Saturday, November 15, 2008

Опенофисыг нутагшуулсан 10 том шалтгаан

Нутагшуулах гэдгийг зөвхөн монгол хэл рүү орчуулах гэж ойлгож болохгүй. Эх кодод зөндөө өөрчлөлт хийсэн. Нэмэлт модуль ч бичсэн билээ. Тиймээс орчуулга биш нутагшуулалт англиар Localization гэж яриад бичээд байгаа. Опенофисыг төлбөргүй болохоор ч тэр үү олон хүнд микрософт офисоос муу гэсэн бодол байдаг. Үгүй. Түүнээс илүү биш юм гэхэд дутаад байх зүйлгүй. Юугаараа? Бүх түгээмэл үйлдлийн системүүд дээр ажиллана. Микрософт офис форматтай ямар ч файлыг боловсруулах чадалтай гээд олон илүү тал бий. Манай монголчуудын хувьд дүрмийн алдаа шалгагч болон монгол бичгээр бичих боломжтой болгосон бүр ч давуу тал. Удахгүй зав гайгүй болоод ирэхээр monconv кодчлол хөрвүүлэгчээ Опенофис нэмэлтээр гарганаа.

1. Эх хэлээ хамгаалах. Эх хэл дээр маань дорвитой шинжлэх ухаан технологийн бүтээл алга, түүнээс болж эх хэл маань мөхөж байна гэж та бүхэн ярьдаггүй билүү?
Тэгвэл нэг ч гэсэн гэхдээ дэлхий дээрх хамгийн том нээлттэй эх бүхий програмын цогц монгол хэл дээр байж байг.
2. Тусгаар тогтнолоо мэдрэх гэж. Дэлхийн хамгийн том нээлттэй эх бүхий програм хангамжийг Монголчууд эх хэл рүүгээ нутагшуулаад монголоор хэрэглэж байна гээд яригдаж л таараа. Mongolian/Монгол гэдэг үг тухайн програмын нилээн олон газар нэмэгдсэн байх шүү.
3. Замбараагаа алдсан монгол хэлний дүрмийн алдааг багасгах гэж. Монголд одоо микрософт Офистой хамт хэрэглэдэг олигтой! дүрмийн алдаа шалгагч байхгүй л байна. Опенофис дүрмийн алдаа шалгагчаа маш сайн гэж хэлж чадахгүй ч өнөөг хүртэл монголд гаргаагүй байгаа чанартай гаргана. Нээлттэй эх бүхий гаргах тул бүгдээрээ сайжруулаад явж болох байхаа. Дүрмийн хувьд Ц.Дамдинсүрэн Б.Осор нарын дүрмийг барина. Улсын Их Хурлаар албан ёсоор баталсан хамгийн сүүлийн дүрэм тул энэ л албан ёсных, хууль ёсных.
Манай хэлний их мэдэгчид өөр өөрийнхөөрөө дүрэмдэж ард түмнээр тоглож байна. Бидний үеийнхэн өөрсдийгөө хэзээч зөв бичиж байна гэж итгэж чадахаа больсон шүү дээ. Үүнийг зогсооё. Бүгдээрээ эх хэлнийхээ эзэд байя! Бид үг шинжлэлийн явцад хүндрэл гарвал дүрэмд бүрэн ороогүй ч юмуу тодорхой бус эсвэл байхгүй зүйлсийг хэлэлцээд сайжруулаад явж болно. Гэхдээ тэр тохиолдолд энэ дүрмээ сайжруулаад заавал улсын их хурал тогтоол гаргасан үед л дүрмийн алдаа шалгагчдаа оруулан тараадаг тийм боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллана.
