл, дэлхий дээр үүссэн анхны амьд биет болох хар ногоон замаг /2,5-3 тэрбум жилийн өмнө үүссэн/ эсийн хуваагдлаар үрждэг /одоо ч ингэж үрждэг эст амьтад тоо томшгүй бий/, улбаалаад Христийн номлолд Еваг Адамын хавиргаар бүтээдэг, цаашлаад Бурхан багшийн сургааль болон холбогдох домог зүйд Бурхан эр эм хоёр хүний дүрсийг шавраар бүтээгээд мөнхийн рашаанд явдаг гэж хүртэл гардаг. Тэгэхээр Христийн номлол ёсоор Ертөнцийн эзэн эхлээд эрэгтэйг нь бүтээчихээд дараа нь тэрнийхээ нэг хавиргыг сугалж аван өөрийн мэддэг чаддагаараа /одоогийнхоор бол тусгай лабораторид/ эмэгтэй хүн болгон ургуулжээ. Харин Буддын сургаалиар бол Бурхан /Гэхдээ Сиддхарт Гаутам биш шүү/ нэг л газраас авсан нэг л төрлийн шавраар /мэдээж хэрэг нэг түмпэнд л зуурсан байж таарна/ эрэгтэй эмэгтэй хоёрыг бүтээсэн байна. Үгүй бол энэ домгуудад эрийг нь ертөнцийн урд зүгээс авчирсан шороогоор, эмийг нь хойд зүгийн ертөнцөөс авчирсан шороогоор бүтээв гэж яригдах ёстой бус уу? гэх мэтчилэн нэгэн бие хоёр болон үржих процесс ямарч байж болох тухай зөндөө олон таамнал бий бөгөөд энэ домог үлгэр бүхэн одоо нэгэнт оргүй хоосон яриа биш, Английн эрдэмтэдийн гарган авсан Долли хонь болон майлж, эсийн хуваагдлын аргаар зөвхөн эд эрхтэнг ургуулах төдийгүй эрт дээр сөнөсөн динозавр, арслан заан бүр хүнийг хүртэл хувилах бололцоотой гэж яригдаж буй өнөө үед ижил хүйстнүүдийн гэрлэлтийг ёс бус гэж зарлах нь магадгүй өчүүхэн миний уншсан харсаныхаа тогоон дотор будилж яваагийн шинж биз. Нөгөө бол ирээдүйд гэр бүл гэдэг өнөөгийн ойлголт бүрмөсөн устаж, Хүн хэн юу дуртайтайгаа гэр бүл болдог /заавал эсрэг юм уу, ижил хүйстэнтэйгээ биш/ тийм санаанд багтамгүй гэрлэлтийн хэв маяг тогтоно. Яагаад гэвэл ирээдүйд та амьд амьтны амьдарч байгаа эцсийн зорилго болох үр удмаа үлдээхийн тулд заавал эсрэг хүйсний хэн нэгнийг дагаж гүйн цаг зав, мөнгө төгрөгөө үрж, сүүлд нь хамаг эрх, эрх чөлөөгөө боолгуулж, найзуудтайгаа хонуутаар уучихаад ирэхэд, харааж загнахгүй төгс төгөлдөр гэр бүлтэй байх бололцоотой. Дээр дурьдсанчлан та шинжлэх ухаан, технологийн гайхамшигт үр дүнг эдэлж, өөрийнхөө “ихэр”-ийг хэдийг бол хэдийг захиалж гарган авч болно. Та дөнгөж төрсөн хүүхдээ надтай адилхан болов уу, миний хүүхэд мөн болов уу гэж эрэгчин амьтан бүрийн хэдэн зуун сая, мянган жил түгшсэн түгшилтийг амсахгүй байх азтай нөхөр. Өөрөө өөрөөсөө “ургуулах” учир хаанаас нь ч харсан та л байна. Тэгэхээр эргэлзэж тээнэгэлзэх хэрэг огт үгүй. Ийм боломж бололцоотой болсон цаг үед /500-1000 жилийн дараа гэхэд ийм хувилах үйлчилгээ ердийн шүдний эмнэлэг шиг булан бүрд байх болно./ хүн роботтой ч юм уу, хайртай мод эсвэл хайртай амьтантайгаа гэр бүлээ батлуулдаг болоход гайхах зүйл алга. Жишээ татвал: ДОХ-оор нас бардаг “КУЙН” хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркури өөрийнхөө тэжээвэр 7 бил үү 8 мууранд 3 сая фунт стерлинг /6 сая орчим доллар/ гэрээслэн үлдээсэн. Энэ нөхөр бас нөгөө ижил хүйстэн байсныг энд сануулъя. Монголд л ийм гэрээслэл огт дуулдаагүй болохоос биш барууны улс орнуудад өөрийнхөө тэжээдэг муур нохой, загас жараахайнд хүртэл эд хөрөнгө гэрээслэн үлдээх нь ердийн үзэгдэл болоод байна. Тэр хайртай амьтанд нь зориулсан эмнэлэг, зоогийн газар, хувцас захиалга, асрагч бүр үсчин хүртэл байдаг гэвэл та итгэх үү. Хамгийн гайхамшигтай үйлчилгээг нь мартах шахлаа. Хайртай амьтнаа алдсан хүний /ихэвчлэн ганц бие хөгшчүүл/ сэтгэл дотрыг засаж саятан болсон нөхөд улс орон болгонд шахуу байна. Тэд тэр мажийчихсан амьтныг нь яг л амьд юм шиг сайхан чихмэл хийж өгдөг аж. Та энэ бүхнээс нэг зүйл олж харав уу? Хэдийгээр яг өнөөдөр хүн өөрийгөө хувилах бололцоогүй байгаа мөртлөө өөрөө үржихээсээ сайн дураараа татгалзаж, зөвхөн өөрт таалагдсан сэтгэл ханамжийг юунаас ч хамаагүй авахад л амьдралынх нь утга учир оршдог болсон аймаар цаг үед бид амьдарч байна. Жишээ дурьдвал: 2010 он гэхэд АНУ-д нийт гэр бүлийн 60 хувь нь үр хүүхэдгүй байх урьдчилсан таамнал байна. Боловсрол, амьдралын түвшин, хотжилт, шинжлэх ухаан, технологи улам боловсронгуй болж хөгжих тусам, тэр нүсэр хүнд техникийн түчигнэх чимээ, хүн төрөлхтөний хамгийн гайхамшигтай хөг аялгуу болох нялх хүүхдийн цангинан уйлах дууг няц даран булшилж байна. /үргэлжлэл бий/

"Улаанбаатар 3" 2008 кино наадам


Наадамд нийт 32 бүтээл 13 номинацаар өрсөлдснөөс ЭсТи студийн бүтээсэн "2 шөнө 3 өдөр" кино 9 номинацид нэр дэвшиж шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй дүр номинацийн эзэн боллоо. Шилдэг найруулагч номинцийг ЭсТи студийн Ерөнхий найруулагч бөгөөд Либерти ДС-ийн магистрант Балжиннямын Амарсанаа хүртжээ.





























