Sunday, December 14, 2008

Чаг чаг

”Анод” банкны захирлуудаас гурван удаа мэдүүлэг авлаа

Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал манай улсыг дайрахгүй нь гэсэн мэдээлэл тараасаар байгаа ч энэ нь худал бололтой .Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн "Анод" банкны үйл ажиллагаатай хэргийг шалгаж, тус банкны ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал Д.Энхтөр, Н.Даваа нарыг энэ сарын 11-нд Ганцхудагт саатуулаад байгаа. Эрүүгийн хэрэг үүсгэх хангалттай нотлох баримтыг Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн цуглуулан хэргийг Мөрдөн байцаах газрынхан үргэлжлүүлэн шалгаж байна. Тэднийг буруутгаж байгаа гол үндэслэл нь банкийг төлбөрийн чадваргүй болоход нь гол үүрэг гүйцэтгэн Банкны тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөнийг эдийн засгийн гэмт хэргийг мөрддөг төлөөлөгч нар олж илрүүлсэн гэнэ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйл "Банкны тухай хууль тогтоомж зөрчих" хэсгийн гуравт зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм. Энэ зүйл ангид энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалттай аж. "Анод" банкийг удирдаж байсан захирал нар энэ хэрэгт татагдахаасаа өмнө албан ажлаасаа чөлөөлөгдсөн гэх авч тус банкны хэвийн үйл ажиллагаа алдагдахад ихээхэн үүрэгтэй аж. Одоогийн байдлаар тэднээс гурав дахь удаагаа байцаалт аваад байгаа гэнэ. Албаны эх сурвалж , байцаагч нар энэ хэргийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүсэхгүй байна. Учир нь гэм буруутай эсэх нь тодорхой бус, мөрдөн байцаалтын үйл ажиллагаа дөнгөж эхэлж байгаа хэмээн хэлж байлаа.

0 comments:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More