Saturday, October 17, 2009

Боловсролын үнэлгээний төв 2008-2009 оны ЭЕШ-аас нэг тэрбум 500 сая төгрөг олжээ

Боловсролын үнэлгээний төв жилд 44 мянган хүүхдээс элсэлтийн ерөнхий шалгалтын хураамж авдаг. 2009 оны хувьд ЭЕШ-ын хураамж 4500 төгрөг, батламж хуудас 700 төгрөг болон нэмэгдсэн. 2008, 2009 онд Боловсролын үнэлгээний төв элсэлтийн ерөнхий шалгалтын хураамжнаас нийт нэг тэрбум 501.9 сая төгрөг олжээ. Чухам энэ мөнгөө юунд зарцуулдаг талаар тус төвийн захирал Ц.Оюунсайхан тэгтлээ ам ангайх дургүй нэгэн. Багш нарын цалин, хэвлэлтийн зардал, түрээс,бусад зардалд зарцуулдаг гэж тойм төдий хэлдэг. Улсын мэргэжлийн хяналтын газраас БСШУЯ-ны харъяа Боловсролын үнэлгээний төвд есдүгээр сарын 20-наас эхлэн хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад дараах зөрчлүүд илэрчээ. -2007 онд УМХГ-аас Боловсролын үнэлгээний төвд хийсэн шалгалтаар 53 сая 124.5 мянган төгрөгийн актын төлбөрийн бүрэн барагдуулаагүй...

Friday, October 16, 2009

Боодог ...

Mongolian Marmot | World | SPIKE....

Friday, October 9, 2009

БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН МЕНЕЖМЕНТ

1. ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫГ ӨӨРЧЛӨН ХӨГЖҮҮЛЖ, БИЗНЕСИЙН ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ 1.1. Төсвийн байгууллагын өөрчлөлт, шинэтгэлийг гүнзгийрүүлэх 1.2. Төсвийн байгууллагын өөрчлөлт, хөгжлийн талаар мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах 1.3. Төсвийн байгууллагын хүний нөөцийн төлөвлөлтийн талаар мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн албанд анх орох иргэний нөөцийн сан бүрдүүлэх, уг сангийн мэдээллээр сонирхогч байгуулагад үйлчилгээ үзүүлэх 1.4. Төрийн албан хаагчийн цалин хөлс, хангамж, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах 1.5. Төрийн албаны оновчтой хэмжээ (төсөв, санхүү), цалин хөлс, урамшуулал, бусад хангамж (нөхөх төлбөр, тусламж)-ийн талаар судалгаа хийж, санал боловсруулах, үүнтэй холбогдсон мэдээллээр хангах 1.6. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах...

Wednesday, September 9, 2009

“АС Милан”-ы ахлагч Амбросини шинэ гэрээ байгуулав

Италийн Сери А лигийн шилдгүүдийн нэг “АС Милан” клубын ахлагч Массимо Амбросини клубын удирдлагатай байгуулсан гэрээгээ сунгаж, 2011 он хүртэл дахин нэг жилийн хугацаатай гэрээнд гарын үсэг зуржээ. Өдгөө 32 настай Амбросини өнгөрсөн улиралд “АС Милан” клубын 27 тоглолтод оролцож, долоон гоол оруулсан юм. Амбросини анх 1995 онд Италийн доод лигийн “Чезена” клубээс “АС Милан” клубт дэвшин орсон бөгөөд 14 жилийг Миланд үджээ. Дашрамд дурдахад, өнгөрсөн зун Паоло Малдини зодог тайлснаар “АС Милан” клубын дасгалжуулагч Леонардо Амсбросинид багийн ахлагчийн үүрэг ногдуулсан бил...