Ярилцлага

С.Баярцогт: Ирэх жилийн тєсєв 293 тэрбум тєгрєгийн алдагдал хvлээх -2009 оны тєсвийн тєсєлд зэсийн vнийг 6900 ам.доллараар тооцож тєлєвлєсєн байсан. Гэтэл одоо 3200 ам.доллараар тооцох болжээ. Ингэхлээр тєсвийн зардлыг бууруулах зайлшгvй шаардлага гарч ирж байгаа. Ямар арга хэмжээ авах вэ?
-Юун тvрvvнд урсгал зардлыг багасгая гэж байгаа л даа. Vvний хvрээнд УИХ-ын гишvvдийн утасны зардал, унааны тарифыг багасгаж байгаа. Мєн бичиг хэргийн, хэвлэлийн болон тодорхой албан тушаалтнуудын хувцасны зардал зэргийг бvгдийг нь байхгvй болгох санал оруулсан. Дээрээс нь шинэ орон сууц барих, орон сууцны дэмжлэг vзvvлэхийг зогсоож байгаа. Тvvнчлэн их засварын 80 хувийг танасан. Урсгал зардлыг 50 хувиар багасгаж байгаа гэж ойлгож болно. Тєрийн албан хаагчдын нийгмийн халамж буюу тэтгэвэрт гарахдаа эдлэх хангамжийн талаар 38 хуульд єєр єєрєєр тусгагдсан байдаг. Vvнийг бvгдийг нь нэгтгээд тєрийн албаны хуулиар зохицуулъя гэсэн. Жишээ нь, ажилласан нэг жилийг зарим салбарт 1.2, 1.4, 1.6 жил гэж єєр єєр тогтоочихсон байгаа юм. Зарим салбарт ажиллаж байсан хvмvvс тэтгэвэрт гарахад 36 сарын, 48 сарын цалинтай тэнцэх тэтгэвэр авах гээд єєр єєр байгаа. Тэтгэвэр тогтоох суурь нєхцєл нь хvртэл єєр єєр. Нэг хэсэг нь vндсэн цалингаараа тэтгэвэр тогтоолгодог байхад нєгєє хэсэг нь vндсэн цалинг нь бvх тєрлийн нэмэгдлvvдтэй нь хамт тооцсон байх жишээтэй.

-Энэ бvхнээс хэдэн тєгрєг хэмнэж байгаа вэ?
-97 тэрбум тєгрєг хэмнэх боломж байна. Тєсєв анх єргєн барихад 2.6 триллион тєгрєгийн орлоготой, 2.6 триллион тєгрєгийн алдагдалтай "0" баланстай байсан. Ухаандаа зэсийг 6700 ам.доллараар тооцсон. Гэвч хэд хэдэн хvчин зvйлийн vvднээс зэсийг 3200 ам.доллараар тооцохоос єєр аргагvй боллоо. Жишээ нь, Дэлхийн зах зээлд нийлvvлэгддэг нийт зэсийн гуравны нэгийг нийлvvлэгч Чили улс 2009 оныхоо тєсєвт 3200 ам.доллараар тооцсон. Эднийх дэлхийн зах зээл дээр зэсийн vнэ тогтоодог гэж хэлж болно. Тиймээс энэ хэмжээнд тооцохоос єєр аргагvй болсон.

-Ирэх оны тєсєвт нэг баррель нефтийн vнийг хэдээр тооцов?
- 84 ам.доллараар тооцсон. Харин ОХУ нэг баррель нефтиэ 50 ам.доллараар тооцсон юм билээ.

-Зэсийн vнийг 3200 ам.доллараар тооцсоноор орлого хэдэн тєгрєгєєр буурч байгаа вэ?
-450 орчим тэрбум тєгрєгєєр буурч байгаа. Зарлага ч гэсэн 157 тэрбум орчим тєгрєгєєр буурч байгаа юм. Ингээд ирэх оны тєсвийн нийт тэнцэл 293 тэрбум тєгрєгийн алдагдалтай гарч байна. Гэхдээ хоёр намын бvлгээс тодорхой хэмжээний орлого бий болгох, зардлыг нэмж бууруулах, зарим зардлыг нэмэх санал гаргаад байна. Энэ нь эцэслэн шийдэгдвэл тєсвийн зарлагын дэд хороогоор ороод асуудал шийдэгдэнэ.

-Тєсєв алдагдалтай гарах нь тодорхой болчихлоо. Ирэх жил цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэх vv?
-Цалинг хуучин шиг Засгийн газраас зарлаж нэг дор нэмэгдvvлэхийг зогсооно. Зєвхєн тєсвийн ерєнхийлєн захирагч нарт буюу салбар салбараараа орон нутгийнхаа онцлогийг харгалзан инфляциийн зорилтот тєвшинд хvрсэн тохиолдолд тодорхой хэмжээгээр нэмэх эрхийг нь олгохоор тєлєвлєсєн. Тэтгэврийн хувьд инфляци буурсан тохиолдолд нэмэх талаар эргэн харгалзах болно.

-Ирэх оны тєсєв алдагдалтай гарах учраас хvvхдийн мєнгє олгохоо болино гэсэн яриа байна. Vнэн vv?
-Зэсийн vнийн хэлбэлзлээс хамаарахгvйгээр хvvхдийн мєнгийг олгоно гэдэг vvднээс Монгол Улсыг хєгжлvvлэх сангаас гаргадаг байсан хэсгийг шууд улсын тєсєв рvv шилжvvлэх зохицуулалт хийж байгаа.

МЭДЭЭ

Засгын газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2009 оны төсвийн тухай хуулийн болон Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцэв. Мөн “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. . "Ерөнхий сайдын ажлын алба

Saturday, November 22, 2008

Эрэгтэйчүүд яагаад эмэгтэйчүүдээс богино насалдаг вэ?

Хүн төрөлхтөний бүхий л түүхийг эргэн харвал эрчүүд эмэгтэйчүүдээс богино насалдаг байна. Яагаад? Энгийн үгээр зэрлэг үеийг жишээ татвал тэд ан хийдэг эсвэл эхнэр хүүхдээ ангийн олз болгохгүйн төлөө араатны өмнөөс чулууны хэлтэрхий барин очоод өөрөө бариулдаг эсвэл хаа тааралдсан газраа юу ч хамаагүй "иддэг" нэг бол хэн нь ч хэзээ ч хэн нэгний өмнө бөхөлзөх дургүй. Гэтэл орчин үеийн гайхамшигт хүн судлаачид дараахь хэдэн учир шалтгааны улмаас эрчүүдийн нас богино байдаг хэмээн нотлох гэж оролддог болж. Та бүхэн санал сэтгэгдлээ надтай хуваалцана уу хэмээн тэдгээр учрыг нь дор нийтлэв.
1. Эрчүүд амархан нулимс унагадаггүй. бодсон санаснаа илэрхийлж гаргадаггүй, дотроо хадгалдаг. Уйлж байгаа эр хүн доожоогүй гэж боддог учир шүд зуун бүх л ачааг л үүрдэг. тийм ч учир булчин тархи илүү их ажиллаж ажилласан булчин нь амархан агшдаг гэнэ.
2. Эрчүүд эмчид хандах нь бага. Тэд хүнд өвдөөгүй л бол эмчид очихгүй. Очсон ч эмчид 100 хувь итгэхгүй. Эрчүүд хүүхнүүдээс 40 хувь бага эмнэлэгт ханддаг байна. /дэлхийн хаана ч/
3. Зарим эрчүүд нууц амрагийн асуудлаас болж өөрийгөө байнга стресст байлгадаг. Уг нь өөрөө өөрийгөө амьдралаас таашаал авах ёстой гэж өмөөрдөг ч тэр таашаал нь өөрт нь нас хорогдох гол том шалтгаан зовлонгийн үндэс болдогыг ухаардаггүй.
4. Гэтэл зарим нь мөнгө бага олдог болон албан тушаал доогуур байгаадаа өдөр болгон шаналж зовж явдаг. Уг нь ямар ч дарга ямар ч саятан мянга наслахгүй гэдгийг ойлгочих юм л бол энэ бодлоо дор нь хаячих л юм даа.
5. За тэгээд архи тамхи дараачийнх нь шалтгаан. Би олон юм тайлбарлах гээд яах вэ.
6. Эхнэрүүд нь нөхөртөө хоолныхоо дээжийг өргөн барьж байна гээд хамгийн их өөх тос давстай хэсгийг өгч "хор" уулгаж байгаагаа өөрсдөө ч мэддэггүй байх. Эзэгтэй нар уучлаарай. Уг нь тэр өөх тосыг сайхан халбагаар шүүгээд "бурхан тэнгэр"-тээ өргөдөг болчихвол олон олон эр хүний дотор эрхтэн эрүүл байхсан.
Энэхүү ёс бус тайлбарыг бичсэн Авга Хэрэйд Ален Арман.