4. Өнөөг хүртэл монгол хүний бахархдаг зүйл Чингис хаанаас өөр юу билээ? Босоо монгол бичиг маань бус уу? Олон олон жил өнөөг хүртэл бид Глобал шийдэлд хүрч чадаагүй. Монголд хэвлэлийнхний "СУДАР", өвөр монголд өөрсдийн програмаа хийгээд хэрэглэдэг ч үндсэн стандарт байхгүй. Бид Юникод стандартаа барина. Энэхүү стандартад монгол бичгээ оруулсан, бидний ажил үйлсэд үргэлж тусалж, сэтгэл санааны дэмжлэг өгч, энэ опенофисын орчуулгад хүртэл оролцсон М. Эрдэнэчимэг эгчдээ энэ ялдамд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье!
Опенофис дээр монгол бичгээрээ бичих боломжтой болголоо. Таны хийсэн суурь бүтээл байгаагүйсэн бол чиглэлийг өөрчлөөд ч яаж монгол бичгээрээ бичихсэн билээ.
5. Хууль ёсоор байцгаая. Монголд хууль ёсоор нь Микрософтын бүтээгдэхүүнийг худалдан авч ашигладаг газар хуруу дарам байж ч магад үгүй ч байж магад. Монголын төрд л лав байхгүй. Томоохон гадаад эзэнтэй банкнуудаас өөр ч бараг л байхгүй байхаа даа. Бид чинь ялангуяа хувь хүмүүс тэдгээрийг худалдаж аваад байхаар баян гэж үү? Тэгвэл Опенофис төлбөргүй лицензтэй шүү дээ. Түүнийг хэрэглэе л дээ.
6. Албан ёсоор төлбөргүй лиценз бүхий цогц програм монгол хэл дээрээ хэрэглэж, иргэн бүрээсээ эхлэн улсын хөрөнгөө хамгаалъя. Микрософт монгол руу орох нь тодорхой л байсан л даа. Харин хэзээ гэдэг нь ? байсан. Ойрд харин яаравчлан орж байна гээд л манайхан хөөрцөглөж байсан. Хичнээн их монголын хөрөнгө тэр мангас руу урсах бол? Хичнээн компани шүүхэд очиж гарлага гарах бол? Албан ёсоор лицензээ худалдаж аваагүй бол монгол Опенофисыг гарангуут хэрэглээрэй. Энэ оны 7 сарын 31 шүү.
7. Монгол хэлтэй хүн хүн биш гэж үү? Үгүй ээ! Тиймээс гадаад хэл мэдэхгүй настан буурлуудаас авахуулаад сурч амжаагүй байгаа хүүхэд багачууддаа зориулсан юм. Унаган англи хэлтэй л биш бол та бас хэрэглээд үзээрэй. Дутуу юмуу ойлгохгүй зүйл байвал шууд http://mn.openoffice.org/about-issuezilla.html. Тухайн өдөр нь биш юм гэхэд тэр сард нь багтаагаад засчихна.
8. Нээлттэй эх бүхий програм хангамжийг монголдоо хөгжүүлье. Олон хэрэглэгчийг татаж том түлхэц болно гэдэгт итгэж байна.
9. Нээлттэй эх бүхий програмуудын орчуулгыг чанаржуулъя. Үүнд мөн том түлхэц өгнө гэж бодож байгаа. ОпенМН-ээс монгол хэл рүү орчуулж байсан бүх орчуулгаа Опенофисын нэр томьёонд байгаа үгсээр сэлбэж засварлах төлөвлөгөө бий. Мөн нэр томьёоны толийг нээлттэй байдлаар http://www.openmn.org хаягт тавьсан байгаа.
10. Хэн хүссэн хөгжүүлэгч, программист нь өөрийн хүссэнээр өөрчлөөд хэрэглэчихдэг офис програм хангамжтай болъёо гэж. Болох ч юу байхав байсан л даа. Монголчлоод нутагшуулаад нэвтрүүлээд ирэхээр гайгүй олон хөгжүүлэгчид татагдах байх гэж найдав.

