"Ирээдүйн тухай роман"Сэдэв: "Он тоолол, цаг хугацаа хэмжээ болон шашин"Дэд сэдэв: "Христийн тоолол" Эртээ урьдын цагт шинэ ба хуучин хоёр хүүтэй гариг дэлхий гэж байжээ. Учир нь цаг хугацаа ба гариг тоолол зөвхөн тэр дэлхий гэдэг гариг дээр байдаг юмсанжээ. Өөр бусад гариг эрхэс дээр чухам ямар он тоолол ямар учиртай мөч хоног байдаг тухай өнөөг хүртэл ямарч баттай мэдээ сэлт алга. Уг нь аль 1970-аад онд хөөргөсөн АНУ-ын "Вояж" "Пионер" зэрэг хөлгүүд харь гаригынхан хэрэв байдаг бол дэлхийн цаг тоололын тухай тэдэнд хүргэсэн л баймаар юм. Тэгээд тэд он солигдох мөчид огторгуйд сүүлт оддоор асар хэмжээтэй "Happy new year" гэж бичих байсан болов уу? За энэ шоглоом бүхнийг орхиод 2009 гэсэн он тооллыг тайлбарлах гэж оролдвол энэ нь Есүс Христийг мэндэлснээс хойш 2009 жил өнгөрчээ л гэсэн үг...