Friday, November 21, 2008

Та газраа өмчилж авсан уу? Үгүй бол үүнийг заавал уншаарай!

1. Газартай холбоотой хууль тогтоомжоос:

- Монгол Улсын иргэн бүр газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй.
- 2008 оны 5-р сарын 1-ний өдрөөс өмнө өмчлүүлсэн газрыг гэр бүлийн аль нэг гишүүнд өмчлүүлж, бусад гишүүдэд хуулиар зөвшөөрөгдсөн байршилд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлнэ.
- Хэрэв та шилжин ирсэн бол холбогдох журам дүрмийн дагуу оршин суугаа засаг захиргааныхаа нэгжид бүртгүүлснээр нэг удаа үнэ төлбөргүй газар өмчлөн авах эрхээ эдэлнэ.

2. Нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэх газрын байршил:

- Нийслэлд бүртгэлтэй иргэн нийслэл юм уу аль хот, аймаг, сумын нутагт
- Дархан, Эрдэнэтэд
бүртгэлтэй иргэн тухайн хотдоо буюу нийслэлээс бусад аль ч аймаг сумын нутагт

- Бусад аймгийн иргэд нийслэл, Дархан, Эрдэнэт хотуудаас бусад аль ч аймаг сумын нутагт газар өмчлөн авах эрхтэй.

3. Нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэх газрын хэмжээ:

Нийслэлд – 0,07 га

Аймгийн төвд - 0,35 га

Сумын төвд – 0,5 га

Нийслэл аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагууд – 0,07 га

4. Та өмчлөх газраа сонгохдоо дараахь зүйлийг анхаарах хэрэгтэй.

- Таны эзэмшсэн газар тань газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байх

- Бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх

- Орон нутгийн чанартай замаас 60 м зайтай байх

- Улсын чанартай замаас 100 м зайтай байх

- Өндөр хүчдэлийн шугамнаас 500м зайтай байх

- үүрэн телефоны болон бусад суурин холбооны станцаас 300-500 м зайтай байх

- Үер усны зам далангаас хол зайтай байх ёстой юм байна.

5. Хэрэв та өмчлөх газраа сонгосон бол дараахь шат дамжлагаар өмчлөх асуудлаа шийдвэрлүүлэх ёстой.

А. Кадастрын зураг хийлгэх

- Сонгосон газраа харъяа сум, дүүргийн газрын албаны ажилтанд хуваарьт өдөр үзүүлж зөвшөөрөл авна.

- Газрын албаны ажилтны зөвшөөрсөний дагуу хашаагаа барьж, харъяа хорооноос оршин суугаа хаягийн зөвшөөрөл авна.

Б. Аймаг, сум, дүүргийн газрын албанд өмчлөх тухай хүсэлтээ гаргаж, өргөдлийн маягт бөглөнө.

Өргөдөлд дараахь зүйлийг тусгана.

- Иргэний овог нэр, эцэг эхийн нэр, өөрийн нэр

- Иргэний үнэмлэхний болон регистрийн дугаар

- Оршин суугаа газрын хаяг, утасны дугаар

- Өмчилж авах газрын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн харъяалал

- Өмчилж авах газрын хэмжээ, зориулалт

- Иргэд хамтран өмчлөх эсэх тухай хүсэлт

- Өргөдөл гаргасан он, сар, өдөр

Өргөдөлд дараахь материалыг хавсаргана.

- Гэр бүлийн 16 хүртэлх насны хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар

- Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт

- Газрын хэмжээ, байршлын тойм зураг

6. Аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга иргэний гаргасан өргөдлийг хүлээн аваад, МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан газар өмчилж авах эрх бүхий этгээд мөн бишийг нотолсны дараа газар өмчлүүлэх захирамж гаргана.

Засаг даргын захирамжийг үндэслэн сум, дүүргийн газрын алба газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгох бөгөөд иргэн улсын бүртгэлд бүртгүүлнэ.

7. Үл хөдлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх материал:

- Өмчлөгч болон хамтран өмчлөгчийн иргэний үнэмлэх, 16 нас хүрээгүй хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар

- Газар өмчлөлийн шийдвэрийн эх хувь

- Газар өмчлөх тухай захирамжийн хуулбар

- Газрын кадастрийн зураг эх хувиар

- Газрын хянан баталгааны хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

- Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл. Үүнд: Хэдэн хүний өмч болох, талбайн хэмжээ, газрын үнийн талаар тодорхой тусгасан байх бөгөөд мөн нотариатаар гэрчлүүлсэн байх

- Батлуулахад /энгийн 2500 төг/ /яаралтай 5000 төг/

- Хувийн хэргийн үнэ 2500 төг

- Гэрчилгээний үнэ 5000 төг

- Мэдүүлэг 100 төг

Төгсгөлд нь: Та өөрийн гэсэн газраа өмчилж авсанаар тухайн газраа худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалж болох бөгөөд Монгол Улсын нийт газар нутгийн ашигтай талбайн 60 шахам хувь лиценз нэрээр гадаад дотоодын бүлэглэлүүдийн гарт орчихоод байгаа тул одоо хурдхан шиг өмчилж авах газраа хөөцөлдөөрэй. Үгүй бол та болон таны хүүхэд тэдний ухаад, онгичоод, шүүгээд хаясан ямар ч үржил шим, ургамал ногоогүй хэсэгхэн шороог л өмчилж авах болно. За амжилт хүсье.

