Thursday, November 27, 2008

Хичээлийн нэр: Нийтийн захиргаа - Судлах зүйл Бэлтгэсэн: А. Арман

Хичээлийн нэр: Нийтийн захиргаа - Судлах зүйлБэлтгэсэн: А. АрманОросын хөгжлийн стратегийн өөрчлөлт шинэчлэлтийн төлөвлөгөөний тухайСаяхан болж өнгөрсөн “Единая Россия” буюу манай хойд хөршийн засгийн эрхийг баригч хамгийн хүчтэй нөлөө бүхий улс төрийн хүчний Их хурал дээр Орос улс өөрийн стратегийн төлөвлөгөөг өөрчлөх бодолтой байгаагаа зарлалаа. Тэдний хувьд улс орныхоо хөгжлийн урт удаан хугацааны турш баримтлах чиг баримжаа болон эн тэргүүнд шийдвэрлэх ёстой асуудлуудаа тодорхойлов. Энэ нь юун түрүүнд уг улс төрийн хүчний байр сууриа бэхжүүлсэнтэй холбоотой юм. Өөрөөр хэлвэл сүүлийн жилүүдэд болсон хэд хэдэн улс орны хэмжээний сонгуулиудаар ялалт байгуулж, Холбооны улсууд болон томоохон аж үйлдвэрийн нөөц ихтэй бүс нутаг, мужуудыг энэ улс төрийн хүчин хянаж чаджээ. Үүнийгээ төрийн залгамж...

А. Арман “Төрийн захиргаа юу, Нийтийн захиргаа юу?”

А. Арман “Төрийн захиргаа юу, Нийтийн захиргаа юу?”...Хэн нэгний хувьд үнэт зүйл нь бусад хүний үйл ажиллагааг хязгаарласан албадлага дээр тулгуурлаж байдаг... /John Stuart Mill, On Liberty, 130-р хуудас/Төрийн захиргаа болон нийтийн захиргаа гэсэн 2 ойлголтын талаар ярихаасаа өмнө төрийн тухай, хүмүүс яагаад “төрийн эрхэм дээд хаанчлах эрхийг дуртай дургүй хүлээн зөвшөөрч” байдаг тухай ганц хоёр үг дурьдсуу. Эртнээс нааш хүн төрөлхтөн нийгэмших үйл явцдаа чухам 20-р зууны дунд хагас хүртэл гагцхүү эзэн боол, хаан албат, удирдагч удирдуулагч, төр иргэн /хэдийгээр тэр төрөө үзэмжийн төдий сонгодог байсан ч/ гэсэн дээрээс доош чиглэсэн босоо удирдлагатай явж иржээ. Энд тэгш эрхийн тухай, хувь хүний эрх, эрх чөлөө төрөөс...

англи хэлний хичээл public administration-1

Нийтийн захиргаа – 1ЗГ – н үндсэн үйл ажиллагаа бол НЗ юм. Энэ нь ихэвчлэн өргөн цар хүрээтэй байнгын асуудалтай байдаг. Өндөр хөгжилтэй улс орнуудад энэ нь үнэн хэрэгтээ бол амьдралын бүх талуудад нөлөөлдөг. Гэхдээ НЗ гэж юу вэ? Гэдэг асуудлаар Двайт Валдо судлаж, үүнд нэг ч тохирсон алга гэж тодорхойлсон. Тэрээр бүхий л нэг өгүүлбэрийн, нэг параграфын тодорхойлолтыг няцаан үүниийг оюуны гажилтанд л үр дүнтэй гэж үзсэн. Үүнийг хамтад нь авч үзвэл энэ бүлгийн энэ хэсэг нь олон асуудлууд, түүний хариуг гаргаж ирсэн. Энэ нь орчин цагын НЗ-н мөн чанар юм. Тэд өнөөдөр энэхүү салбарт уншигчыг бүрэн дүүрэн мэдлэгтэй болгох, оюун санааны үндсэн үйл явцтай болгохоор оролдож байна. Сүүлийн хагас зуун жилийн турш Валдо НЗ-ны эрдэмтэдийн дунд гол хүн нь байсаар ирсэн. Хүмүүсийн хамтын ажиллагааны...

Sunday, November 23, 2008

/үргэлжлэл, түрүүч нь ангийн блог дээр/

Номын бүлэг: “Та биднийг юу хүлээж байгаа вэ?”Дэд сэдэв: “Гэр бүл, гэрлэлт”Та анзаарсан бол дэлхийн аль ч улс орнууд гэр бүлийг дэмжих жил, залуу гэр бүлийн амьжиргааг дээшлүүлэх гэх мэт зорилт тавьдаг, ямар ч чиг баримжаатай нам эвсэл сонгуулийн мөрийн хөтөлбөртөө энэ талаар олон амлалт оруулдаг. Эсбөгөөс /саяхан оросын нтв телевизээр цацаж байсан даа/ гэр бүлтэй хүн, ганц бие хүнээс 7 жилээр урт насалдаг гэх мэтийн аймаар реклам цацаж, гэр бүлгүй /уг нь хувь хүний эрхийн асуудал баймаар/ хүн бол хүн биш гэсэн нийгмийн нэгэн итгэл үнэмшилийг бий болгодог. Хамгийн инээдэмтэй нь энэ итгэл үнэмшил нь өөрөө явсаар байгаад ижил хүйстэн буюу аль ч шашин, ямар ч бурханы номлолд хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй ёс бус донтонгууд хүртэл албан ёсоор /АНУ-ын Калифорни муж, Голланд улс гэх мэт/ гэрлэж...

