Монголчууд аа гэж…Хамгийн бага хүн амтай хамгийн том газар нутагтай гэдэг боловч 4-хөн уулын дунд шамбааралдан суух.Хамгийн баян орон гэгдэх боловч хоолны тосыг дуслаар авч, хонины цувдайг хорь хувааж идэх.Хаадын үрс гэж цээжээ дэлдэх боловч харийн газарт боол нь болсоор.Цаг тооны ухааныг зохиосон гэх боловч цагаан сараа хэзээ тэмдэглэхээ мэдэхгүй …Эрүүгийн хуулиа гишгэлдэг байж ёс зүйн дүрмээр яадаг байна даа, цаас цаг хоёрын л гарз биз дээ, эрхэм гишүүд ээ!Эрүүл агаар эм гэдэг үг зохиочихоод хамгийн бохир орчинд амьдрагчид.Эрүүл мэндийн төлөө хэмээн хор уудаг. Дайнгүй боловч бие биенээ алсаар… дайсангүй боловч бие биеээ талсаар…Жаргалтай болсон юм болов уу даа, орондоо дуулаад л… зовлонг зөгнөж байгаа юм ш дээ, ордондоо хэрэлдээд л…Төлөвлөгөөтэй эдийн засгаа оршуулчихаад, замбараагүй зах...