2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төрийн алба /цаашид "төрийн алба" гэх/-ны ангилал, зарчим, төрийн албан тушаал, түүнд тавих шаардлага, төрийн алба хаах болзол, журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгаа, төрийн албаны төв байгууллагын чиг үүргийг тогтоон зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Төрийн албаны тухай хууль тогтоомж
2.1. Төрийн албаны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
З дугаар зүйл. Төрийн алба, түүний ангилал
3.1. Төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн алба гэнэ.
3.2. Төрийн албаны мөн чанар нь ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино.
3.З. Төрийн албыг дор дурдсанаар ангилна:
3.3.1. төрийн улс төрийн алба;
3.3.2. төрийн захиргааны алба;
3.3.З. төрийн тусгай алба;
3.3.4. төрийн үйлчилгээний алба.
3.4. Энэ зүйлийн 3.3.2, 3.3.3-т заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ.
4 дүгээр зүйл.Төрийн албаны зарчим
4.1. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн.
4.2. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд дараахь зарчмыг баримтална:
4.2.1. захирах, захирагдах ёс;
4.2.2. ил тод байх;
4.2.З. ард түмэнд үйлчлэх;
4.2.4. иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх;
4.2.5. төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх;
4.2.6. төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах;
4.2.7. хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах.
ХОЁРДУГААР БҮЛЭГ Төрийн албан тушаал
5 дугаар зүйл.Төрийн албан тушаалын ангилал, төрөл
5.1. Төрийн албан тушаалыг дор дурдсанаар ангилна:
5.1.1. төрийн улс төрийн;
5.1.2. төрийн захиргааны;
5.1.З. төрийн тусгай;
5.1.4. төрийн үйлчилгээний.
5.2. Энэ зүйлийн 5.1.2, 5.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ.
5.3. Төрийн албан тушаал нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй байна.
5.4. Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно. /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
5.5.Энэ хуулийн 5.4-т заасан төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаатай адилтгах албан тушаалтны зэрэглэлд хамаарах төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
6 дугаар зүйл.Төрийн улс төрийн албан тушаал
6.1.Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна:
6.1.1. Монгол Улсын Ерөнхийлөгч;
6.1.2. Монгол Улсын Их Хурлын дарга;
6.1.З. Монгол Улсын Ерөнхий сайд;
6.1.4. Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн;
6.1.5. Монгол Улсын Засгийн газрын гишүүн;
6.1.6. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
6.1.7. дэд сайд;
6.1.8. Ерөнхий сайдын зөвлөх;
6.1.9. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга;
6.1.10. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх;
6.1.11. /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон /;
6.1.12. аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, тэдгээрийн орлогч; /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6.1.13. /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон /;
6.1.14. улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал;
6.1.15. Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаал;
6.1.16. хуульд заасан бусад албан тушаал.
6.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, хот, тосгоны захирагчийн албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаалтай адилтган үзэж болно.
6.З. Энэ зүйлийн 6.1.14-т заасан албан тушаал эрхэлдэг ажилтан нь улс төрийн тухайн албан тушаалтанд захирагдах боловч төрийн албан хаагчийн хувьд холбогдох төрийн байгууллагын ажлын албанд харьяалагдана.
6.4. Улс төрийн албан тушаалтан хуульд заасан үндэслэлээр уг албан тушаалаас өөрчлөгдвөл энэ зүйлийн 6.1.14-т заасан ажилтан чөлөөлөгдөнө. Гэхдээ шинээр сонгогдсон буюу томилогдсон төрийн улс төрийн албан тушаалтан хүсвэл уг ажилтныг өөрт нь үйлчлэх орон тооны ажилтнаар үргэлжлүүлэн ажиллуулж болно.
7 дугаар зүйл.Төрийн захиргааны албан тушаал, түүний ангилал
7.1.Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна: /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7.1.1. Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, шүүх, Үндсэн хуулийн цэц, прокурорын байгууллагын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал;
7.1.2. Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны албан тушаал;
7.1.З. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны болон энэ хуулийн 8.1.2-т зааснаас бусад Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хорооны ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал; /Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон, энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7.1.4. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал;
7.1.5. /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/;
7.1.6. Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал;
7.1.7.Монгол Улсын яамны Төрийн нарийн бичгийн дарга, яам болон хуульд өөрөөр заагаагүй бол тохируулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий улсын төсвөөс санхүүждэг Засгийн газрын агентлагийн удирдах ба гүйцэтгэх албан тушаал, үйл ажиллагааныхаа орлогоос санхүүждэг Засгийн газрын агентлагийн дарга, төсвийн бусад байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга (захирал, эрхлэгч); /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7.1.8. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн;
7.1.9. Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал;
7.1.10.Засгийн газраас байгуулсан төрийн захиргааны бусад төсөвт байгууллагын болон хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал; /Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн, энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7.1.11. аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал; /Энэ заалтын дугаарт 2007 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
7.1.12.баг, хорооны Засаг дарга; /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
7.1.13. хуульд заасан бусад албан тушаал. /Энэ заалтын дугаарт 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ заалтын дугаарт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.2. Төрийн захиргааны албан тушаалыг төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэж бүлэглэнэ.
7.3. Төрийн жинхэнэ албан тушаалыг дор дурдсанаар ангилна: /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.3.1. тэргүүн түшмэл;
7.3.2. эрхэлсэн түшмэл;
7.З.3. ахлах түшмэл;
7.3.4. дэс түшмэл;
7.3.5. туслах түшмэл.
7.4. Тэргүүн түшмэлийн албан тушаалд яамны Төрийн нарийн бичгийн дарга, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна.
7.5.Эрхэлсэн түшмэлийн албан тушаалд яамны газрын дарга, түүний орлогч, хэлтсийн дарга, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7.6.Ахлах түшмэлийн албан тушаалд яамны тасгийн дарга, ахлах шинжээч, шинжээч, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна. /Энэ хэсэгт 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон, энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7.7.Дэс түшмэлийн албан тушаалд яамны ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, ахлах зохион байгуулагч, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна. /Энэ хэсэгт 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон, энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7.8.Туслах түшмэлийн албан тушаалд яамны зохион байгуулагч, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна. /Энэ хэсэгт 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон, энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7.9.Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэлийг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно. /Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7.10.Яам, төрийн бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
8 дугаар зүйл.Төрийн тусгай албан тушаал
8.1.Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна: /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
8.1.1. Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор;
8.1.2. Монголбанкны Ерөнхийлөгч, тэргүүн дэд, дэд Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны гишүүн, Үндэсний статистикийн газрын дарга, дэд дарга; /Энэ заалтад 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
8.1.3.Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүн, Үндэсний болон орон нутгийн аудитын газар, Авлигатай тэмцэх газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаал; /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
8.1.4. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн удирдах газрын дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга; /Энэ заалтад 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон, энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
8.1.5. дипломат албан тушаал; /Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8.1.6. зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч; /Энэ заалтад 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон, энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8.1.7.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга; /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
8.1.8. хуульд заасан бусад албан тушаал. /Энэ заалтын дугаарт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8.2. Төрийн тусгай албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэвийг хууль тогтоомжид заасны дагуу тогтооно.
9 дүгээр зүйл.Төрийн үйлчилгээний албан тушаал
9.1.Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна: /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
9.1.1. төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаал;
9.1.2.боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга (захирал, эрхлэгч)-аас бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал; /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
9.1.3. /Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
9.1.4.яам, агентлагийн харьяа буюу дэргэд ажилладаг, улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал. /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
9.2.Төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
10 дугаар зүйл.Төрийн албан тушаалд тавих шаардлага
10.1. Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн.
10.2. Энэ хуулийн 5.1.1, 5.1.3-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хууль тогтоомжоор тогтооно. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
10.3. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.