Нөхөн сонгуульд найман нам оролцохоор саналаа илэрхийлжээ

Сонгуулийн тухай хуульд зааснаар намууд сонгуулийн санал хураалтаас 40 хоногийн өмнө сонгуульд оролцох саналаа Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр илэрхийлэх ёстой. 25 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн санал хураалт ирэх сарын 18-ны өдөр болно. Үүнээс нааш тоолох юм бол өчигдөр буюу энэ сарын 08-наар намуудын сонгуульд оролцохоор саналаа илэрхийлэх хугацаа дууссан. Энэ хугацаанд СЕХ-нд улс төрийн найман нам нөхөн сонгуульд оролцох саналаа илэрхийлжээ. Хамгийн түрүүнд саналаа өгсөн МАХН, Ардчилсан намуудаас гадна ИЗН, Монголын ардчилсан хөгжлийн нам, Уламжлалын нэгдсэн нам, Хөгжлийн хөтөлбөрийн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, ҮШН зэрэг зургаан нам сонгуульд оролцохоор шинээр саналаа илэрхийлсэн байна. Сонгуульд оролцохоор саналаа өгсөн эдгээр намуудыг бүртгэх ажлыг СЕХ энэ сарын 23-ны...

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

УИХ-ын гишүүн Н.Батбаяр, С.Бямбацогт нар өөрсдийн санаачлан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн мэдүүллээ. Уг хуулийн төсөлд, УИХ дахь намын бүлгүүдийн санал, эдийн засгийн байнгын хорооны 2009 оны тавдугаар сарын 8-ны өдрийн санал дүгнэлтийг үндэслэн хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг оруулах хөрөнгийн хэмжээнээс нь шалтгаалан 10,15,30 жилийн хугацаагаар ялгавартай тогтоож байсныг өөрчлөн бүгдийг 15 хүртэл жилийн хугацаагаар гэж заагаад хөрөнгө оруулалтын эрч далайц, хэмжээг харгалзан тодорхой хугацаатай байгуулахаар гэрээндээ тусгах эрхийг хуульчлан баталгаажуулах шаардлага зүй ёсоор урган гарч байгааг тусгажээ. Мөн энэ асуудлын талаар эрдэмтэн мэргэд, уул...

Тэтгэлэгт хөтөлбөрүүд

Тэтгэлэгт хөтөлбөрүүд Бид даяаршиж буй нийгэмд өрсөлдөх чадвартай манлайлагч болохыг хүсч буй оюутнуудад сургалтын төлбөрийн 50-100 хувийн тэтгэлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ. Энэхүү хөтөлбөрийн хэтийн зорилго нь эрчимтэй глобалчлагдаж байгаа өнөөгийн нийгэмд өрсөлдөх чадвартай, өөрсдийн мэргэжлээ Монгол улсын ирээдүйн хөгжил сайн сайхны төлөө зориулах чин эрмэлзлэлтэй ирээдүйн удирдагч нарыг хөгжүүлэх явдал юм. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт нь маш өрсөлдөөнтэй болдог. Англи хэл дээрх эссе, ярилцлага, сайн дурын ажлууд, илтгэх чадвар зэрэг олон чадвар, хөдөлмөрийг үнэлсэний үндсэн дээр шийдвэрээ гаргадаг. Тэтгэлэг хүртсэн оюутнууд дараагийн жилүүдэд хөтөлбөрийн шаардлагуудыг хангаж, амжилттай суралцаж чадвал тэтгэлэгийг 5 хүртэлх жилээр үргэлжлүүлэн хүртэж болдог. “Leader” тэтгэлэгт...

