Sunday, December 14, 2008

Чаг чаг

Сонгуулиас ч хэцүү сонголтын дүн хэрхэх вэ? “Нам дагаж байж дээшээ дэвшинэ” гэдэг хэт хялбар төсөөлөл хэдэн арваны өмнөөс монголчуудын тархинд гүн бат шингэжээ. Цагаан морин жилийн хувьсгал энэ үзэл баримтлалыг онолын хувьд үгүйсгэж чадсан ч үндсийг суга татаж чадсангүй. Монголын хvн ам хоёр сая 562.4 мянга гэсэн статистик бий. Эдгээрийн хэд маань өөрийн цайзаа босгож чадсан бол. Хариулт олохын тулд бидний тал хувь нь ядуу гэсэн бас нэг тоог баримтаар түшье. Энгийнээр хэлэхэд үүнийг бичигч би хийгээд уншигч та бид хоёрын аль нэг нь ядуу болж таарч байна. Гэхдээ логикоор нь бодвол та эргэлзэх нь гарцаагүй. Тиймээс л энэ тоо статистикчдад бодит болохоос амьдралд холуур тоо гэдгийг эхэнд сануулахад илүүдэхгүй биз. Үүнийг зээл тусламжийн...

Чаг чаг

”Анод” банкны захирлуудаас гурван удаа мэдүүлэг авлаа Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал манай улсыг дайрахгүй нь гэсэн мэдээлэл тараасаар байгаа ч энэ нь худал бололтой .Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн "Анод" банкны үйл ажиллагаатай хэргийг шалгаж, тус банкны ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал Д.Энхтөр, Н.Даваа нарыг энэ сарын 11-нд Ганцхудагт саатуулаад байгаа. Эрүүгийн хэрэг үүсгэх хангалттай нотлох баримтыг Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн цуглуулан хэргийг Мөрдөн байцаах газрынхан үргэлжлүүлэн шалгаж байна. Тэднийг буруутгаж байгаа гол үндэслэл нь банкийг төлбөрийн чадваргүй болоход нь гол үүрэг гүйцэтгэн Банкны тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөнийг эдийн засгийн гэмт хэргийг мөрддөг төлөөлөгч нар...

Чаг чаг

АНУ дахь “Оюутолгой” орон нутгийн төсвийн гурван хувийг бүрдүүлдэг   Сая гаруй хүн амтай Солт Лейк хот хүн амын тоогоор ч, газар зүйн байршлаар ч Улаанбаатартай төстэй юм. Вассаж, Окр хэмээх сүрлэг уулсын дунд орших Солт Лейк хотод өвөлдөө агаар доош сууж, алсаас манантай харагдах аж. Салхигүй өдөр дөрвөн уулын дундах Улаанбаатарын утаа униар ийн үзэгддэгийг санагдуулна.   Гэхдээ Улаанбаатарынхаас үлэмж ялгаатай нь гэвэл Солт Лейкэд агаар нь бохирдолгүй гэхэд хилсдэхгүй. “Хүүхэд өсгөхөд үнэхээр сайхан газар шүү” гэж дөрвөн хүүхдийн эх монгол бүсгүй Жагаа бидэнд ярьсан юм. Түүний нөхөр Брэд Бартон “Кенекот Юта Коппер” компанийн мэдээллийн технологи хариуцсан захирлын ажилтай. Монгол бүсгүйн амьдрал ийн холбогдсон “Кенекот...

Чаг чаг

ХIХ хорооныхон найман жил цахилгаангүй байна Нийслэлийн Баянзүрх дүүргийн ХIХ хорооны оршин суугчид 2001 оноос эхлэн цахилгаангүй амьдарч байгаа аж. Тус дүүрэгт нэр дэвшсэн УИХ-ын гишүүд болоод, орон нутгийн сонгуульд өрсөлдөгчид "Намайг дэмжвэл энэ зундаа, намартаа багтаан цахилгаантай болгочихно" гэсэн сайхан мэдээ дуулгасаар ийнхүү олон өвлийг элээжээ. Уг нь оршин суугчдад нийслэлийн Газрын албаныхан 2000 оноос газрын зөвшөөрөл олгож эхэлсэн. Тэр үеэс иргэд гэрэлтэй болох арга хайн холбогдох бүхий л газраар явсан ч үр дүнд хүрээгүй гэнэ. Одоо тус газарт ажилгүй, сургуульгүй иргэд, хүүхдүүд л амьдардаг болсон. Мөн гэрэл цахилгаангүй учраас тус хороонд дээрмийн хэрэг ч өсчээ. Тиймээс холбогдох газрууд яаралтай арга хэмжээ авч, ХIХ хороонд амьдарч байгаа өрхүүдэд цахилгаан тавихыг...

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More