10.4.Энэ хуулийн 5.1.2-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
10.5. Энэ хуулийн 5.1.4.-т заасан албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг болон улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахихтай холбогдсон зохицуулалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээ, контрактаар тодорхойлно. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
10.6.Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2009 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
ГУРАВДУГААР БҮЛЭГ Төрийн албан хаагч
11 дүгээр зүйл.Төрийн албан хаагч
11.1. Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ.
11.2. Энэ хуулийн 5.1.2, 5.1.З-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ.
11.З. Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.
11.4. Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.
11.5. Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.
11.6. Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.
12 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг /Энэ зүйлийн гарчигт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12.1. Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албанд анх орохдоо: "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангараг өргөнө. /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
12.2. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтооно. /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
1З дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг
13.1. Төрийн жинхэнэ албан хаагч нь дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:
13.1.1. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;
13.1.2. өргөсөн тангарагтаа үнэнч байх;
13.1.З.эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах;
13.1.4. харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх;
13.1.5. төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;
13.1.6. албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн мэргэшлээ дээшлүүлэх;
13.1.7. албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойшхи хугацаанд төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах;
13.1.8. албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх;
13.1.9. албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх;
13.1.10. төрийн албан тушаалд томилогдмогц өөрийн өмчийн байдлын талаар мэдэгдэж, өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар зохих байгууллагад мэдээ өгч байх;
13.1.11. хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
14 дүгээр зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг эрх
14.1. Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг эрх эдэлнэ:
14.1.1. төрийн тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг тогтоосон албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтыг албан ёсоор гаргуулан авах, түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг шаардах;
14.1.2. үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, түүний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн биелэлт, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн талаар харьяалах дээд шатны удирдах ажилтны үнэлгээг зөвшөөрөх, эс зөвшөөрөх;
14.1.3. цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэл дэвших, ажиллах нөхцөл, баталгаагаа сайжруулахтай холбогдсон саналыг дээд шатныхаа албан тушаалтанд амаар буюу бичгээр тавих;
14.1.4. өөрийн хувийн хэрэг болон түүнд оруулах ажил байдлын тодорхойлолт зэрэг материалтай танилцах, шаардлагатай гэж үзвэл хувийн хэрэгтээ нэмэлт тайлбар хийх;
14.1.5. өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах;
14.1.6. мэргэжлийн зөвлөгөө өгөх, байгууллагын удирдлагын зөвшөөрснөөр багшлах, эрдэм шинжилгээний ажил эрхлэх; /Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
14.1.7. хууль тогтоомжоор хориглоогүй, албан тушаалынхаа ашиг сонирхолд харшлахгүй арга хэлбэрээр хувийн аж ахуйгаа гардан эрхлэх, аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагааг өөрийн итгэмжлэгдсэн хүнээр хөтлүүлэх зэргээр орлого олох;
14.1.8. төрийн албанаас чөлөөлөгдөх;
14.1.9. хууль тогтоомжид заасан бусад эрх.
15 дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл
15.1. Төрийн жинхэнэ албан хаагч дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
15.1.1. албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам, төрийн бус болон шашны байгууллагын үйл ажиллагаанд төрийн албан хаагчийн хувьд оролцох; /Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15.1.2. ажил хаялт болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох;
15.1.З. албан тушаалын бүрэн эрхээ шашны, эсхүл шашингүйн үзлийн ухуулга, сурталчилгаа хийхэд ашиглах;
15.1.4. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр гадаад орны төрийн дээд цол, одон, медаль, төрийн бусад шагнал авах;
15.1.5. Монгол Улсын олон улсын гэрээнд заасан болон Монгол Улс, гадаад улсын төрийн байгууллагын хооронд харилцан тохиролцсон албан томилолт болон ажиллаж байгаа төрийн байгууллагынхаа эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргээ гүйцэтгэхдээ аж ахуйн нэгж, иргэн, түүний дотор гадаадын байгууллага, иргэний зардлаар гадаад, дотоодод зорчих;
15.1.6. албан тушаалынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлсний төлөө бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс мөнгөн шагнал, шан харамж, зээл авах, төлбөргүй буюу хөнгөлөлттэйгээр үйлчлүүлэх зэрэг хууль бус бусад хангамж эдлэх;
15.1.7. албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших;
15.1.8. аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх; /Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15.1.9. аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг гардан эрхлэх, бусдад зуучлах;
15.1.10. хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол хувь нийлүүлсэн болон хамтарсан аж ахуйн нэгжийг гардан удирдах, тэдгээрийн удирдах зөвлөлийн болон захиргааны гишүүн байх; /Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
15.1.11. албан тушаал эрхэлдэг төрийн байгууллагад, эсхүл шууд удирдлага, хяналтад нь ажилладаг байгууллагад гурав дахь этгээдийн төлөөлөгч буюу итгэмжлэгдсэн этгээд байх;
15.1.12. төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийн газрын төлөөлөн удирдах зөвлөлийн болон захиргааны гишүүн байх, хувийн ашиг сонирхлын үүднээс дотоодын болон гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмнө үүрэг хүлээх, санхүүгийн болон бусад туслалцаа авах; /Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
15.1.13. хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргээ гүйцэтгэхийг зогсоосон өдрөөс хойш 2 жилийн дотор сүүлийн 5 жилийн хугацаанд эрхэлж байсан ажил, албан тушаалынхаа дагуу шууд холбоотой ажилладаг байсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид албан тушаал эрхлэх.
15.1.14.Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцох, түүнд зориулалтын бус төсвийн хөрөнгө зарцуулах, төрийн өмч хөрөнгийг дайчлах, албаны унаа ашиглах. /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, журам
16 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол
16.1.Төрийн тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол болон нам, олон нийтийн бусад байгууллагын харьяалал зэргээр ялгаварлаж үл болно.
16.2. Төрийн жинхэнэ албан тушаалд дараахь тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно:
16.2.1.хуульд өөрөөр заагаагүй бол Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн, эсхүл бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээд ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа нь дуусаагүй;
16.2.2. төрийн жинхэнэ албан тушаалаас сахилгын шийтгэлээр халагдсан өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрөөгүй;
16.2.З. хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан тушаалтантай гэр бүл, төрөл, садангийн хүн нь тухайн ажлын албаны нэгжид хамт ажиллахаар бол;
16.2.4.хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн төрийн албаны онцлог төрөл болох энэ үүргээ биелүүлээгүй бол; /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
Тайлбар: 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө 18 нас хүрсэн, түүнчлэн эмнэлгийн магадлагаагаар эрүүл мэндээр тэнцээгүй, хуульд заасан бусад үндэслэлээр цэргийн жинхэнэ албанаас түр буюу бүрмөсөн чөлөөлөгдсөн иргэнд энэ заалт хамаарахгүй.
/Энэ тайлбарыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
16.2.5. гадаадын иргэн, харьяалалгүй хүн; /Энэ заалтын дугаарт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
16.2.6. хууль тогтоомжид заасан бусад тохиолдол. /Энэ заалтын дугаарт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
16.З. Энэ зүйлийн 16.2, мөн хуулийн 17.1, 17.4-т заасныг зөрчиж иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг төрийн албаны төв байгууллага хүчингүйд тооцож, буруутай албан тушаалтанд шүүгч энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. /Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон, энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
17 дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах
17.1. Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө.
17.2. Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
17.3.Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт /цаашид “мэргэшлийн шалгалт” гэх/ авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
17.4. Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина. /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17.5. Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй.
17.6. Мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна.
17.7. Энэ хуулийн 23.2, 24.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн, 25 дугаар зүйл, 26.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас халагдсан хүмүүс төрийн жинхэнэ албанд эргэж ороход энэ зүйлд заасан журмын дагуу мэргэшлийн шалгалт өгнө. /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
17.8. Төрийн захиргааны болон энэ хуулийн 17.9-д зааснаас бусад тусгай албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах болзол, журам, түүнчлэн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмыг төрийн албаны төв байгууллага тогтооно.
17.9. Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцэн гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн шүүгчийн албан тушаал эрхлэх, прокуророор ажиллахад энэ хуулийн 17.3-т заасан мэргэшлийн шалгалтаас чөлөөлөгдөнө.
/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