Ч.Ганзориг: Зэс хайлуулах үйлдвэрийн асуудлыг “Совет”-ийн хурлаар шийдвэрлэнэ

-Хэрвээ Оросын тал оролцохгүй гэвэл манайх дангаараа төслөө аваад явчих бололцоотой-Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг өнгөрсөн баасан гаригт төв, орон нутгийн хэвлэлийхнийг урьж, тус үйлдвэр хямралыг хэрхэн даван туулсан талаар мэдээлэл хийлээ. “Эрдэнэт” үйлдвэрийн төв оффис дээр болсон хэвлэлийн бага хуралд ерөнхий захирлаас гадна Үйлдвэр эрхэлсэн орлогч З.Ганбаатар, Худалдаа эрхэлсэн орлогч Х.Оюунцэцэг, Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч Ё.Баярсайхан нар оролцсон. Тус үйлдвэр дэлхийн эдийн засгийн хямрал эхэлсэн үеэс “Хямралын эсрэг төлөвлөгөө” гарган ажилласан бөгөөд өнөөдөр хямралын үеэ бүрэн даван туулсан гэдгээ зарлав. Ингэхдээ Чех, Перу зэрэг улсад ажиллаж байгаа ижил төрлийн үйлдвэрүүдтэй адил үйлдвэрлэлээ бууруулах болон орон тооны цомхотгол зэрэг сөрөг арга хэмжээнүүд...

Сонгуулийн тухай хуульд зааснаар намууд сонгуулийн санал хураалтаас 40 хоногийн өмнө сонгуульд оролцох саналаа Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр илэрхийлэх ёстой. 25 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн санал хураалт ирэх сарын 18-ны өдөр болно. Үүнээс нааш тоолох юм бол өчигдөр буюу энэ сарын 08-наар намуудын сонгуульд оролцохоор саналаа илэрхийлэх хугацаа дууссан. Энэ хугацаанд СЕХ-нд улс төрийн найман нам нөхөн сонгуульд оролцох саналаа илэрхийлжээ. Хамгийн түрүүнд саналаа өгсөн МАХН, Ардчилсан намуудаас гадна ИЗН, Монголын ардчилсан хөгжлийн нам, Уламжлалын нэгдсэн нам, Хөгжлийн хөтөлбөрийн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, ҮШН зэрэг зургаан нам сонгуульд оролцохоор шинээр саналаа илэрхийлсэн байна. Сонгуульд оролцохоор саналаа өгсөн эдгээр намуудыг бүртгэх ажлыг СЕХ энэ сарын 23-ны...

Италийн Милан хотноо болж буй Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд манай гурван тамирчин буюу П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт нар шалгарч үлдээд байгаа билээ. Дөнгөж сая тэмцээний 48 кг-ын жинд өрсөлдөж буй Бээжингийн олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Сэрдамба 2008 оны Европ тивийн аварга, Армянийн боксчин Ховханнес Даньеляныг 6:4 харьцаагаар ялж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн болзол хангалаа.Тун удахгүй Монголын цагаар шөнийн 02.30 цагт 51 болон 64 кг-ын жингийн тэмцээн эхлэх бөгөөд 51 кг-ын жинд өрсөлдөж буй манай залуу тамирчин Н.Төгсцогтын хувьд өнөөдөр Винцензо Пикардитай хүрэл медалийн төлөө тоглох юм. Н.Төгсцогтын өрсөлдөгч рингний эзэн Италийн шигшээ багийн тамирчин...

1992/93 – Франк Саузи (Oлимпик Марсель) 5 гоол1993/94 – Христо Стойчков (Барселона) 5 гоол1994/95 – Жор Веа (ПСЖ) 7 гоол1995/96 – Яри Литманен (Аякс) 9 гоол1996/97 – Милинко Пантич (Атлетик Мадрид) 5 гоол1997/98 – Алессандро Дель Пьеро (Ювентус) 10гоол1998/99 – Андрей Шевченко (Динамо Киев), Дуайт Йорк (Манчестер Юнайтед) 8 гоол1999/00 – Марио Жардел (Порту), Ривалдо (Барселона), Раул (Реал Мадрид) 10 гоол2000/01 – Раул (Реал Мадрид) 7 гоол2001/02 – Рууд ван Нистелрой (Манчестер Юнайтед) 10 гоол2002/03 – Рууд ван Нистелрой (Манчестер Юнайтед) 12 гоол2003/04 – Фернандо Морьентес (Монако) 9 гоол2004/05 – Рууд ван Нистелрой (Манчестер Юнайтед) 8 гоол2005/06 – Андрей Шевченко (Mилan) 9 гоол2006/07 – Какa (Милан) 10 гоол2007/08...

