Нутагшуулах гэдгийг зөвхөн монгол хэл рүү орчуулах гэж ойлгож болохгүй. Эх кодод зөндөө өөрчлөлт хийсэн. Нэмэлт модуль ч бичсэн билээ. Тиймээс орчуулга биш нутагшуулалт англиар Localization гэж яриад бичээд байгаа. Опенофисыг төлбөргүй болохоор ч тэр үү олон хүнд микрософт офисоос муу гэсэн бодол байдаг. Үгүй. Түүнээс илүү биш юм гэхэд дутаад байх зүйлгүй. Юугаараа? Бүх түгээмэл үйлдлийн системүүд дээр ажиллана. Микрософт офис форматтай ямар ч файлыг боловсруулах чадалтай гээд олон илүү тал бий. Манай монголчуудын хувьд дүрмийн алдаа шалгагч болон монгол бичгээр бичих боломжтой болгосон бүр ч давуу тал. Удахгүй зав гайгүй болоод ирэхээр monconv кодчлол хөрвүүлэгчээ Опенофис нэмэлтээр гарганаа.1. Эх хэлээ хамгаалах. Эх хэл дээр маань дорвитой шинжлэх ухаан технологийн бүтээл алга, түүнээс болж...