17.10.Энэ хуулийн 17.9-д заасан албан тушаалд ажиллаж байгаа этгээд төрийн жинхэнэ албаны өөр албан тушаалд шилжиж ажиллахад төрийн албаны мэргэшлийн шалгалт өгнө /Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/.
17.11.Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах улс төрийн албан тушаал эрхэлж байсан төрийн албан хаагчийг Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг үндэслэн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэж болно.
17.12./Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.
17.13./Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.
17.14.Төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага нь төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд орох иргэний бэлтгэл нөөцийн санг төрийн албаны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу бүрдүүлнэ. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
17.15.Төрийн албаны төв байгууллага нь төрийн албаны бэлтгэл нөөцийн нэгдсэн санг эрхэлж, төрийн жинхэнэ албаны сул орон тоог төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын захиалгын үндсэн дээр нөхөх үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулна. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
18 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албаны туршилтын хугацаа
18.1.Төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчид туршилтын хугацааг 1 жил хүртэл хугацаагаар тогтоож болно.
18.2. Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журмыг төрийн албаны төв байгууллага тогтооно.
19 дүгээр зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх
19.1. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ.
19.2. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ.
19.З. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно
20 дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан тушаалын зэрэг дэв /Энэ зүйлийн гарчигт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.1. Төрийн жинхэнэ тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэлийн албан тушаал нь тус бүртээ тэргүүн зэрэг, дэд зэрэг, гутгаар зэрэг, дөтгөөр зэрэг гэсэн зэрэг дэвтэй байна. /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.2. Тэргүүн түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхийлөгч; эрхэлсэн түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхий сайд; ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын сайд, төрийн бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан, аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус олгоно.
20.З. Зэрэг дэв олгохдоо төрийн албанд ажилласан буюу тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг харгалзана.
20.4. Төрийн жинхэнэ албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно. /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
20.5. Төрийн албаны зарим онцлог салбарын албан тушаалын зэрэг дэвийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн хуулиар тогтоож болно. /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
21 дүгээр зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх
21.1. Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно.
21.2. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно.
22 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах
22.1. Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно.
22.2. Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно.
22.З. Энэ зүйлийн 22.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусмагц түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авна.
22.4.Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах журмыг Төрийн албаны төв байгууллага тогтооно. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
2З дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх
23.1. Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно:
23.1.1.албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн;
23.1.2. үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон.
23.2. Төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсон бол хуульд заасны дагуу нэр дэвшигчээр бүртгүүлэхээр сонгуулийн хороонд холбогдох баримт бичгийг ирүүлэхээс өмнө төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй. /Энэ хэсэгт 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон, энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
23.3. Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилагаар төрийн албанаас түр чөлөөлнө:
23.3.1. хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон;
23.3.2. гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон; /Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
23.3.З. цэргийн жинхэнэ алба хаах болсон.
23.4. Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө.
23.5. Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно. /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
24 дүгээр зүйл.Төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх
24.1. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө:
24.1.1. тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн;
24.1.2. төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн;
24.1.З. өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан.
24.2.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй /Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/.
24.3. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна.
24.4. Төрийн захиргааны албан хаагч нь төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан зохих журмын дагуу шийдвэрлэнэ.
24.5. Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн төрийн захиргааны албан хаагч үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ гаргавал байгууллагын шийдвэрээр ажиллах хугацааг 5 хүртэл жилээр сунгаж болно. /Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
25 дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах
25.1. Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална:
25.1.1.Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн /Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/;
25.1.2. гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон;
25.1.3. Монгол Улсын харьяатаас гарсан.
26 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах
26.1. Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
26.1.1. сануулах;
26.1.2. албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 2О хүртэл хувиар бууруулах;
26.1.З. төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах.
26.2. Энэ зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй.
26.3. Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна.
26.4. Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.
26.5. Нэг төрлийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй.
26.6. Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно.
26.7. Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
26.8. Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно.
26.9. Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно.
ТАВДУГААР БҮЛЭГ Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа
27 дугаар зүйл. Төрийн албан хаагчийн баталгаа
27.1. Төрийн албан хаагч дараахь баталгаагаар хангагдана:
27.1.1. төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах;
27.1.2. албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах;
27.1.З. гүйцэтгэж байгаа албан үүргийнх нь шинж байдлыг харгалзан зохих журмын дагуу албаны унаа хэрэглэх, ажилдаа ирэх, буцах нийтийн тээврийн унааны зардлын зохих хэсгийг нөхөн авах;
27.1.4. албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас төрийн албан хаагч, түүний гэр бүлийн гишүүн нь тухайн төрийн албан хаагчийн ажиллаж байгаа төрийн байгууллагаар хамгаалуулах;
27.1.5. төрөөс орон байраар хангагдах;
27.1.6. Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралт эдлэх;
27.1.7. төрийн алба хаах хугацаанд болон тэтгэвэрт гарсан үедээ хууль тогтоомжоор тогтоосон нөхцөл, журмын дагуу эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах;
27.1.8. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах;
27.1.9. төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах;
27.1.10. гэр бүлээс нь их, дээд, мэргэжлийн сургуульд элссэн 1 хүүхдийнх нь сургалтын зардлыг дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургуулийн тус тусын жишгээр тооцож төр хариуцах;
27.1.11. хууль тогтоомжоор тогтоосон бусад баталгаа.
27.2. Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана:
27.2.1. энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх;
27.2.2. Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх нь төрийн жинхэнэ албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх;
27.2.3. төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна; /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
27.2.4. төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно; /Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон, энэ заалтын дугаарт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
27.2.5. төрийн байгууллагад тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах албан хаагчид аминдаа орон сууц барих болон орон сууц, амьдралын нэн тэргүүний хэрэгцээт зүйлс худалдан авах, өөрийн хүсэлтээр суралцах болон хүүхдээ сургахад нь зориулан байгууллагаас нь хөнгөлөлттэй зээл олгох, шаардлагатай бол зээлийн баталгаа гаргаж өгөх. /Энэ заалтын дугаарт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
27.3. Энэ хуулийн 6.1.6-6.1.11-д заасан улс төрийн албан тушаалтан ээлжит сонгуулийн үр дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол түүнд урьд авч байсан албан тушаалын 6 сарын хугацааны цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно.
27.4.Энэ хуулийн 27.1.5, 27.1.8, 27.2.5-д заасан нэмэлт баталгаатай холбогдох журмыг Засгийн газар тогтооно. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
28 дугаар зүйл.Төрийн албан хаагчийн цалин хөлс
28.1. Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно.
28.2. Төрийн албан хаагчийн цалин хөлс нь:
28.2.1. улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, докторын зэргийн нэмэгдлээс;
28.2.2. төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс; /Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
28.2.З. тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын , мэргэшлийн зэргийн нэмэгдлээс;
28.2.4. үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон докторын, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдлээс тус тус бүрдэнэ.
28.3. Төрийн жинхэнэ албан хаагчид цол, зэрэг дэвийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй.