Олон улсын жудо бөхийн дэлхийн чансаа 9 сарын 7-нд шинэчлэгдсэн байна. Мэдээж саяхан Голландын Роттердам хотод болсон ДАШТ -ий дүнг багтаажээ.Үүгээр Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат тамирчин, Афины олимпийн хүрэл медальт, Роттердам-2009 ДАШТ -ий алтан медальт, 2008 онд Москвад болсон Супер цомын тэмцээний алтан медаль, 2006 онд Дохад болсон Азийн наадмын тоглолтоос алтан медаль авсан Хашбаатарын Цагаанбаатар 66 кг-ийн жингийн тамирчдаа манлайлж дэлхийн чансааг тэргүүлжээ.Ингээд жин тус бүрийн чансааг тэргүүлэгчид болон Монголын бусад тамирчид маань хэр чансаатай байгааг хамтдаа сонирхоцгооё.60 кгНэр – Улс – Оноо1. Георги Зантараяа – Украйн – 7202. Хираоки Хираока – Япон – 6203. Людвик Пайщер – Австри – 57617. Ганбатын Болдбаатар –...

...

Sunday, April 12, 2009

Цэцээ гүн - 2009.04.12

Өнөөдөр сансрын нисэгчдийн өдөр. 1961 оны 4 сарын 12-ны өдөр Ю.Гагарин Восток3KA-2 (Восток-1 гэж алдаршсан) хөлгөөр хүн төрөлхтний дундаас анх удаа сансарт ниссэн билээ. Тус нислэгийн үеэр хэрэглэгдсэн код нь "хуш" хэмээх үг (оросоор :Кедр) байв. Восток хөлөг дэлхийн татах хүчнээс гарч, сансарт 1 цаг 50 минут орчим байсан бөгөөд дэлхийг нэг тойрсон.Нислэгийн үеэр Гагарин ТАСС агентлаг түүнийг ахмадаас хошууч болж цол ахисан тухай нэвтрүүлж буйг сонссон гэдэг. Энэ нь түүнийг амьд эргэж ирэхгүй байх хэмээн засгийн газрын холбогдох албан тушаалтнууд таамаглаж байснаас үүдэлтэй аж. Учир нь Восток хөлөг нь агаар мандалд буцаж ороод, 7000 метрийн өндрөөс нисэгчээ суудалтай нь гарган, шүхрээр буулгах гэсэн аюултай зарчимтай байлаа.Тэр өдрийг монголчууд ёслол төгөлдөр тэмдэглэдэг байсан бол энэ жил...

Friday, February 20, 2009

Алжаалаа тайлцгаана уу?

Монголчууд аа гэж…Хамгийн бага хүн амтай хамгийн том газар нутагтай гэдэг боловч 4-хөн уулын дунд шамбааралдан суух.Хамгийн баян орон гэгдэх боловч хоолны тосыг дуслаар авч, хонины цувдайг хорь хувааж идэх.Хаадын үрс гэж цээжээ дэлдэх боловч харийн газарт боол нь болсоор.Цаг тооны ухааныг зохиосон гэх боловч цагаан сараа хэзээ тэмдэглэхээ мэдэхгүй …Эрүүгийн хуулиа гишгэлдэг байж ёс зүйн дүрмээр яадаг байна даа, цаас цаг хоёрын л гарз биз дээ, эрхэм гишүүд ээ!Эрүүл агаар эм гэдэг үг зохиочихоод хамгийн бохир орчинд амьдрагчид.Эрүүл мэндийн төлөө хэмээн хор уудаг. Дайнгүй боловч бие биенээ алсаар… дайсангүй боловч бие биеээ талсаар…Жаргалтай болсон юм болов уу даа, орондоо дуулаад л… зовлонг зөгнөж байгаа юм ш дээ, ордондоо хэрэлдээд л…Төлөвлөгөөтэй эдийн засгаа оршуулчихаад, замбараагүй зах...

Page 1 of 2012345Next
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More