Friday, November 14, 2008

Mongolian version of Openoffice.org 3.0 is available now

ОпенОфис.орг 3.0 хувилбар монгол хэлээр гарлаа! УРА!
Монгол хэлээр ярьдаг бичдэг бүх хүмүүст зориулан ОпенОфисын хамгийн сүүлийн хувилбар 3.0-г монгол хэл дээрээ гаргалаа. Виндовс үйлдлийн системийн хувьд INTEL DUO CORE 3.0 GHz тооцоолуур дээр тасралтгүй 44 цагийн турш хөрвүүлж (5,6 удаа тасарсан асуудлуудыг засаж) дуусгалаа. Энэхүү хувилбарыг би хуучин ашиглаж байсан XP болон VisualStudio 2003 мөн Windows SDK 2 хувилбарыг хэрэглэн бэлтгэсэн тул Vista хувилбартай
хүмүүст XP загвараар харагдана.
Тэгж байгаад зав гарвал Vista хувилбарыг тусад нь гаргах бодол бий.
Харин линүкс болон юникс үйлдлийн системүүдийн хувьд deb болон rpm
пакетыг INTEL DUO CORE 2.4 GHz тооцоолуур дээр ердөө 8 цагийн турш
хөрвүүлэн бэлтгэв. MAC тооцоолуур байхгүй тул энэ хувилбарыг бэлтгэж чадсангүй. Уг нь хамгийн олон сайжруулалт, боломжууд энэ хувилбарт нэмэгдсэн гэж байсан.
Татаж авах хаяг: http://mn.openoffice.org/about-downloads.html

Орчуулгын хувьд 2.4 дээр хийсэн орчуулгаа сайжруулан ашигласан бөгөөд
6,7 сард багийнхан маань сайн суусан тул ихэнхийг эрт бэлэн болгосон
байсан билээ. Шалгалтын хувьд зөвхөн автомат шалгалт л хийгдсэн болно.
Тусламжийн хэсгийг орчуулах боломжтой хүмүүс бидэнтэй холбоо барихыг
хүсье! Хаяг: http://mn.openoffice.org Одоогоор тусламж дээр ганцаараа ажиллаж байгаа Эрдэнэчимэг эгчид энэ ташрамд талархал илэрхийлье. Удахгүй би дайрч орноо.
Бусад маань ч анхаарал хандуулна байх хэмээн найдаж байна.

ОпенОфис.оргийн энэ хувилбар дээр монгол бичгээр бичих боломж өмнөхийн
адил орсон ба харин дүрмийн алдаа шалгагч үндсэн пакетад биш өргөтгөл
маягаар орсон болно. Энэ нь ОпенОфис.орг бүх дүрмийн алдаа шалгагчийг өргөтгөл байдлаар оруулах болсонтой холбоотой билээ. Гэхдээ та монгол хэлний дүрмийн алдааг хаа нэгтэйгээс татаж авах шаардлагагүй. Түүнийг хамт багцалсан. Харин та зөвхөн суулгах л хэрэгтэй.

Өргөтгөл удирдлага руу ороод үндсэн програмын лавлах доторх
openoffice.org3/share/extension/install дотор dict-mn.oxt гэсэн
өргөтгөл байгаа. Түүнийг сонгон суулгана уу. Энэ дүрмийн алдаа шалгагч
мөн сайжирсан бөгөөд урьд нь миний дурдаж байсан алдаа засагдсан болно. Хэрвээ таМонголоос өөр хэлний хувилбар хэрэглэж байвал монгол хэлний дүрмийн алдаа шалгагчийг http://extensions.services.openoffice.org/ хаягаас татаж аваад ашиглах боломжтой.

Мэдээллийн эх сурвалж:

Thursday, November 13, 2008

Sain medee

Turiin zahirgaa ba ardchilsan zasaglal nomiig UNDP olj abchirj anginhandaa taraasand Ta buhend bayarlalaa


Minii daraa udriin November 17th lection sosormaa.blogspot.com ruu orson tul abna uu. Zurag garaaguid uuchlaarai


Ta buhnees sonirholtoi esse huleej baina


Good luck

Sosormaa

Tuesday, November 11, 2008

Муу мэдээ

Нөгөө номыг чинь НҮБ дээр тараагаагүй юм байна. Тэр номны талаар мэддэг хүнч алга !

фйя чыцубё сөжэам


аөх өах б ахах

Monday, November 10, 2008

Сайн байцгаана уу? Өнөөдөр анх удаа Сосормаа багшийн "Нийтийн Захиргаа" хичээл орлоо. Одоо бид компьютерийн хичээл дээр шинэ хичээл үзнэ. Маргааш буюу 11 сарын 11ны өглөөний "Хүний Нөөцийн Удирдлагын" хичээлийн оронд "Нийтийн Захиргаа" хичээл орох болсныг мэдэгдэе.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More