28.4. Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээ, жишгийг тогтооход дараахь шаардлагыг харгалзан үзнэ:
28.4.1. төрийн адил албан тушаалд адил хэмжээний цалин хөлс тогтоох;
28.4.2. төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь нийгмийн амьжиргааны дундаж түвшин болон хувийн хэвшилд ажиллагчдын албан тушаалын цалингийн дундаж түвшинтэй уялдсан байх;
28.4.З. төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, жишгийг албан тушаалын ангилал, зэрэглэл болон төрийн тухайн албан тушаал эрхэлсэн хугацаанаас хамааралтайгаар төрийн албаны салбар, төрийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр боловсруулж мөрдүүлэх.
28.4.4.төрийн албаны төв байгууллага нь Үндэсний статистикийн хороо, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох эрх бүхий төрийн бусад байгууллагын оролцоотойгоор хувийн хэвшилд ажиллагчдын адилтгах албан тушаалын дундаж цалингийн судалгааг Улсын Их Хурлаас баталсан журмын дагуу жил бүр гаргах; /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
28.4.5. төрийн албан хаагчийн албан тушаалын дундаж цалингийн хэмжээ нь хувийн хэвшилд ажиллагчдын адилтгах албан тушаалын цалингийн дунджаас 5.0 буюу түүнээс дээш хувиар бага болсон тохиолдолд албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээ, жишгийг нэмэгдүүлэх тухай саналыг Төрийн албаны төв байгууллага хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж, төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэхийн өмнө Улсын Их Хуралд танилцуулж зохих журмын дагуу шийдвэрлүүлэх. /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
28.5.Улс төрийн болон тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч /сум, дүүргийн Засаг дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч, зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай албан тушаалаас бусад/-ийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
28.6. Дор дурдсан төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, жишгийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно: /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
28.6.1. сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
28.6.2. төрийн захиргааны албан хаагч;
28.6.3. зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын офицер ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан; /Энэ заалтад 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон, энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
28.6.4. үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч.
28.7. Улс төрийн болон энэ хуулийн 8.1.1-8.1.3-т заасан тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдлийн хэмжээ, зайлшгүй шаардлагатай бусад хангамжийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн хууль тогтоомжоор тогтооно. /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
28.8. Төрийн захиргааны албан хаагчийн нэмэгдэл олгох журам, хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно. /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
28.9. Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдэл, бусад нэмэгдэл хөлсний доод хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно. /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
28.10.Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно. /Энэ хэсгийг 2002 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
29 дүгээр зүйл. Төрийн албан хаагчид олгох нөхөх төлбөр
29.1. /Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
29.2.Төрийн албан хаагчид дараахь нөхөх төлбөр олгоно:
29.2.1. албан томилолтын зардал;
29.2.2. албан ажлын хэрэгцээнд батлагдсан нормативын дагуу хувийн унаа албан ажилдаа хэрэглэсэн тохиолдолд хувиас гарсан зардал;
29.2.З. гадаад улсад болон нэг аймаг, хотоос нөгөө аймаг, хотод, түүнчлэн аймаг, хотын дотор төрийн байгууллагад ажиллахаар томилогдсон албан хаагчид уналга, ачаа тээш, зам хоногийн зардал, түүний гэр бүлийн болон асрамжинд нь байдаг хүмүүст уналга, ачаа тээшийн зардал;
29.2.4. хууль тогтоомжид заасан бусад нөхөх төлбөр.
29.З. Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам, түүний хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
З0 дугаар зүйл.Төрийн албан хаагчид олгох тусламж
30.1. Энэ хуулийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн хуулийн 2З.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчид тусламж олгож болно.
30.2. Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид 36 сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно. /Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
30.З. Хуульд өөрөөр заагаагүй бол албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд түүний ар гэрт З жилийн албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.
30.4. Төрийн албан хаагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжээс гадна дараахь тохиолдолд тусламж олгож болно:
30.4.1. гэр бүлийг нь дэмжих;
30.4.2. ээлжийн амралтаараа өөрийн буюу эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутаг явах бол ирэх, очих замын зардлыг, эсхүл магадлан итгэмжэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр дотоодын сувилалд ирэх, очих замын зардлыг тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож 2 жилд нэг удаа олгох;
30.4.З. гэр бүл, төрөл, садангийн хүн нас барах, өвчний улмаас хөдөлмөрийн чадваргүй болсон гэр бүлийн гишүүнээ тэтгэх;
30.4.4. хууль тогтоомжид заасан бусад тусламж.
30.5. Төрийн албан хаагчид тусламж олгох нөхцөл, журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно. /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
З1 дүгээр зүйл.Төрийн албан хаагчийн шагнал, урамшил
31.1. Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ үр дүнтэй биелүүлж өндөр амжилт гаргасан гавьяа зүтгэлийг нь үнэлж төрийн байгууллагын захиргаа түүнийг дараахь байдлаар шагнаж, урамшуулна:
31.1.1. мөнгөн шагнал олгох;
31.1.2. эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах;
31.1.З. Засгийн газар ба төрийн дээд байгууллагаас шагнуулахаар тодорхойлох.
31.2. Төрийн албан хаагчид энэ зүйлийн 31.1.1-д зааснаас гадна улирлын ажлын үр дүнгээр болон онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсний төлөө мөнгөн урамшил олгоно.
31.З. Төрийн албан хаагчийг энэ зүйлийн 31.1.1, 31.1.2-т заасан шагналаар шагнах болон мөн зүйлийн 31.2-т заасан мөнгөн урамшил олгох журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар, энэ зүйлийн 31.1.З-т зааснаар шагналд тодорхойлох журмыг хуулиар тус тус тогтооно. /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
31.4. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшил олгож болно.
З2 дугаар зүйл. Төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмж
32.1. Төрийн албан хаагчид тэтгэвэр, тэтгэмж олгох, тэтгэврийн сан байгуулах, зарцуулах журмыг хуулиар зохицуулна.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ Төрийн албаны удирдлага, зохион байгуулалт
ЗЗ дугаар зүйл.Төрийн албаны удирдлага
33.1. Төрийн албан хаагчийн ерөнхий удирдлагыг Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлнэ.
33.2. Төрийн албан хаагчийн стандартын удирдлагыг төрийн албаны төв байгууллага хэрэгжүүлнэ.
33.З. Төрийн албан хаагчийн шуурхай удирдлагыг төрийн байгууллагын ажлын албаны эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлнэ.
33.4.Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1-д заасан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
33.5.Энэ хуулийн 33.4-т зааснаас бусад төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг төрийн жинхэнэ албан тушаалын ангилал, зэрэглэл бүрээр төрийн албаны төв байгууллага тогтооно. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
33.6.Төрийн байгууллага нь дараахь хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ:
33.6.1. төрийн албан хаагчийн сургалт;
33.6.2. төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа
/Дээрх 33.6 дахь хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Дээрх 33.6 дахь хэсгийн дугаарт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
З4 дүгээр зүйл.Төрийн албаны төв байгууллага
34.1. Төрийн албаны төв байгууллага нь Төрийн албаны зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ мөн.
34.2. Зөвлөл нь хараат бус бие даасан байгууллага бөгөөд үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнана.
34.3. Зөвлөл нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах бөгөөд дарга, 6 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Тэдгээрийн 2 нь орон тооны, 4 нь орон тооны бус байна. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
34.4. Зөвлөлийн орон тооны 2 гишүүнд Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус бүр нэг хүний нэр дэвшүүлэх бөгөөд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, мэргэшсэн, ял шийтгэлгүй, 40 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
34.5. Улсын Их Хурал Зөвлөлийн орон тооны гишүүнийг 6 жилийн хугацаагаар томилно.
34.6. Зөвлөлийн орон тооны гишүүнээр нэг удаа улируулан томилж болно.
34.7.Зөвлөлийн даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилох бөгөөд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, удирдах ажлын дадлага, туршлагатай, ял шийтгэлгүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
34.8. Зөвлөлийн орон тооны бус гишүүн нь дор дурдсан албан тушаалтан байна:
34.8.1. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга;
34.8.2. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга;
34.8.З. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга;
34.8.4. Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга;
34.9. Зөвлөлийн орон тооны З гишүүний дотор нэг нутгийн болон нэг анги хамт төгссөн хоёр хүн байж болохгүй. /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
34.10. Зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг Улсын Их Хурал батална.
34.11. Зөвлөлийн орон тооны гишүүн нь гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон, эсхүл хууль ноцтой зөрчсөн бол түүнийг уг албан тушаалаас нь эгүүлэн татах тухай асуудлыг Зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
34.12. Зөвлөлийн орон тооны гишүүнээр нөхөн томилогдсон хүн нь орон гарсан өмнөх хүнийхээ бүрэн эрхийн үлдсэн хугацаанд уг албыг хашина.
34.13.Зөвлөл нь орон тооны болон орон тооны бус салбар зөвлөл, ажлын албатай байна. Ажлын албаны даргыг Төрийн албаны зөвлөл томилж, чөлөөлнө. Орон тооны салбар зөвлөл болон ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоо, төсвийг Улсын Их Хурал батална. Төрийн албаны төв байгууллага нь дэргэдээ сургалт, судалгааны болон зөвлөх үйлчилгээний нэгжтэй байж болно. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