"Улаанбаатар 3" 2008 кино наадам

Наадамд нийт 32 бүтээл 13 номинацаар өрсөлдснөөс ЭсТи студийн бүтээсэн "2 шөнө 3 өдөр" кино 9 номинацид нэр дэвшиж шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй дүр номинацийн эзэн боллоо. Шилдэг найруулагч номинцийг ЭсТи студийн Ерөнхий найруулагч бөгөөд Либерти ДС-ийн магистрант Балжиннямын Амарсанаа хүртж...

Ярилцлага

С.Баярцогт: Ирэх жилийн тєсєв 293 тэрбум тєгрєгийн алдагдал хvлээх -2009 оны тєсвийн тєсєлд зэсийн vнийг 6900 ам.доллараар тооцож тєлєвлєсєн байсан. Гэтэл одоо 3200 ам.доллараар тооцох болжээ. Ингэхлээр тєсвийн зардлыг бууруулах зайлшгvй шаардлага гарч ирж байгаа. Ямар арга хэмжээ авах вэ? -Юун тvрvvнд урсгал зардлыг багасгая гэж байгаа л даа. Vvний хvрээнд УИХ-ын гишvvдийн утасны зардал, унааны тарифыг багасгаж байгаа. Мєн бичиг хэргийн, хэвлэлийн болон тодорхой албан тушаалтнуудын хувцасны зардал зэргийг бvгдийг нь байхгvй болгох санал оруулсан. Дээрээс нь шинэ орон сууц барих, орон сууцны дэмжлэг vзvvлэхийг зогсоож байгаа. Тvvнчлэн их засварын 80 хувийг танасан. Урсгал зардлыг 50 хувиар багасгаж байгаа гэж ойлгож болно. Тєрийн албан хаагчдын нийгмийн халамж буюу тэтгэвэрт гарахдаа эдлэх...

МЭДЭЭ

Засгын газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2009 оны төсвийн тухай хуулийн болон Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцэв. Мөн “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. . "Ерөнхий сайдын ажлын а...

Saturday, November 22, 2008

Эрэгтэйчүүд яагаад эмэгтэйчүүдээс богино насалдаг вэ?

Хүн төрөлхтөний бүхий л түүхийг эргэн харвал эрчүүд эмэгтэйчүүдээс богино насалдаг байна. Яагаад? Энгийн үгээр зэрлэг үеийг жишээ татвал тэд ан хийдэг эсвэл эхнэр хүүхдээ ангийн олз болгохгүйн төлөө араатны өмнөөс чулууны хэлтэрхий барин очоод өөрөө бариулдаг эсвэл хаа тааралдсан газраа юу ч хамаагүй "иддэг" нэг бол хэн нь ч хэзээ ч хэн нэгний өмнө бөхөлзөх дургүй. Гэтэл орчин үеийн гайхамшигт хүн судлаачид дараахь хэдэн учир шалтгааны улмаас эрчүүдийн нас богино байдаг хэмээн нотлох гэж оролддог болж. Та бүхэн санал сэтгэгдлээ надтай хуваалцана уу хэмээн тэдгээр учрыг нь дор нийтлэв.1. Эрчүүд амархан нулимс унагадаггүй. бодсон санаснаа илэрхийлж гаргадаггүй, дотроо хадгалдаг. Уйлж байгаа эр хүн доожоогүй гэж боддог учир шүд зуун бүх л ачааг л үүрдэг. тийм ч учир булчин тархи илүү их ажиллаж...

Friday, November 21, 2008

Та газраа өмчилж авсан уу? Үгүй бол үүнийг заавал уншаарай!

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99;...

2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл 1 дүгээр зүйл.Хуулийн зорилт 1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төрийн алба /цаашид "төрийн алба" гэх/-ны ангилал, зарчим, төрийн албан тушаал, түүнд тавих шаардлага, төрийн алба хаах болзол, журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгаа, төрийн албаны төв байгууллагын чиг үүргийг тогтоон зохицуулахад оршино. 2 дугаар зүйл. Төрийн албаны тухай хууль тогтоомж 2.1. Төрийн албаны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. З дугаар зүйл. Төрийн алба, түүний ангилал 3.1. Төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн алба...

Page 1 of 2012345Next
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More