Sunday, April 12, 2009

Цэцээ гүн - 2009.04.12

Өнөөдөр сансрын нисэгчдийн өдөр. 1961 оны 4 сарын 12-ны өдөр Ю.Гагарин Восток3KA-2 (Восток-1 гэж алдаршсан) хөлгөөр хүн төрөлхтний дундаас анх удаа сансарт ниссэн билээ. Тус нислэгийн үеэр хэрэглэгдсэн код нь "хуш" хэмээх үг (оросоор :Кедр) байв. Восток хөлөг дэлхийн татах хүчнээс гарч, сансарт 1 цаг 50 минут орчим байсан бөгөөд дэлхийг нэг тойрсон.Нислэгийн үеэр Гагарин ТАСС агентлаг түүнийг ахмадаас хошууч болж цол ахисан тухай нэвтрүүлж буйг сонссон гэдэг. Энэ нь түүнийг амьд эргэж ирэхгүй байх хэмээн засгийн газрын холбогдох албан тушаалтнууд таамаглаж байснаас үүдэлтэй аж. Учир нь Восток хөлөг нь агаар мандалд буцаж ороод, 7000 метрийн өндрөөс нисэгчээ суудалтай нь гарган, шүхрээр буулгах гэсэн аюултай зарчимтай байлаа.Тэр өдрийг монголчууд ёслол төгөлдөр тэмдэглэдэг байсан бол энэ жил...

Page 1 of 2012345Next
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More