34.14. Зөвлөлийн орон тооны гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, биеийн эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил эрхлэх хүртэлх 6 сарын хугацаанд урьд авч байсан цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно.
З5 дугаар зүйл. Зөвлөлийн бүрэн эрх
35.1. Зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
35.1.1.төрийн албаны шинэтгэлийн стратегийн төлөвлөлт, төрийн боловсон хүчний бодлогын удирдамжаар хангах, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах; /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
35.1.2.төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, энэ хуулийн З9.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах; /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
35.1.З. хууль тогтоомжийн актад нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг нь хангах;
35.1.4. төрийн албан хаагчийн хувийн хэрэг, тоо бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох, төрийн алба, төрийн албан хаагчтай холбогдолтой шаардлагатай мэдээллээр Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, бусад сонирхогч этгээдийг хангах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх; /Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
35.1.5.төрийн байгууллагын ажлын албаны төрийн жинхэнэ албан хаагчийн удирдлагатай холбогдсон үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, төрийн байгууллагын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлох болон төрийн үйлчилээний чанар, хүртээмжид нийгмийн аудит хийх арга зүйг нэвтрүүлэх талаар зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх замаар төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх болон төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг арга зүйн удирдлагаар хангах; /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
35.1.6.төрийн захиргааны болон хуульд өөрөөр заагаагүй бол төрийн тусгай албаны удирдах албан тушаалд томилогдох нэг ажилтныг Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаархи дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий байгууллагад өгөх; /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
35.1.7.хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтанд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулахтай холбогдсон зөвлөгөө өгөх, арга зүйн удирдлагаар хангах; /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
35.1.8.төрийн байгууллагын өөрчлөлт, хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хүний нөөцийн төлөвлөлтийн арга зүйн удирдлагаар хангах, төрийн жинхэнэ албаны боловсон хүчний хэрэгцээг төлөвлөх, хангалтыг зохион байгуулах; /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
35.1.9.төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын ажлыг арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангах; /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
35.1.10. төрийн жинхэнэ албан хаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, удирдах ажилтны манлайлах ур чадварыг нэмэгдүүлэх сургалт болон төрийн албатай холбогдсон судалгаа, шинжилгээний ажлыг зохион байгуулах, зохицуулах; /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
35.1.11.төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг боловсруулан батлахад санал өгөх, төрийн байгууллагын чиг үүргийн шинжилгээ хийхэд мэрэгшил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах; /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
35.1.12.төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ (мониторинг), үнэлгээ хийх, түүний үр дүнг дээшлүүлэх талаар санал, зөвлөмж боловсруулах, улсын болон орон нутгийн төсвийн удирдлагын зардлын төслийг зохиох, хянаж батлахад зохих журмын дагуу санал гаргах; /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
35.1.13.төрийн байгууллагаас төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр болон ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг арга зүйн удирдлагаар хангах; /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
35.1.14.төрийн албаны шинэтгэл болон сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлэх, өөрчлөлтийн менежмент, төрийн захиргааны болон хүний нөөцийн менежментийн асуудлаар гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, тэдгээрийн удирдах ажилтныг мэргэшил, арга зүйн зөвлөгөө, үйлчилгээгээр хангах; /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
35.1.15.төрийн албаны чадавхийг бэхжүүлэх чиглэлээр гадаад орон, олон улсын байгууллагаас төрийн албанд олгож буй зээл, тусламжийн хүрээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төсөл, арга хэмжээний талаархи мэдээллийг судлан боловсруулж, тэдгээрийн давхардал, хийдэгдлийг арилгах, үр нөлөөг дээшлүүлэх талаар зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх; /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
35.1.16. хуульд заасан бусад бүрэн эрх. /Энэ заалтын дугаарт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
З6 дугаар зүйл.Төрийн албаны стандарт
36.1.Төрийн албаны стандарт нь төрийн албыг үр дүнтэй удирдах, төрийн байгууллага, төрийн албан хаагчийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулахад чиглэнэ. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
36.2.Төрийн албаны стандарт нь төрийн байгууллага чиг үүргээ, төрийн албан хаагч албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн менежментийн үйл ажиллагаанд тавих шаардлагыг тогтооно. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
36.3.Төрийн албаны стандартыг Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуульд заасны дагуу боловсруулан баталж мөрдүүлнэ. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
З7 дугаар зүйл. Төрийн албан хаагчийн хувийн хэрэг, тоо бүртгэл
37.1. Төрийн албан хаагчийн хувийн хэрэг /цаашид "хувийн хэрэг" гэх/ нь төрийн албан хаагчийн тухай болон түүний төрийн албан тушаал эрхэлсэн тухай мэдээлэл агуулна.
37.2. Төрийн албан хаагчид зөвхөн нэг хувийн хэрэг хөтөлнө.
37.З. Төрийн албаны төв байгууллага нь төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөх бөгөөд уг бүртгэлд төрийн албан тушаал эрхэлж байгаа болон нөөцөд байгаа төрийн бүх албан хаагчийн тухай мэдээ агуулсан байна.
37.4. Хувийн хэрэг, тоо бүртгэл хөтлөх журмыг төрийн албаны төв байгууллага тогтооно.
З8 дугаар зүйл. Төрийн албаны санхүүжилт
38.1. Төрийн албаны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
38.2. Төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн албан хаагчдад олгох төлбөрийг түр буюу бүрмөсөн зогсоох, тэдний цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй.
38.3. Төрийн албаны санхүүжилт болон төрийн байгууллагын төсөвт хөрөнгийн ашиглалтад тавих хяналтыг хууль тогтоомжид заасан журмын дагуу хэрэгжүүлнэ.
38.4.Засгийн газрын агентлаг, төсвийн бусад байгууллага нь үйл ажиллагааныхаа орлогоос санхүүждэг болж өөрчлөгдсөн бол энэ хуулийн 7.1.7-д зааснаас бусад төрийн албан хаагчид нь төрийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, тухайн байгууллагадаа үргэлжлүүлэн ажиллаж болох бөгөөд энэ тохиолдолд тэдний эрх зүйн байдлыг холбогдох хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
З9 дүгээр зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх
39.1. Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан дараахь маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ:
39.1.1. энэ хуулийн 17.2, 19.2, 23, 25, 26 дугаар зүйлд заасан асуудлаар төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн өөрийнх нь гаргасан маргаан;
39.1.2.Энэ хуулийн 35.1.6-д заасны дагуу томилогдсон буюу чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан, уг албан тушаалд нэр дэвшигчийн өөрийнх нь гомдлоор үүссэн маргаан; /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
39.1.3. төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргаан. /Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон, энэ заалтын дугаарт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
39.2. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.
39.З. Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмыг Улсын Их Хурал тогтооно.
39.4.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана. /Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон, энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
39.5.Төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
39.6.Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
39.7.Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/
ДОЛДУГААР БҮЛЭГ Бусад зүйл
40 дүгээр зүйл. Хориглох зүйл
40.1. Төрийн албан хаагч, иргэнээс мэргэшлийн шалгалт авах, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг томилох, чөлөөлөх, албан тушаалд дэвшүүлэх, албан тушаалаас бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих, түүнчлэн дээрх үйл ажиллагаатай холбогдсон шударга бус тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно.
40.2.Төрийн албан хаагч албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгахыг хориглоно. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
41 дүгээр зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
41.1.Төрийн албаны тухай хуулийн дараахь зүйл, заалтыг зөрчсөн этгээд, төрийн албан хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан шийтгэлийг шүүгч ногдуулна:
41.1.1.төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд иргэнийг авч ажиллуулахдаа энэ хуулийн 16.2, 17.1, 17.4-т заасныг зөрчсөн албан тушаалтныг 25000-40000 төгрөгөөр торгох; /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
41.1.2. хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 39.6-д заасныг зөрчсөн албан тушаалтныг 35000-50000 төгрөгөөр торгох; /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
41.1.3.энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1-д зааснаас бусад тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халсан албан тушаалтныг 45000-60000 төгрөгөөр торгох. /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР


/Энэ хуулинд 2002 оны 11 дүгээр сарын 8-ны, 2003 оны 1 дүгээр сарын 2, 10, 5 дугаар сарын 30-ны, 6 дугаар сарын 20-ны өдрийн, 2005 оны 05 дугаар сарын 26-ны, 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн, 2007 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн, 2007 оны 11 дүгээр сарын 1-ний, 2007 оны 11 дүгээр сарын 30-ны, 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тусгав./

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More